1
"Starbucks"-ийн солонгон өнгөтэй фраппучино
Хойд Америкт худалдаалдаг энэхүү кофе маш их ирэлттэй байдаг гэнэ. Гэхдээ худалдан авагчид үүний амтанд бус гадаад үзэмжинд нь илүү татагддаг аж.
2
"Швед загас"-ны амттай "Oreo"
Швед-д гүзээлзгэнэ, загасны махны холимог амттай "Швед загас" нэртэй чихэр бий. Тэгвэл тус чихэрний амттай "Oreo" жигнэмэг гарсан нь нутгийн иргэдийг ч гайхшруулаад амжжээ.
3
Цагаан "Pepsi"
Японд Энгийн "Pepsi"-г цагаан өнгөтэй болгосон "Цагаан Pepsi" худалдаалагддаг.
4
Лемоны амттай "Lays"
"Lays" компани Ази болон Европын орнуудад лимоны амттай бүтээгдэхүүнээ худалдаанд гаргасан нь багагүй амжилт олжээ.
5
Ногоон цайны амттай "Kit-Kat"
"Kit-Kat" ямар амттай бүтээгдэхүүн гаргахаа санал асуулгаар шийддэг. Тэгвэл 2014 онд Япончууд ногоон цайны амттай "Kit-Kat"-тай болох санал гаргасан нь биелж байжээ.
6
Өргөст хэмхийн амттай "Sprite"
Оросууд өргөст хэмхийг архины даруулга болгох дуртай байдгийг анзаарсан "Coca-Cola" компани өргөст хэмхийн амттай "Sprite"-ийг зөвхөн ОХУ-д худалдаанд гаргажээ.
7
Давс болон цууны амттай "Pringles"
Хэрвээ та гашуун амттай чипс идэхийг хүсвэл давс болон цууны амттай "Pringles"-ийг Европын орнуудаас олох боломжтой.
8
Самбук жимстэй "Fanta"
Энэхүү "Fanta"-г анх Румын-ы зах зээлд зориулж гаргасан ч Серб, Хорват, Польш, Финлянд, Дани, Латви, Литва зэрэг орнуудад мөн худалдаалж эхэлжээ.
9
Эрдэнэ шишийн амттай "Tic Tac"
Эрдэнэ шишийн амттай "Tic Tac" 2016 онд худалдаанд гарсан та зөвхөн Зүүн Европын орнуудаас л авах боломжтой.
10
Гахайн махны амттай ундаа
Олон хүнд таалагддаггүй ч АНУ-ын хэд хэдэн бренд гахайн махны амттай хийжүүлсэн ундаа үйлдвэрлэдэг ажээ. Үүнийг ууж үзсэн хүмүүс гахайн махтай ус ууж байгаа юм шиг гэж амтыг нь илэрхийлсэн байдаг.
11
"Mountain Dew"-ийн амттай "Cheetos"
Энэ бүтээгдэхүүнийг "Cheetos" болон "Mountain Dew" 2 хамтарч гаргасан бөгөөд Японы зах зээлд л худалдаалдаг юм.