Эмэгтэй хүн бүр дараах зүйлсийг хаях хэрэгтэй

Хэрвээ та хавраас эхэлж шинээр амьдрахаар төлөвлөж байгаа бол өөрчлөлтдөө эртнээс бэлдэх хэрэгтэй. Юуны түрүүнд таны анхаарлыг татаж, танд тайвшрах боломжийг өгөхгүй байгаа зүйлээс татгалзах нь зүйтэй.

Эмэгтэй хүн бүр дараах зүйлсийг хаях хэрэгтэй

1. Хуучин сав суулга

Хамгийн анх тусдаа гарахдаа авч байсан аяга тань танд хэдийгээр маш их таалагдаж байсан ч та шинэ байранд орсон, амьдарч буй газраа сольсон бол сав суулгаа шинэчилж тод өнгийн амьдралд баяр баясгалан бэлэглэх зүйлсийг худалдаж аваарай. Хэн нэгний бэлэглэсэн аяга, тавагны цуглуулгыг хадгалахгүйгээр гаргаж хэрэглэхээс бүү ай.

2.Хуучин гоо сайхны бүтээгдэхүүн

Гоо сайхны бүтээгдэхүүн таны гоо үзэсгэлэнг тодорхойлох хэрэгтэй болохоос биш төрөл бүрийн үрэвсэл, нян үүсгэх ёсгүй. Өөрийн гоо сайхны бүтээгдэхүүнийг цэгцэлж, хугацаа дууссан, хуучин бүтээгдэхүүнээ хаяарай. Мари Кондогийн зааврын дагуу цүнхээ цэгцлэх аргыг сонгож болно.

 

3. Багадсан жийнс

Хүн бүрт багадсан хувцас байдаг бөгөөд бид цаг нь ирэхээр өмсөнө гэж хүлээдэг. Нарийн, багадсан жийнсний хэмжээгээр турах гэдэг нь байж боломгүй зүйл учир энэ төрлийн жийнсийг хаяж, харин өөрт тохирсон хэмжээний хувцсыг аваарай.Хаяхад хайран санагдаж байвал хэрэгтэй байгаа, хувцасныхaa размер таарах хүмүүст энэ хувцсыг өгч болно. Үүнээс гадна H&M энэ төрлийн зүйлийг дахин боловсруулдаг бөгөөд ийнхүү багадсан өмдөө өгснөөр та хямдрал авах боломжтой.

4. Хуучирсан бичиг баримт

Хэрвээ та өөрийн эд зүйлсийг хямгадах тал дээр анхаарал хандуулдаг бол таны бүх бичиг баримт нэг саванд хадгалагдсан байдаг болов уу. 10 минут зарцуулж хэрэггүй бичиг баримтаа цэгцлээрэй.  Таны хадгалж буй зарим бичиг баримтууд хэрэггүй болсон байх магадлалтай. 

5. Эвгүй гутал

 

Таны гутал хэдий загварлаг, гоё өнгөтэй, таны хувцаслалтад төгс зохицож байгаа ч алхах бүрт, ямар нэг хөдөлгөөн хийх бүрт хөлийг чинь өвтгөж байвал та энэ гуталнаас шууд л татгалзах хэрэгтэй. Хэрвээ та үнэхээр хаяж чадахгүй байвал ямар нэг зураг авалтын үеэр л өмсөх гэж хадгалаарай. Харин өдөр тутамд өмссөний хэрэггүй.

6. Нэрийн хуудас

Таны амьдралаас аль хэдийн алга болсон хэн нэгний ил захидлыг та одоог хүртэл хадгалдаг юм биш биз дээ. Өөрт хамгийн чухал, нандин хүмүүсийн ил захидал, эсвэл танд ямар нэгэн эрч хүч хайрлаж буй хүний үгийг л хадгалараай. Харин бусад зүйлсийг хаях хэрэгтэй.  

 

7. Хуучирсан дотуур хувцас

Өдөр бүр секси, торон хувцас өмсөх хэрэггүй ч дотуур хувцас нь таны тав тухд ихээр нөлөөлнө. Таны биед хүрж буй дотуур өмд, цээжний даруулга, оймс зэрэг нь бүгд цэвэрхэн байх ёстой. Үүнээс гадна чанартай байх хэрэгтэй учир хэрэггүй, хуучирсан хувцаснаасаа салаарай.

8. Хэрэггүй тоног төхөөрөмж

Хуучин DVD, товчлууртай гар утас, iPod nano зэргийг орчин үед хэрэглэхээ больсон билээ. Тиймээс ирээдүйд ч бараг хэрэглэгдэхгүй учир хаясан нь зүйтэй. Зарим газрууд энэ төрлийн зүйлсийг сэлбэгэнд авдаг учир үнэгүй хаяхын оронд сэлбэгэнд өгсөн ч болно шүү дээ.

9.Таны уншихгүй ном

Хэдий чинээ их номтой байна төдий чинээ та өндөр боловсролтой нэгэн гэсэн ойлголт хүн бүрт бий. Харин орчин үед техник технологи ихээр хөгжсөн учир бүх мэдээллээ ухаалаг гар утас, эсвэл цахим шуудандаа хадгалах нь илүү зүгээр. Нэг уншсан ном таны анхаарлыг дахин татах нь юу л бол. Тиймээс номын тавиур дээрээ таны сонирхлыг маш ихээр татсан, магадгүй хагас жилийн дараа дахин унших сонирхолтой номоо л үлдээгээрэй.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()