Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Тайландын Раккабури хотын иргэн 22 настай Сине Бенжафорн бусдыг дуурайж хувцаслах дуртай ажээ. Тэрбээр "Би идэх дуртай болохоор хоол хүнс миний хувцасны нэг хэсэг байх ёстой гэж бодсон" хэмээн хээв нэг хэлдэг. Сине жимс жимсгэнэ, ногоо, чинжүү зэрэг тод өнгөтэй хүнсний зүйл, хиам, зайдас, чипс гэх мэт хүний идэж болох бүх л зүйлсээр хувцас хийж өмсөн, олны танил болон танил бус хүмүүсийг дуурайж элэглэдэг юм. Тэрбээр эхэндээ өөрийн гэр бүлийн ажиллуулдаг хувцасны дэлгүүрийг сурталчлах гэж үүнийг хийж байсан ч аажимдаа цахим ертөнцөд алдартай болжээ. Ингээд та бүхэнд түүний хөгжилтэй зургуудаас хүргэе.