13
Жүжигчин Салма Хаек (Salma Hayek) - 10 жил
Жүжигчин бүсгүйн нөхрийг Франсуа Анри Пино (François-Henri Pinault) гэдэг бөгөөд тэрбээр Францын бизнесмен юм. Хосууд 2006 онд анх танилцаж, 2009 онд хуримаа хийжээ.
12
Бионсе (Beyoncé) мөн Жэй Зи (Jay Z) - 11 жил
Алдартай дуучин бүсгүй маань Жэй Зи-тэй анх 2002 онд танилцаж байсан бөгөөд түүнээс хойш хоёр ч уран бүтээл дээр хамтран ажилласан түүхтэй. Улмаар Жэй Зи хайраа илчилж тэд 2008 онд гэрлэсэн юм.
11
Жессика Алба (Jessica Alba) - 11 жил
Жессика Алба 2004 онд "Fantastic Four" кинонд тоглож байх үедээ нөхөртэйгөө танилцжээ. Тухайн үед нөхөр нь тус кинонд ажиллаж байсан. Жессика гэр бүлийн аз жаргалыг эрхэмлэдэг тул нөхөр, хүүхдийнхээ төлөө тур хугацаанд кино урлагаас холдох шийдвэр гаргажээ.
10
Клодиа Шиффер (Claudia Schiffer) - 17 жил
Германд төдийгүй Америкт алдартай модель Клодия кино найруулагч Меттью Ваон (Matthew Vaughn)-той танилцаад ердөө 16 сарын дараа хуримаа хийжээ.
9
Сара Мишель Геллар (Sarah Michelle Gellar) - 17 жил
Жүжигчин Сара Мишель Геллар нөхөртэйгөө буюу жүжигчин Фредди Принз (Freddie Prinze)-тэй анх 1996 онд "I Know What You Did Last Summer" кинонд хамт тоглож байхдаа танилцжээ. Улмаар 2002 онд гэрлэсэн байна. Тэр цагаас хойш тэд хоёул гэр бүлдээ бүх цагаа зарцуулах болжээ.
8
Катрин Зета Жонс (Catherine Zeta-Jones) - 19 жил
Хол насны зөрүүтэй ч бие биедээ үнэнч байж, сайхан амьдрал босгосон хосууд бол яах аргагүй Катрин Зета Жонс болон Майкл Дуглас (Michael Douglas) нар билээ.
7
Сара Жессика Паркер (Sarah Jessica Parker) - 22 жил
Жүжигчин Меттью Бродерик (Matthew Broderick)-тэй Сара нар 1991 онд үдэшлэг дээр танилцжээ. Тэд 6 жилийн турш үерхсэн бөгөөд 1997 онд хуримаа хийсэн юм.
6
Кэйт Бланчэт (Cate Blanchett) - 23 жил
Австралийн жүжигчин Кэйт Бланчэт нөхөртэйгөө 1996 онд Сидней-н дуурийн театрт танилцжээ. Кэйтийн хувьд гэр бүл нэг ижил хүсэл зориг болон итгэлцэл дээр тогтдог гэж үздэг байна.
5
Лиза Кудров (Lisa Kudrow) - 24 жил
"Найзууд" олон ангит киноны гол дүрд тоглосон Лиза жүжигчний карьераа эхлэхээс өмнө нөхөртэйгөө танилцсан бөгөөд холливудын од болсон ч гэр бүлдээ тавих анхаарлаа багасгаагүй юм.
4
Кэвин Бэйкон (Kevin Bacon) - 31 жил
Жүжигчин Кэвин эхнэр Киратайгаа танилцаад ердөө жил ч хүрэхгүй хугацааны дараа амьдралаа холбохоор шийдсэн байна. Өдгөө тэд хамтдаа 31 жил ханилжээ.
3
Том Хэнкс (Tom Hanks) - 31 жил
Жүжигчин Том Хэнкс анх эхнэр Рита Уильсон (Rita Wilson)-аа хараад шууд л дурласан гэдэг.
2
Жэйми Ли Куртис (Jamie Lee Curtis) - 35 жил
Аймшгийн киноны хатан хаан гэдгээрээ олны дунд алдаршсан жүжигчин Жэйми Ли Куртис анх дуучин нөхрийнхөө зургийг хараад л "Би түүнтэй сууна" гэж өөртөө ам гарсан гэдэг шүү.
1
Мерил Стрип (Meryl Streep) - 41 жил
1987 онд Мерил амьдралынхаа маш хүнд хэцүү үеийг туулж байжээ. Тухайн үед тэрбээр хамгийн сайн найзынхаа ахаас зөвлөгөө авахаар хандаж байв. Ийнхүү түүний гэрт хэсэг хугацаанд амьдраад, тусдаа гарахаар болоход залуу түүнийг явуулаагүй гэдэг. Ингээд л тэд өдгөө 41 жил хамт амьдарч байна.