Монголчуудаас бусад Ази хүмүүс яагаад сүү, сүүн бүтээгдэхүүнийг шингээж чаддаггүй вэ?

Дэлхийн үндэстнүүдийн нэгнээсээ ялгардаг гол онцлог бол лактоз буюу сүүн дэх элсэн чихрийг шингээж авах чадвар юм. Жишээлбэл Дани улсад хүн амын ердөө 2 хувь нь лактоз шингээж чаддаггүй бол Замби улсад энэ үзүүлэлт 100 хувьд дөхөж байна. Ингээд энэхүү сонирхолтой ялгааны цаад учрыг олохыг хичээцгээе.

Монголчуудаас бусад Ази хүмүүс яагаад сүү, сүүн бүтээгдэхүүнийг шингээж чаддаггүй вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Ойролцоогоор 10,000 жилийн өмнөөс хүмүүс амьтдыг гаршуулж эхэлсэн. Эхэндээ насанд хүрэгчид сүүг шингээж чаддаггүй байсан тул хүүхдүүд л энэ төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэдэг байв.

Лактоз буюу сүүнд агуулагдах элсэн чихрийг ходоод маань боловсруулахын тулд тусгай фермент шаардлагатай бөгөөд үүнийг лактаза гэж нэрлэдэг.

Энэ нь нялх хүүхдэд хангалттай хэмжээгээр агуулагддаг боловч хожим өсч томроод эхийн сүүгээр хооллохоо больсноор алга болдог. Хэрэв биед лактозыг задладаг лактаза байхгүй бол харшил үүсгэдэг. Энэ нь гэдэс дүүрэх, гүйлгэх, хий алдах гэх мэт шинж тэмдгээр илэрнэ.

Гэсэн хэдий ч бидний өвөг дээдэс насанд хүрсэн хойноо ч сүүг өдөр тутамдаа хэрэглэж эхлэхээр шийджээ. Ойролцоогоор 7500 жилийн өмнө Төв Европт хүний ​​ген мутацид орсноос харвал энэ үед сүүг байнга хэрэглэж эхэлснээр насан туршийн лактазатай болж эхэлсэн бололтой.  

Өнөөдөр сүүг хэвийн хэмжээнд шингээх чадваргүй болох нь эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг гэж үздэг. Үнэн хэрэгтээ энэ нь эсрэгээрээ тухайн хүн мутацид ороогүйг илтгэж байгаа хэрэг. Лактоз шингээж чаддаг 30-40 хувийнх нь ген мутацид орсон гэсэн үг.

Үлдсэн буюу нийт хүн амын 60-70 хувь нь лактоз шингээх чадваргүй бөгөөд тэд Африк, Ази болон Өмнөд Америкийн зарим хэсэгт төвлөрдөг. Яагаад тэр вэ?

Энэ асуултын хариулт тодорхой байна. Ерөнхийдөө энэ нь дэлхийн сүүний аж ахуй эрхэлдэг бүс нутгуудын цаг уурын онцлогоос үүдэлтэй юм. Уламжлал ёсоор Европ тивд үхрийг анх амжилттай гаршуулсан гэж үздэг. Мөн тус тивд үхрийн өвчлөл хамаагүй бага байдаг. 

Нэмж дурдахад лактоз шингээж чадахгүй хүмүүс дэлхийн халуун бүс нутгуудад илүү түгээмэл байдаг бөгөөд энэ нь хөргөгч бүтээхээс өмнө удаан хугацаагаар сүү хадгалах боломжгүй байсантай холбоотой. Хэрэв бид дэлхийн газрын зургийг халуун хүйтэн орноор нь ангилж, түүнийг лактоз шингээж чаддаггүй хүн амын төвлөрөлтэй харьцуулж үзэх юм бол бүх зүйл ойлгомжтой болно. 

Дэлхийн хойд хагаст сүүний харшилтай хүн цөөхөн хүн байдаг. Энэ нь тус бүс нутагт нарны гэрэл бага байдаг тул хүмүүс Д аминдэмийн дутагдлаа сүүн бүтээгдэхүүнээр нөхдөг уламжлалтай. Энэхүү таамаглалыг батлахын тулд ганцхан жишээ авахад хангалттай.

