Хоорондоо төгс зохицдог жүжигчид! (II хэсэг)

2019-03-03, 12:51
8,778

Таны дуртай кинонд хамт тоглосон жүжигчид өөр олон кинонд ч мөн хамтрагчид болж тоглосон байдгийг анзаарч байсан уу? Бие биенээ сайн мэдэрдэг жүжигчид гэж байдаг бөгөөд ямар ч төрлийн кинонд тэд хамтарч дүр бүтээх чадвартай байдаг. Мөн тэгснээр жүжигчдийн нөхөрлөл ч илүү бэхэждэг ажээ. Тэгвэл бид энэ удаа хамгийн олон удаа хамтран кинонд тоглосон жүжигчдийг танилцуулахаар бэлтгэлээ.

Хоорондоо төгс зохицдог жүжигчид! (II хэсэг)

1 Саймон Пегг болон Ник Прост (Simon Pegg, Nick Frost)

26 жилийн турш нөхөрлөж байгаа хоёр жүжигчин маань анх "Spaced" хэмээх телевизийн цувралд хамт дүр бүтээж байжээ. Түүнээс хойш хоёр найз нийт 16 кинонд хамт тоглосон байна.

Саймон Пегг болон Ник Прост (Simon Pegg, Nick Frost)

2 Женнифер Анистон болон Жэйсон Бэйтман (Jennifer Aniston, Jason Bateman)

Женнифер Анистон "Найзууд" цувралд тоглож алдартай болохоосоо ч өмнө жүжигчин Бэйтмантай найзын харилцаатай байжээ. Хоёр жүжигчин хамтдаа 5 кинонд тогложээ. 

Женнифер Анистон болон Жэйсон Бэйтман (Jennifer Aniston, Jason Bateman)

3 Кира Найтли болон Мэттью Макфэдьен (Keira Knightley, Matthew Macfadyen)

"Бахархал ба бардамнал" (Pride and Prejudice) уран сайхны киноны зураг авалт дээр Найтли, Макфэдьен нар анх танилцаж байжээ. Түүнээс хойш хоёр жүжигчин "Анна Каренина", "Цөмөөхэй ба дөрвөн хаант улс" кинонуудад хамт дүр бүтээсэн байна.

Кира Найтли болон Мэттью Макфэдьен (Keira Knightley, Matthew Macfadyen)

4 Кеану Ривз болон Вайнона Райдер (Keanu Reeves, Winona Ryder)

30 жил гаруй нөхөрлөж байгаа хоёр жүжигчин анх "Дракула" кинонд хамтран дүр бүтээж байжээ. 

Кеану Ривз болон Вайнона Райдер (Keanu Reeves, Winona Ryder)

5 Жулиа Робертс болон Жорж Клүүни (Julia Roberts, George Clooney)

"Оушений 11" (Ocean's Eleven) киноны зураг авалтаас хойш алдарт хоёр жүжигчин нөхөрлөж эхэлжээ. Тэд хамтдаа 5 кинонд дүр бүтээсэн аж.

Жулиа Робертс болон Жорж Клүүни (Julia Roberts, George Clooney)

6 Мерил Стрип болон Роберт де Ниро (Meryl Streep, Robert De Niro)

Мерил Стрип, Роберт де Ниро нар "Бугын анчин" (The Deer Hunter), "Дурлал" (Falling in Love), "Марвиний өрөө" (Marvin's Room) кинонуудад хамт дүр бүтээжээ. 

Мерил Стрип болон Роберт де Ниро (Meryl Streep, Robert De Niro)

7 Жан Рено болон Кристиан Клавье (Jean Reno, Christian Clavier)

Францын алдарт жүжигчид "Зочид" (Les visiteurs), "L'Opération Corned Beef" зэрэг 8 кинонд хамт тоглосон байна.

Жан Рено болон Кристиан Клавье (Jean Reno, Christian Clavier)

8 Натали Портман болон Жүүд Лоу (Natalie Portman, Jude Law)

"Дотно" (Closer) кинонд дүр бүтээснээр нь бидний сайн мэдэх  хоёр жүжигчин нийт 4 уран бүтээлд хамтдаа тогложээ.

Натали Портман болон Жүүд Лоу (Natalie Portman, Jude Law)

9 Майкл Мэдсен болон Дэрил Ханна (Michael Madsen, Daryl Hannah)

Найруулагч Тарантиногийн "Kill Bill"-д хамт тоглосноор нь бидний мэдэх Майкл Мэдсен, Дэрил Ханна хамтдаа дахиад 7 кинонд дүр бүтээсэн байна.

Майкл Мэдсен болон Дэрил Ханна (Michael Madsen, Daryl Hannah)

10 Мег Райан болон Том Хэнкс (Meg Ryan, Tom Hanks)

Алдарт жүжигчин Том Хэнкс "Joe Versus the Volcano" кинонд тоглож байхдаа жүжигчин Мег Райантай танилууд болцгоожээ. Тэд дараа нь "Sleepless in Seattle", "You've Got Mail", "Ithaca" гэсэн кинонуудад хамт дүр бүтээсэн байна.

Мег Райан болон Том Хэнкс (Meg Ryan, Tom Hanks)

11 Кэтерин Зета Жонес болон Брюс Уиллис (Catherine Zeta-Jones, Bruce Willis)

Кэтерин Зета Жонес, Брюс Уиллис нарын хамт тоглосон анхны уран бүтээл нь "Оушений 12" байжээ. Хоёр жүжигчин нийт 4 кинонд хамт дүр бүтээсэн байна.

Кэтерин Зета Жонес болон Брюс Уиллис (Catherine Zeta-Jones, Bruce Willis)

12 Пол Радд болон Элизабет Бэнкс (Paul Rudd, Elizabeth Banks)

18 жилийн турш нөхөрлөж байгаа хоёр жүжигчин "Wet Hot American Summer" тэргүүтэй 7 кинонд хамт тогложээ.

Пол Радд болон Элизабет Бэнкс (Paul Rudd, Elizabeth Banks)

13 Адам Сэндлер болон Стив Бушеми (Adam Sandler, Steve Buscemi)

1994 онд Сэндлер, Бушеми нар "Airheads" хэмээх кинонд анх хамтран тогложээ. Жүжигчин Сэндлерийн үүсгэн байгуулсан "Happy Madison Productions" компанитай Бушеми хамтран ажилладаг байсны ачаар хоёр жүжигчин нийлээд 14 кинонд хамт тоглосон аж.

Адам Сэндлер болон Стив Бушеми (Adam Sandler, Steve Buscemi)

УНШИГЧ ТАНД ЭНЭХҮҮ МЭДЭЭ ТААЛАГДСАН БОЛ ДООРХ ХОЛБООСООР ОРЖ ТӨСТЭЙ МЭДЭЭГ СОНИРХООРОЙ.

~Хоорондоо төгс зохицдог жүжигчид!~

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()