1
Бусдын төлөө өөрийгөө золиослох
“Би чиний төлөө бүхнийг хийж байхад, чи намайг үнэлсэнгүй” гэхэд “Хэн гуйсан юм бэ ?” гэсэн хариу сонсож байсан уу. Үнэнийг хэлэхэд таны гаргасан тэр хичээл зүтгэл эргэн тойрныхонд тань хэрэггүй байснаас гадна бусдыг залхааж байсан байна шүү дээ.
Тэгэхээр ямар нэг үйлдэл хийхдээ нөгөө хүнийхээ сэтгэлд хэрхэн нөлөөлөхийг бодож байх нь чухал юм шүү.
2
Ажлаа хийснийхээ төлөө сайрхах хэрэггүй
Эрт орой хэзээ нэгэн цагт тохиолдох таагүй үнэн бол таны дарга удирдлага, хамт олон чинь чамайг ямар ч ажилд томилж, юунд ч буруутгаж магадгүй. Та биеэ хайрлалгүй, хөлсөө гартал зүтгэж, дарамтанд орох үед тэд тоолгүй зүгээр л кофе уугаад олон нийтийн сүлжээнд хов жив хөөж, цаг нөхцөөж сууна. Дарга тань өдөр бүр таныг магтаж, байнга цэцэрлэгийн багш шиг байна гэж бодож байвал та эндүүрч байна.
3
Өөрийгөө хайхрахгүй байна гэдэг арчаагүйн шинж
Суганыхаа үсийг хусахгүй байх, хумс нь хугарчихсан, эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүнээс татгалзах нь арчаагүй хүний л шинж. Угтаа энэ нь бусад хүмүүст болон өөртөө хүндэтгэлтэй хандаж сайхан харагдахын эхлэл байдаг. “Би өөрийнхөө үрчлээнд дуртай” гэдэг үг спорт зааланд очих дургүй, өөрийнхөө эрүүл мэнд гоо сайханд анхаарал тавьдаггүй хүний шал худал үг шүү дээ.
4
Гадаад төрх ач холбогдолтой
Өөрийнхөө сайхан сэтгэл, дотоод ертөнцийн тухай хичнээн сайхнаар ярилаа ч “Хүн бусдыг хувцааар нь угтдаг..” гэдэг үгийг санаж байх ёстой. Хүн бусадтай ярилцахдаа дан ганц түүний мэргэжил боловсролыг үнэлдэггүй ба гадаад байдал, бусадтай хэрхэн харьцаж байгааг чухалчилж анзаарч хардаг. Тийм учраас аливаа уулзалтанд өөртөө итгэлтэй, арчаатай хүн ноомой нэгнээс хамаагүй илүү оноо авдаг юм.
5
Сайн хүн байна гэдэг мэргэжил биш
Царайны сайхнаар цай сүлдэггүй гэсэн үг бий. Та гурван хүүхэдтэй, зээлтэй, өвчтэй эхтэй, бусдын төлөө гэсэн сайхан сэтгэлтэй байж болно. Гэхдээ дарга, удирдлагууд чинь таниас ажлын үр дүнг л шаардана.Та байгууллагынхаа хөгжил, дэвшилд хувь нэмэр оруулж, хангалттай үр дүнтэй ажиллахгүй л бол таныг өөр илүү сайн, эрч хүчтэй, ажилсаг хүнээр хэзээ ч сольж магадгүй гэдгийг санаарай. Тэгэхээр сайн хүн байхаас гадна сайн ажилтан байх хэрэгтэй.
6
Үргэлж ээжийн зөв байдаггүй
Бид үеийн үед эцэг, эхийнхээ үгийг л туйлын үнэн гэж итгэсээр ирсэн. Гэхдээ цаг хугацаа өнгөрөх тусам бидний бодол өөрчлөгддөг. Аав, ээж нар өөрийн гэсэн дутагдалтай, өдөр тутам гаргадаг таагүй зуршлуудтай, үргэлж ухаалаг, тэдний хэлсэн бүхэн зөв байдаггүйг ойлгодог. Тэд чамайг хүмүүжүүлэхдээ ч алдаа гаргаж магад. Эмгэнэлтэй нь таны ийм байдал ч нэгэн цагт танай хүүхдүүдэд мэдэгдэх л болно.
7
Тэтгэвэрт гарах хүртлээ суралц. Эсвэл түүнээс ч урт хугацаагаар...