Сэрүүн уур амьсгалтай Ирландад лактозыг насанд хүрсэн хүн амын бараг 100 хувь нь ямар ч асуудалгүйгээр боловсруулдаг бол дулаан уур амьсгалтай Грект энэ үзүүлэлт ердөө 17 хувь байдаг. Үүнээс болоод Грекчүүд сүүг илүү удаан хадгалах арга эрэлхийлэн, эцэст нь тараг гаргаж авч сурсан байна.

Дэлхийн хүн амыг лактоз шингээж авдаг чадвараар ангилсан байгаа нь

Гэсэн хэдий ч сүүний харшил нь зөвхөн уур амьсгалтай төдийгүй тухайн ард түмний соёлын уламжлалтай холбоотой байж болно. Жишээлбэл монголчууд бид 7 төрлийн мал амьтныг сааж, сүүгээ боловсруулан ааруул, бяслаг, тараг, айраг, шимийн архи гаргаж авдаг. Гэтэл монголчуудын 95 хувь нь лактозид тэсвэргүй болох нь тогтоогдсон байна.

Үүний шалтгаан нь сүү, сүүн бүтээгдэхүүний боловсруулалтын хөгжилтэй холбоотой юу эсвэл эрт үеийн Монголчууд лактозид тэсвэртэй байж байгаад аажмаар энэ чадвар үгүй болсон уу гэсэн асуулт гарч ирсэн байна.

Германы "Max Planck" хүрээлэнгийн судлаач Кристина Вариннер үүний хариултыг олохын тулд Монголын хойд хэсгээс олдсон МЭӨ 1300-900 оны үед хамрагдах буган хөшөө-хиргисүүр дэх 6 хүний шарилыг шинжилж үзжээ. 

Уг шинжилгээгээр хонь, ямаа, сарлаг, үнээний сүүний уураг тэдгээр ясны дээжээс илэрсэн ч ДНХ нь лактозид тэсвэргүй байсныг нотолжээ. Ийнхүү судалгааны багийнхан "Монголчууд лактозид тэсвэргүй байсан ч малынхаа сүү саалиар цагаан идээ бэлтгэж, сүү сүүн бүтээгдэхүүний ашиг шимийг дээд зэргээр ашиглаж ирсэн" хэмээх дүгнэлтэд хүрчээ. 

Орчин үеийн Монголчууд сүү сүүн бүтээгдэхүүнийг лактозийг боловсруулдаг бактерийн тусламжтайгаар биедээ шингээдэг. Эрт үед ч үүнтэй ижил байдлаар сүүг боловсруулж хэрэглэдэг байсан нь батлагдсан. "Сүү, сүүн бүтээгдэхүүнийг боловсруулахдаа тэрхүү микробыг хянах, өөрчлөх нь үүний гол цөм байсан. Үүнээс гадна тэдний бие махбодь дотор гаднаасаа микробыг маш хүчтэй хянаж байсан нь улмаар сүү сүүн бүтээгдэхүүний соёл үүсэх нөхцөл болсон" хэмээн Вариннер өгүүлжээ. Энгийнээр тайлбарлавал исгэх, хатаах гэх мэт Монголчуудын сүүг боловсруулах арга технологи нь лактозийг шингээх нөхцөл болдог гэсэн үг юм.

Сүүлийн үеийн судалгаагаар Европтой ижил төстэй мутацид орсон хүмүүс Африкаас олдсон байна. Тус тивийн иргэд харилцан адилгүй лактоз шингээх чадвартай ажээ. Жишээлбэл, Суданд Бежа нүүдэлчин ард түмний 17 хувь нь сүү шингээдэг бол хөрш Нилотуудын 75 хувь нь үүнийг ядах юмгүй чаддаг ажээ. 

Товчхондоо, хэрэв та ходоод өвдөж, аймшигтай гэдэс дүүрч, гүйлгэнэ гэж айхгүйгээр сүү ууж, зайрмаг иддэг бол чадахгүй ч гэсэн сүү өдөр бүр ууж байсан өвөг дээдэстээ талархах хэрэгтэй.

Дашрамд нэг хөгжилтэй баримт дэлгэе. Хятадын 1.3 тэрбум иргэдийн 92 хувь нь лактоз шингээж чаддаггүй боловч тус улс дэлхийн сүүн бүтээгдэхүүний хоёр дахь том хэрэглэгч болжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()