1
Өндөг холестериний түвшинг нэмэгдүүлэхгүй
Удаан хугацааны туршид холестерины түвшин ихтэй хүмүүст хоолны хориг тавьж, дэглэм тогтоодог билээ. Энэхүү дэглэмд өндгийг хэрэглэхийг хориглоно гэсэн заалт бий. Өндөгний шар нь өндөгний цагаанаас илүү өөх, тос ихтэй. Гэхдээ бүхий л тослог эрүүл мэндэд хортой гэвэл үгүй бөгөөд өндөг нь цусан дахь холестерины түвшнийг төдийлөн нэмэгдүүлдэггүй.
Мэдээж, өдөрт 3 удаа шарсан өндөг идэх хэрэггүй. Харин өдөрт 1 удаа чанасан өндөг идэх нь таны биед сөргөөр нөлөөлөхгүй. Чихрийн шижин, зүрх судасны өвчтэй хүмүүс 7 хоногт 3 өндөг идэхэд л хангалттай.
2
Хоолны дэглэм барьж байгаа үед өндөгний шарыг идэж болно
Ихэнх хүмүүс жин нэмэхээс айж зөвхөн өндөгний цагааныг иддэг. Гэтэл үнэндээ өндөгний шард уураг болон бусад төрлийн тэжээллэг бодис агуулагддаг. Үүнд: Д амин дэм, кальци, антиоксидант гэх мэт. Үүнээс гадна өндөгний шард холин хэмээх элэгний үйл ажиллагааг дэмждэг найрлага бий.
Дээрх дурдсан амин дэмүүд өндөгний цагаанд байдаггүй. Америкийн зүрх судасны холбооныхны үзэж байгаагаар өдөрт 1 удаа өндөг идэх нь эрүүл амьдрахад тустай гэжээ. Туршилтаас харахад өглөөний цайндаа өндөг идсэн хүмүүс бүтэн өдрийн турш бага хоол иддэг бөгөөд энэ нь хэрэглэж буй илчлэгийн хэмжээг багасгаж байна гэсэн үг юм. Үүнээс харахад бүтэн өндөг идсэн тохиолдолд жин нэмнэ гэсэн ойлголт үгүй бололтой.
3
Түүхий өндөг идэх нь тийм ч эрүүл зүйл биш
Зарим хүмүүс булчингийн жин нэмэх, дуу хоолойгоо сайжруулах, ходоодны хүчил буулгах гэх мэт зорилготой түүхийгээр нь хэрэглэдэг. Түүхий өндөг нь чанасан өндөгнөөс 2 дахин удаан боловсорч, биотин /В7 амин дэм/ шингээлт удаашрах магадлалтай.
Харин чанаж боловсруулах үед кали, фосфор, А болон В5 амин дэмийн хэмжээ багасдаг байна. Түүхий эсвэл хагас боловсруулсан өндгийг өдөр бүр хэрэглэхийг зөвлөхгүй байгаа бөгөөд хэрвээ шаардлагатай бол ариутгасан өндөг хэрэглээрэй.
4
Тахианы өндөг зөвхөн цагаан, эсвэл бор биш
Тахианы өндөг нь олон төрлийн өнгөтэй байж болох ч бид зөвхөн цагаан, бор өндгийг л дэлгүүрт хардаг. Өндөгний өнгө нь ихэнхидээ тахианы үүлдрээс хамаарах бөгөөд жишээлбэл: Леггорн төрлийн тахиа нь цагаан өндөг, харин Род-Айленд нь бор өнгийн өндөг дардаг байна. Араукана, Амеруакана гэх үүлдрийн тахиа нь ногоон эсвэл цэнхэр өндөг дарна.
Энэ нь будагч бодистой холбоотой бөгөөд протопорфирин агуулсан тохиолдолд бор, биливердин агуулсан үеду цэнхэр ногоон харагддаг байна. Үүнээс гадна хэрвээ тахианы тэжээлд амин хүчил дутагдаж байвал өндөг нь илүү бүрсгэр өнгөтэй байх болно. Гэхдээ энэ нь өндөгний чанарт нөлөөлөхгүй.
