Худалдаа, хөгжлийн банк 3 үгт хаягжилтыг үйл ажиллагаандаа бүрэн нэвтрүүллээ

Өчигдөр буюу 2019 оны 2-р сарын 18-ны өдөр Худалдаа, хөгжлийн банк болон "what3words" компани Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Худалдаа, хөгжлийн банк 3 үгт хаягжилтыг үйл ажиллагаандаа бүрэн нэвтрүүллээ

Энэхүү хамтын ажиллагааны гол зорилго нь хаягжилтын аливаа хүндрэлгүйгээр харилцагчдадаа үйлчилгээгээ түргэн шуурхай үзүүлэх боломжийг бүрдүүлэх зорилготой бөгөөд хамтын ажиллагааны эхлэл болгон ХХБанк өөрийн бүх салбар, тооцооны төв, бэлэн мөнгөний машинуудаа (ATM) 3 үгт хаягаар хаягжуулснаар харилцагчид өөрт ойр салбар нэгжээ  хялбархан олж очих боломжийг олгож байгаа юм.

Энэхүү санамж бичиг нь хоёр байгууллагын цаашдын хамтын ажиллагааны суурийг тавьж, банкны үйлчилгээ болон технологийн дэвшлийг зохистой хослуулан ажиллах боломжийг бүрдүүлээд зогсохгүй, цаашид хамтын ажиллагааны хүрээнд банкны бүтээгдэхүүн, үйлчилгээг 3 үгт хаяг ашиглан харилцагчдад хүргэхээр зорин ажиллаж байна. 

Арга хэмжээний үеэр ХХБанкны Гүйцэтгэх захирлын орлогч хатагтай Б.Баярмаа: 
“Бид харилцагчдадаа чиглэсэн бүх бүтээгдэхүүн үйлчилгээндээ 3 үгт хаягжилтыг ашиглахаар зорин ажиллаж байгаа бөгөөд харилцагчдадаа үйлчилгээгээ улам хүртээмжтэй болгох боломжтой болсныг дуулгахад таатай байна. Энэхүү хамтын ажиллагаа нь хаягжилттай холбоотойгоор тулгардаг байсан олон хүндрэл бэрхшээлийг бууруулахад түлхэц болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцоллоо.

ХХБ-ны гүйцэтгэх захирлын орлогч Б.Баярмаа, what3words компанийн Монгол улс дахь үйл ажиллагаа хариуцсан захирал М.Уянга нар үзэглэлээ.ХХБ-ны гүйцэтгэх захирлын орлогч Б.Баярмаа, what3words компанийн Монгол улс дахь үйл ажиллагаа хариуцсан захирал М.Уянга нар үзэглэлээ

“Монгол улсад 3 үгт хаягжилтыг банк санхүү, цахим худалдаа, шуудан хүргэлт, аялал жуулчлалын салбарт амжилттай нэвтрүүлж хаягжилттай холбоотой хүндрэлтэй асуудлыг хялбархан шийдвэрлэх боломжоор ханган ажиллаж байна. ХХБанктай хамтран ажиллаж буй хамтын ажиллагааны хүрээнд хоёр талын бизнесийн үйл ажиллагааны чанар улам сайжирч, харилцагч, хэрэглэгчдийн сэтгэл ханамж нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.” хэмээн what3words-н Монгол улс дахь үйл ажиллагаа хариуцсан захирал М.Уянга онцолжээ.

Лондон хотод 2013 онд үүсгэн байгуулагдсан what3words нь байршлыг тогтоох хамгийн энгийн шийдэл юм. what3words-ын гар утасны үнэ төлбөргүй апп болон онлайн газрын зургийн тусламжтайгаар 26 хэл дээр газрын байршлыг 3 үгээр олж түгээн дамжуулах боломжтой.

Тус системийг Mercedes-Benz, Lonely Planet, Airbnb, зэрэг олон улсад нэр хүнд бүхий компаниуд ашиглаж байна.

Хүндэт харилцагч Та бүхэн Худалдаа, хөгжлийн банкны салбар болон АТМ-ны байршлын 3 үгт хаягтай ЭНД дарж танилцана уу.

Хөгжил дэвшилд хамтдаа  

ХХБанкны сошиалд нэгдээрэй.

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.