1
АНУ-ын гайхамшигт том булаг
Дэлхийд гуравт орох энэ халуун рашаан Шинэ Зеланд-ын Сковорода, Доминикан-ы бүгд найрамдах улсын "Буцалдаг нуур"-ын дараа ордог. Америкийн энэ булаг 113 метр диаметртэй, хөл бөмбөгийн талбайгаас ч том юм.
2
"Каппадоки", Турк
Туркийн гайхамшигт байгалийг хүн бүхэн магтан шагширдаг. Гэхдээ хязгаар мужийн нутагт нь байдаг энэхүү түүхэн газрыг тэр бүр мэдэхгүй байж магад. Энд та өглөөний цэнгэг агаарт бөмбөлгөөр хөөрч, тэнгэрээс гүн хавцал, хөндий, чулуулгийн өвөрмөц тогтцыг ажиглаж болно.
3
"Арслан зааны нуур", Калифорни
Асар том хөндийн дунд сайхан байгалиар хүрээлэгдсэн зүрхэн хэлбэртэй халуун рашаан. Нэр нь л уг нуурын хэмжээ, цэвэр тунгалаг ус, тал хөндийн байдлыг хэлээд өгнө.
4
Финлянд-ын “Какслауттанен” зочид буудал
Та Арктик-ийг хатуу ширүүн уур амьсгалтай, тэсгэм хүйтэн гэж боддог бол таны бодлыг энэ зочид буудал эрс өөрчилнө. Та энэхүү гайхамшигтай, бөмбөлөг хэлбэртэй шилэн зочид буудалд амарч туйлын сайхан туяаг харж болно.
5
Англи-ийн "Гэгээн Михаил-ын уул"
Франц улсад байдаг "Сен-Мишел"-ийн уулын ихэр нь "Ла-Манш"-ийн нөгөө талд байдаг. Уснаас ганцаараа цухуйж харагдах уулан арал 1000 гаруй жилийн түүхтэй ба байгалийн өвөрмөц тогтцоороо олон арван домог, үлгэрийн сэдэв болсон байдаг. Уг уулыг 1650 оноос хойш Сент-Обины гэр бүл эзэмшиж байгаа бөгөөд харуулын цамхаг нь олон хүний гайхшралыг төрүүлдэг.
6
Сенот Ик-Киль, Мексик
Мексик нь байгалийн үзэсгэлэнт газар, хавцал, цохио элбэгтэй бөгөөд хамгийн алдартай нь Ик-Киль юм. Энд очиход 26 метр бартаат зам туулах хэрэгтэй ч 40 метрийн гүн дэх 60 метрийн диаметртэй тунгалаг нууранд сэлж, зугаацаж болно гэдгийг санаарай.
хүрэх зам хэцүү,
7
"Сму" агуй, Шотланд
Энэ бол Шотландын хамгийн сонирхолтой бас нууцлаг агуй. Мөн Их Британийн далай дахь хамгийн том агуйд тооцогддог. “Сму” гэдэг нь “Нүх”, “Тусгаарлагдсан газар” гэсэн утгатай. Энд хүн амьдардаггүй ч таны заавал аялж үзэх ёстой газруудын нэг юм шүү.
8
"Колорадо-гийн хар Ангал", Аризона
Невада, Аризона мужуудыг тусгаарладаг Колорадо голын энэ ангалыг 15 сая жилийн өмнө үүссэн гэж үздэг. Энэ хавьд галт уулын хар чулуу элбэг байдгаас “Хар ангал” гэсэн нэртэй болжээ.
9
"Сокотра арал", Йемен
Гайхамшигт ургамлуудаараа л алдартай энэ арал харь гарагийнх юм юм шиг л санагддаг. Энд зам бараг байхгүй. Харин олон тооны агуй, эвдэрч сүйдсэн хөлөг онгоцны хэсгүүд л байдаг.
10
"Тонгариро", "Шинэ-Зеланд"
Тонгариро бол ЮНЕСКО-гийн бүх дэлхийн өвд орсон Шинэ Зеландын үндэсний цэцэрлэгт хүрээлэн юм. 2000-2003 онд энэ газарт “Бөгжний эзэн” киноны зураг авалт хийгдэж байжээ.
