1. Хортон шавж устгалын ажилтан
Ихэнхдээ энэ нь жоом байх магадлалтай. Айл бүрд л жоом гэх шавж байдаг учир энэ төрлийн ажил хэзээ ч алга болохгүй. Энэ ажлыг хийхийн тулд та сэжигч биш байх хэрэгтэй. Угаасаа л жоомонд дуртай хүн байдаггүй гэдгийг санаарай. Уг ажлыг хийхэд эхний өдөр хэрхэн хор цацах, хэрхэн байрыг нь тодорхойлох талаар сургалт ордог. Энэ ажил дулаан оронд их эрэлттэй байдаг. Хэдийгээр цалин өндөр биш ч та хэрэглээний мөнгөгүй гэж шаналах хэрэггүй болно.
2. Дэлгүүрийн худалдааны зөвлөх
Ямар дэлгүүрт ажиллах нь таны сонголтоос шалтгаалах бөгөөд хэрвээ та үргэлж сайхан үнэртэй явахыг хүсэж байвал үнэртэй усны дэлгүүрийг сонгоорой. Мэдээж, энэ ажлыг хийхэд мэргэжил хэрэггүй гэдгийг та ойлгосон байх.
3. Утасны оператор
Мэргэжилгүй байсан ч хийх боломжтой ажлуудын нэг бол утасны оператор юм. Та ямар ч байгууллагад ажилласан бүх зүйлсийг маш хурдан сурах болно.
4.Бармен
Бармены сургалтууд элбэг байдаг ч та шил, аяга шидэж л сурахыг хүсэж байвал энэ сургалтанд суувал зүгээр юм. Харин бусад зүйлсийг ажиллаж байж л сурдаг. Мэдээж, шилдэг бармен болохын тулд туршлага хэрэгтэй бөгөөд цаг хугацаа өнгөрөх тусам та ажилдаа мэргэшиж, амттай коктейль найруулж, өөрөө ч зохиож хийж сурна.
Цалин таны ажиллаж буй газраас хамаарах бөгөөд томоохон газар орсон тохиолдолд та багагүй цалин авна. Зарим тохиолдолд барменууд менежерээс ч өндөр цалинтай байдаг.
5. Худалдааны автомат хариуцсан ажилтан
Төрөл бүрийн тоглоом, ундаа, хоолны гэх мэт автомат машинуудыг суурилуулж, үйл ажиллагааг нь хариуцдаг ажлыг хэлж байгаа юм. Өмнө нь эмээ нар гадаа сууж квас, ундаа хийж өгдөг байсан бол орчин үед автоматууд гарч, танд ажил хийх боломжийг олгож байна. Цалин хэдийгээр өндөр биш ч эхний ээлжинд хангалттай шүү.
6. Цэцэрлэгч
Та гайхалтай цэцгийн баглаа бэлтгэж чадахгүй ч энгийн цэцэрлэгчийн ажлыг хялбархан хийж чадна. Үүнд, бут тайрч, тэгшлэх, услах гэх мэт ажлууд орно. Их хэмжээний цалин авахгүй ч мөнгөгүй байснаас дээр шүү дээ.
7. Амьтан асрагч
Амьтдыг усанд оруулах, хооллох, сургах гэх мэт ажил хийхэд мэргэжил огтхон ч шаардлагагүй. Амьтны дэлгүүр, амьтны хүрээлэн гэх мэт газруудад энэ төрлийн хүн зайлшгүй хэрэгтэй байдаг. Та амьтанд хайртай бол ирээдүйд амьтан асрах төвтэй болж болох ч бүгдийг нь эхнээс нь суралцсан нь дээр.
8. Хүүхэд асрагч
Сүүлийн жилүүдэд мэргэжилгүй хүмүүс хүүхэд асрагч хийх болсон нь харамсалтай. Хүүхэд асрахын тулд та сайн хүнээс гадна мэдлэгтэй байх хэрэгтэй. Хүүхэд асрагч нь багшлах чадвартай, сэтгэл зүйн хувьд асуудалгүй, анхны тусламж үзүүлж чаддаг, хэлний мэдлэгтэй, хулгай хийдэггүй байх гэх мэт маш олон шалгуурыг хангаж байх ёстой. Цалингийн хувьд ихэнхдээ цагаар бодогддог. Мэдээж энэ ажил эмэгтэйчүүдэд илүү тохиромжтой.
9. Гэрээт цэрэгт явах
Энэ нь сургуулиа хаясан хүмүүсийн хийх хамгийн анхны ажил байх магадлалтай. Өөрийн төрсөн газраа үлдэж, гэрээт цэргийн ажилтан болох боломжтой бөгөөд цэргүүд багагүй цалин авдаг болсон.
10. Номын санч
Номын санч хийхэд танд мэргэжил хэрэггүй бөгөөд харин тэвчээр л шаардагдана. Үүнээс гадна албан тушаал ахих боломжгүй гэдгийг санах хэрэгтэй. Тиймээс номын санд ажиллаж, ном уншиж мэдлэгээ тэлж болох юм.