5
Тэжээллэг чанарт өндөгний өнгө хамаагүй
Бор эсвэл хар өнгийн бүтээгдэхүүн цагаан бүтээгдэхүүнээс илүү эрүүл мэндэд тустай гэж хүн бүр ярьдаг. Гэхдээ судалгаанаас харахад бор өнгийн өндөг нь цагаан өнгийн өндөгнөөс тэжээллэг чанараараа огтхон ч ялгарахгүй болох нь батлагджээ.
Өндөгний тэжээллэг чанарт өөр хүчин зүйл нөлөөлдөг байна. Жишээлбэл: Өдөрт 3-4 цаг наранд алхдаг тахианы өндөг нь Д амин дэмээр баялаг. Харин омега-3 агуулсан тэжээл идэж буй тахианы өндөг нь омега-3 аар баялаг гэсэн үг юм.
6
Фермерийн тахиа илүү өвчлөмтгий байдаг
Хэдийгээр фермерийн тахианы өндөг А, Е, Д амин дэм, омега 3-аар баялаг хэдий ч тэд торонд байдаг тахианаасаа илүү өвчлөмтгий байдаг. Жишээлбэл: Их Британид өндөг дарах явцдаа фермерийн тахиа илүү ихээр үхэж байсан гэнэ.
7
Өндөгний шараас тухайн өндөгний чанар хамаарахгүй
Өндөгний шар хэдий чинээ тод өнгөтэй байна төдий чинээ тухайн тахиа каратиноид агуулсан тэжээл идсэн байна гэсэн үг юм. Гэтэл үнэн хэрэгтээ тухайн тахианы идэж буй тэжээлээс хамаарч өндөгний шарны өнгө хамаардаг. Жишээлбэл: эрдэнэшиш, люцерн, халгай гэх мэт ургамлыг иддэг тахианы өндөгний шар илүү тод байдаг.
Гэхдээ өндөгний шараас тухайн өндөгний чанар хамаарахгүй.
8
Жирэмсэн үед өндөг идэх хэрэгтэй
Жирэмсэн байхдаа өндөг идвэл тухайн хүүхэд төрөхдөө өндөгний харшилтай төрнө гэсэн ойлголт жирэмсэн бүсгүйчүүдийг маань айлгаж тэд өндөгнөөс татгалздаг. Үнэн хэрэгтээ өндгөнд танд болон таны хүүхдэд хэрэгтэй маш олон амин дэм, тэжээллэг бодис, амин хүчлүүд байдаг юм. Тиймээс бусад төрлийн амин дэмтэй хүнсний бүтээгдэхүүн хэрэглэгдэгийнхээ адилаар өндгийг хэрэглэж болно. Гэхдээ түүхий, дутуу болгосон өндөг идэх хэрэггүй.
9
Нялх хүүхдэд өндөг идүүлж болно
Өндөгний харшил хүүхдүүдийн 2%-д л илэрдэг. Хүүхдэд 7 сартайгаас нь эхлэн уураглаг бүтээгдэхүүн өгч болох бөгөөд хүүхдээ бор хоолонд оруулахдаа бага багаар дасгах хэрэгтэй. Ийнхүү өдөр бүр өөр өөр төрлийн хүнсийг хоолонд нэмж хэрэглээд 4 хоногийн турш ажиглаарай. Харшил илрээгүй бол санаа зоволтгүй хооллох боломжтой бөгөөд харшил илэрвэл хүүхдийн эмчид хандаарай.
10
Хиймлээр үржүүлсэн өндөг хоргүй
Эм тахиа азарган тахианы тусламжгүйгээр өндөг дарах боломжтой байдаг гэнэ. Гэхдээ мэдээж, энэ төрлийн өндөгнөөс дэгдээхий гарах боломжгүй. Хиймлээр үржүүлсэн өндөг нь жамаараа үржсэн өндөгнөөс илүү тэжээллэг гэсэн ойлголт байдаг хэдий ч үнэндээ чанарын ялгаа үгүй. Өндөг сонгохдоо шинэхэн байгаа эсэхийг нь л шалгахад болно.