11
Сувгийн арлын үндэсний цэцэрлэгт хүрээлэн
Сарк хэмээх энэхүйй газар нь Английн сувгийн арлуудын баруун хэсэгт байрладаг. Олонд танигдаж нэрд гараагүй ч үнэхээр сонирхолтой сайхан газар юм. 500 хүрэх үгүйтэй хүн амьдардаг энэ газарт автомашинаар зорчихыг хуулиар хориглосон учир ийшээ зөвхөн унадаг дугуй, морь, трактораар л очиж болдог.
12
"Вистер-ийн хонгил", Японы Китакюсю
Энд очсон хүн 150 төрлийн ургамал 20 гаруй төрлийн өөр, өөр өнгөө гайхуулан нэг дор ургасныг харж биширнэ. Энэ бүхнийг харахыг хүссэн хүн Японд 4-р сарын төгсгөл, 5 сарын эхээр очих хэрэгтэй.
13
"Бахос дель Торо", Коста-Рика
Коста-Рикагийн Алахуэла мужийн нутаг дахь диваажин шиг энэ газар дэлхийн аялал жуулчлалд тийм ч сайн танигдаагүй. Хүрхрээ рүү чиглэсэн зөрөг зам таныг Далд эрдэнэсийн хүрхрээ рүү хүргэж өгнө. Яарамгүй аялж цэвэр тунгалаг ус, уулын хэвгий дагасан шатаар буун хүрхрээ рүү очиход таны сэтгэл тайвшралыг мэдрэх болно.
14
"Сан-Игнасио-Минигийн туурь", Аргентини
Энэ бол манай гараг дээрх хамгийн ер бусын, өвөрмөц сонин газруудын нэг. XYII зуунд энд Иезуитүүд эмнэлэг, сургууль, дотуур байр, модон засалтай, тусгаарласан өрөөнүүдтэй чулуун сүм байгуулж байжээ. Нутгийн уугуул иргэдийн хөлд дарагдаж сүйдэхээс өмнө энэ газар 2 зууны турш оршин тогтнож байсан юм.
15
"Эдит Кавелл уул". Канад
Дэлхийн 1-р дайны үед Бельги-ээс Нидерланд руу цэргүүдийг зугтаалгасныхаа төлөө Герман цэргүүдэд цаазлуулсан Английн сувилагч Эдит Кавеллийн дурсгалд зориулан тус уулыг түүний нэрээр нэрлэсэн юм. Та тэнд очсоноор уулын ойролцоох Ангел-ийн мөсөн гол, Альпийн ширэнгэн ойг санагдуулам ой, нуга гээд байгалийн гайхамшигт дүр зургуудыг харах болно.
16
Гантиг агуй, Чили
Сүүлийн 6200 жилийн давлагааны үр дүнд Патагона-ын гайхамшигт гантиган агуй үүссэн гэдэг. Ийшээ зөвхөн завиар л очиж болно. Энэ агуй өнгөө улирлаас хамааран өөрчилдөг бөгөөд одоог шалтгаан нь тайлагдашгүй нууц хэвээр байна.
17
"Паньзин-ийн улаан эрэг", Хятад
Улирлаас шалтгаалан өнгө өнгөөр солонгорон байдаг энэ эрэг үнэхээр гайхамшигтай. Уг эрэг зун нь ногоон, намар нь улаан хүрэн өнгөтэй болдог. "Улаан эрэг"-ийн ихэнх хэсэг тусгай хамгаалалтад байдаг бөгөөд жаахан хэсгийг нь л жуулчдад зориулан нээлттэй байлгадаг.
18
“Плитвис нуур” үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Хорват
Эдем-ийн цэцэрлэг гэж юу вэ. Ургамал цэцэгсээр бүрхэгдсэн, өтгөн ойн дунд нуугдах энэ нуурын хүрхрээ рүү очиход тийм ч амаргүй.
Та үнэхээр тэрхүү гайхамшгийг харахыг хүсэж байвал тун болгоомжтой байгаарай.
Бонус: Уншихыг амьдралынхаа зорилго болгосон хүмүүст зориулан "Бейнек"-ийн гар бичмэл бүхий ховор номуудыг хадгалдаг Йелийн их сургуулийн номын санг танилцуулъя.
Энэ бол эртний гар бичмэл, ховор номууд хадгалагддаг манай гарагийн хамгийн том номын сангийн нэг юм. Номын сангийн төв хэсэгт 180 мянган ном байх ба дээд давхарт нь сая гаруй боть ном байдаг. Ирээдүй хойчдоо зориулан утга зохиолын асар их өвийг бүрэн бүтэн үлдээхийн тулд номын сан дулаан, чийглэгийг тун нарийн зохицуулдаг байна.