Орчин үеийн техник технологи асар хурдтай хөгжиж байгаа болохоор таны мэргэжил 10-15 жилийн дараа юу ч биш болно. Тийм учир та үргэлж шинэ бүхнийг суралцаж, өөрийгөө хөгжүүлэх шаардлагатай. Мэдлэг боловсролоо байнга дээшлүүлж өөрийнхөө ажиллаж буй салбартаа давтагдашгүй, цор ганц мэргэжилтэн байх хэрэгтэй.
8
Та хаашаа ч явахгүй байж болно. Гэхдээ хэн нэгэн таныг урихгүй л болов уу
“Би тийшээ очиж хөөс үлээе, бүгд л намайг тоглоё гэж дуудна” гэдэг чинь цэцэрлэгт л байдаг үгс. Нас биед хүрээд ирэхээр чинь хэн ч чамайг тэгэж дуудахгүй л болов уу. Эрт орой хэзээ нэгэн цагт та мартагдана. Ердөө л та тэдний сонирхлыг татахаа болино гэсэн үг.
9
Өөртөө итгэж чаддаггүй
Хүслийн хөзөр зураад л зорилгоо бичиж сайхан байшин, үнэтэй машин, наран шарлагын газрын зураг харах чинь ямар ч ашиггүй. Тэр бүхэн чинь зорилгодоо хүрэхийн төлөө идэвхтэй хөдөлмөрлөж эхлээгүй үеэс чинь хог болж хаягдсан. Харин ч ийм мөрөөдөл бусадтай харилцахад төвөг учруулж байдаг. Өөртөө итгэх итгэлгүйгээр эмэгтэйлэг байх гэж урт банзал өмсөж, массажинд орох нь буйдангаасаа босоод хий дэмий мөнгө үрэхээс цаашгүй.
10
Уучлаарай, та дандаа анхаарлын төвд байдаггүй
Нүүрээ хичнээн сайхан будаж, үсээ янзтай сайхан засуулсан ч хамт олон чинь анхаарахгүй байж болно. Цалингийнхаа хагасаар шинэ костюм аваад өмсчихсөн байхад хэн ч үнэлэхгүй байна уу. Тэгэхээр та найз нөхдийн чинь хэн нэгэн шинэ сайхан хувцас өмсөөд ирэхэд хэзээ баярлаж байснаа бод доо. Сайн талаас нь бодвол оймс чинь цоорхой байхад, урт оймсны чинь оёдол тал дээрээ гарчихсан байхад ч хэн ч анзаарахгүй өнгөрдөг шүү дээ. Та өөрөө л тэдний анхаарлыг татахаар байх хэрэгтэй байна даа.
11
Та хэн байх нь таны л сонголт
Үнэн хэрэгтээ бүх зүйл маш энгийн. Хийсэн үйлдэл бүрийнхээ хариуцлагыг та л хүлээнэ. Англи хэл мэдэхгүй байгаа бол та өөрөө л сураагүй хэрэг. Дарга чинь таны өөдөөс хашхичаад байгаа бол та л буруутай. Дээд сургууль төгсөөгүй, өөр хотод очиж амжилттай ажиллаагүй, гэрлээгүйд чинь та л өөрөө буруутай, өөр хэн ч биш.
12
Өөр нэгэн ямагт илүү сайн, ухаалаг, залуу харагддаг
Өөрөө өөрийгөө үнэлэх үед бусад хүн өөрөөс чинь үргэлж илүү сайн байгаа юм шиг санагдах л хамгийн хүнд үе. Мэдээж бид жил бүр “18 нас жаахан өнгөрч байгаа” хэмээн төрсөн өдрөө тэмдэглэж болох ч тэр жаахан илүү гэдэг нь улам л уртассаар нүүрэнд үрчлээ сууж, явдал удаашраад эхэлдэг. Эрчүүд халцарч байгаа толгой, гүзээлж байгаа гэдсээ, эмэгтэйчүүд хүзүүнийхээ үрчлээг нуух гэж алчуур зангиддаг болно доо.
Энэ гашуун үнэнийг хүлээн зөвшөөрч, өөрийгөө тайвшруулан хүн бүр өөрийнхөөрөө, байгаагаараа байх л чухал. Танд тойрч боломгүй энэ гашуун үнэнүүд хэр таалагдав.