11
Өндгийг гэрийн аргаар ариутгаж болохгүй
Өндгийг халууны тусламжтайгаар ариутгадаг. Гэхдээ энэ нь зүгээр л халуун усанд хийх, эсвэл богино золгионы зууханд хийж ариутгахаас ч хэцүү зүйл. Өндөг ариутгахад тусгай төхөөрөмж хэрэгтэй бөгөөд энэхүү төхөөрөмжийг гэрт ашиглах боломжгүй гэнэ.
12
Өндгийг угаахгүй, хөргөгчинд хадгалахгүй байж болно
Энэ нь улс орон бүрт өөр өөрөөр үйлчилдэг. Жишээлбэл: АНУ-д өндгийг хөргөгчинд хадгалдаг бол зарим оронд өрөөний температурт хэд хоног хадгалах тохиолдол ч бий. Америк, Япон, Австрали, Скандинавын үйлдвэрүүд өндгөө угааж, төрөл бүрийн нян дамжихаас сэргийлдэг байна.
Гэвч угаах үед өндөг хамгаалалтын чадвараа алддаг. Тиймээс өндгөн дээр нян хуримтлуулахгүй байх, удаан хугацаанд хадгалахын тулд сэрүүн газар хадгалах нь зүйтэй. Европын орнуудад өндөг угаахыг хориглодог. Тахианы халдварт өвчнөөс сэргийлэхийн тулд тэдэнд дархлаажуулалтын вакцин хийдэг байна.
13
Хөргөгчний хаалганд өндөг байлгаж болохгүй
Бараг бүх хөргөгчинд өндөг хадгалахад зориулсан газар байдаг бөгөөд энэ нь мэдээж хөргөгчний хаалга билээ. Үнэн хэрэгтээ өндгийг температурын хэлбэлзэл багатай газар хадгалах хэрэгтэй бөгөөд хөргөгчний хаалга нь хөргөгчний хамгийн дулаан төдийгүй, температурын өөрчлөлтөнд ихээр өртдөг газар юм. Тиймээс өндөг хадгалах хамгийн тохиромжтой газар бол дунд хэсэг аж.
14
Өндгийг шарах шүүгээнд бэлтгэж болохгүй
Өндөгнөөс хангалттай амин дэм авахын тулд зөвхөн идэхэд хангалтгүй. Хамгийн сайн боловсруулах аргыг сонгох хэрэгтэй. 180 градусын халуунд шарах шүүгээнд 40 минут болгосон өндөгний Д амин дэмийн агууламж 45%-иар буурдаг. Харин шарсан, чанасан өндөг ердөө 10%-ийг л алддаг юм.
15
Өндөгтэй маск тийм ч үр дүнтэй биш
Гэрийн аргаар хийсэн өндөгний цагаантай маскыг хамгийн шилдэг, шидэт үйлчилгээтэй мэтээр хэлдэг. Өндөгний цагаанд Е болон В амин дэм элбэг байдаг юм. Харин эдгээр амин дэм дутагдсанаар үс, хумс хугарч гэмтдэг аж. Тиймээс өндгөөр маск тавих биш харин идэх нь таны эрүүл мэнд, гоо сайханд тустай.
16
Бөднө шувууны өндөг энгийн өндөгнөөс илүү тэжээллэг бус
100 гр бөднө шувууны өндөгт энгийн өндөгнөөс илүү уураг, амин дэм болон бичил элемэнтүүд агуулагдсан байдаг. Гэхдээ энэхүү ялгаа төдийлөн харагдахгүй бөгөөд хэрвээ ялгааг нь мэдрэхийг хүсэж байвал өдөрт их хэмжээгээр зөвхөн бөднө шувууны өндөг идэх хэрэгтэй. Бөднө шувуу ч гэсэн тахианы халдварт өвчин тусдаг учир өндгийг нь түүхийгээр хэрэглэж болохгүй.