1
Антон Павлович Чехов
Антон Павлович Чеховын хоёр нохой Бром Исаевич, Хина Марковна гэсэн хачирхалтай нэрнүүдтэй байжээ. Их зохиолч тухайн үеийн шилдэг эмч нарын нэрийг ноходдоо өгсөн нь тэр аж.
Чехов 1889 онд, 29 настай байхдаа
2
В.В. Маяковский
В.В. Маяковский залуудаа дэгжин хувцаслахыг их хүсдэг байсан ч мөнгө дутаад байдаг байж. Тиймээс тэр эгчийнхээ үсний туузыг авч өөртөө зангиа болгон зүүдэг байжээ.
19 настай Маяковский
3
В.В. Маяковский
Францын алдарт загвар зохион бүтээгч Ив Сан Лоран (Yves Saint Laurent) нь Маяковский болон түүний амраг Лиля Брик нарын стилийг ихэд таашаадаг байжээ. Тэр ч байтугай орос яруу найрагчийн хөрөг Сан Лораны өрөөнд өлгөөтэй байдаг байв.
Владимир Маяковский, Лиля Брик нар Ялтад амарч байх үедээ, 1926
4
Лев Толстой
Лев Толстой цэргийн алба хааж байхдаа Гэгээн Георгийн одонгоор шагнуулж, насан туршдаа тэтгэмж авахаар гавьяа байгуулсан ч тэрээр шагналаа сайн дураараа өөр цэрэгт шилжүүлж байжээ.
Лев Толстой 23 настайдаа, 1851
"Дайн ба Энх"-ийг дуусгасныхаа дараа Толстой "Ийм хог новш дахиж бичихгүй гэдэгтээ ямар их баяртай байна гээч" хэмээн бичиж байжээ.
5
Фёдор Достоевский
Нэгдүгээр Николай хааныг төр барьж байх үед Фёдор Достоевский бараг цаазлуулах дөхөж байв. Харин дараагийн удирдагч хоёрдугаар Александр их зохиолчийг хүүхдүүддээ хичээл заалгуулахаар ордондоо дуудаж байжээ.
6
Эрнест Хэмингуэй (Ernest Hemingway)
Эрнест Хэмингуэй нэг удаа өөрийн орох дуртай баарныхаа эрэгтэй жорлонг (писсуар) хулгайлж байжээ. Бааранд өчнөөн мөнгөө үрсэн тул хариу авах эрхтэй гэж зохиолч бодсон аж. Хулгайлсан жорлонг тэрээр гэртээ аваачин суурилуулжээ.
7
Астрид Линдгрен (Astrid Lindgren)
Зохиолч Астрид Линдгрен анх цонхоор харж буй хүү дээр шүүр унан нисэж очдог хөгжилтэй эрийн дүрийг бодож олжээ. Сүүлдээ зохиолч шүүрийг нь сэнсээр сольсон байна. Ингээд та бидний сайн мэдэх дээвэр дээр суудаг Карлссон мэндэлжээ.
Астрид Линдгрен 91 настайдаа
8
Агата Кристи (Agatha Christie)
Өөрийг нь үргэлж дутуу үнэлдэг байсан эгчдээ чаддагаа үзүүлэхийн тулд Агата Кристи анхны романаа бичин хэвлүүлж байжээ.
Агата Кристи 1925 онд
9
Фрэнсис Фицжеральд (Francis Fitzgerald)
Зохиолч Фрэнсис Фицжеральдыг нас барсны дараа өөрийнх нь "Агуу Гэтсби" дэлхий даяар алдаршсан байна.
10
Марк Твен (Mark Twain)
Марк Твен хачирхалтай сэдвээр танхим дүүрэн хүнд лекц унших дуртай байв. Түүний "Миний хулгайлсан анхны тарвас" лекцийг Зигмунд Фройд ирж сонсож байжээ.
Марк Твен найзын хамт Никола Теслагийн бүтээсэн багажыг туршиж байна, 1894
11
Жорж Мартин (George Martin)
"Гал мөсний дуун" цувралын зохиолч Жорж Мартин хаана ч явсан саравчтай малгай, нүдний шил, мөрөвчтэй өмднөөс салдаггүй. "Ингэж хувцаслахгүй бол хэн ч намайг танихгүй шүү дээ" хэмээн тэрээр хошигносон байна.
12
Рэй Брэдбөри (Ray Bradbury)
"Фаренгейт 451" романаараа танигдсан зохиолч Рэй Брэдбөри нь дунд сургуулийн боловсролтой нэгэн байв. Коллежид сурах мөнгөгүй байсан тэрээр оронд нь долоо хоногт 3 удаа номын сан ордог байжээ.
13
Федор Шаляпин
Дуучин Федор Шаляпин, зохиолч Максим Горький нарыг маш сайн найзууд, бараг л хуурай ах дүүс байсан гэдгийг тийм ч олон хүн мэддэггүй.
14
Хэрберт Уэллс (Herbert Wells)
"Үл үзэгдэгч хүн" романыг бичсэн Хэрберт Уэллс Орост хэд хэдэн удаа зочилж, Ленин, Сталин нартай ярилцаж байжээ. Хожим тэрээр "Манан дундах Орос" номоо бичихдээ Ленинийг "Кремлийн мөрөөдөгч" хэмээн тодорхойлсон байна.
15
Жорж Бернард Шоу (George Bernard Shaw)
Цагаан хоолтон байснаараа алдартай зохиолч Жорж Бернард Шоу 94 насыг насалжээ. Түүнийг 90 настай байхад нь нэгэн сэтгүүлч биеийн байдлыг нь асуухад "Сайн байгаа. Эмч нар намайг мах идэхгүй бол үхнэ гэж анхааруулахаа болиод амар байна. Учир нь тэд бүгд үхээд өгсөн" гэж байжээ.
16
Трумэн Капут (Truman Capote)
"Би өдөрт таван цагийг зохиол бичиж өнгөрүүлдэг ч хоёр цагийг нь шал дэмий юманд зарцуулчихдаг юм. Би бол дэлхийн хамгийн шилдэг харандаа үзүүрлэгч" хэмээн "Тиффанид барьсан өглөөний цай"-г бичсэн зохиолч Трумэн Капут нэгэнтээ хэлж байжээ.