Ясны шөл буюу "бульоны" дэглэм барихын ач тус

Америкийн хоолны мэргэжилтэн Келлиэн Петруччи ясны шөлийг судлан мэргэшиж уг шөлийг ууснаар гурван долоо хоногт 7 кг хасахаас гадна дээр нь арьсны үрчлээ эрс багасдагийг тогтоосон байна. Жингээ хасахын зэрэгцээ арьсаа толигор сайхан болгох зөвлөгөөг та бүхэнд толилуулж байна.

Ясны шөл буюу "бульоны" дэглэм барихын ач тус

1 Ясны шөл яаж нөлөөлдөг вэ?

Келлиэний хэлж байгаагаар ясны шөл нь хоолны дэглэм барьж байгаа хүмүүст хамгийн тустай хоол гэнэ. Энэ шөл нь уураг багатай, нүүрс усгүй болохоор бие махбодод удаан үйлчилдэг. Ясны шөл нь шим тэжээлтэй, сайн хүнс болохоос гадна хүйтний улиралд ханиаднаас сэргийлдэг ач тустай. Аминохүчил их агуулдаг учир арьсанд сайнаар нөлөөлж коллаген ялгарахыг идэвхжүүлэн, арьсыг уян зөөлөн сайхан болгодог.

Холливудын жүжигчин Гвинет Пэлтроу (Gwyneth Paltrow), Сальма Хайек (Salma Hayek), Холли Берри (Halle Barry) Кейт Уинслет (Kate Winslate) нар хэвлэлд өгсөн ярилцлагадаа ясны шөл иддэг, энэ нь тэднийг жингээ барихад нь төдийгүй, залуу сайхан арьсаа хадгалахад нь тус болдог гэсэн байдаг.

Ясны шөл яаж нөлөөлдөг вэ?

2 Хэрхэн дэглэм барих ёстой вэ?

Ясны шөл ууж хоолны дэглэм барихад ердөө 21 хоног хэрэгтэй. Энэ хугацаанд долоо хоногт хоёр удаа ясны шөл уудаг байх ёстой. Гэхдээ дараалан биш. Энэ өдөр бүхий л өдөржингөө ясны шөл иднэ, харин орой 19 цагаас хойш жигнэмэг идэж, нэг аяга өтгөн шүүс ууж болно. Үлдэх таван өдөр нь бүрэн хооллож болно. Ясны шөлөндөө ястай мах,  ногоо хийж болно гэсэн үг.

Келлиэнн Петруччи ясны шөл нь жингээ хасах дуртай хүмүүст ашигтайгаас гадна залуу насаа хадгалан гоо сайхан арьстай байхад тус болно гэж байна. Үүний тулд өдөрт нэг аяга ясны шөл ууж байх хэрэгтэй.

Хэрхэн дэглэм барих ёстой вэ?

3 Дэглэм барих үед юу идэж, юу идэж болохгүй вэ?

Хоолны ямар ч дэглэм барьсан үед идэх болох мөн хориглох хоол хүнсийг мэдэж байх ёстой. Ясны шөл ууж байх үед цардуул агуулсан үр тариа, нарийн боов, сүү, сүүн бүтээгдэхүүн, лаазалсан хүнс, амттан хэрэглэх хэрэггүй. Гэхдээ өлсөөд байж болохгүй тиймээс мах, тахиа, загас, хүнсний ногоо, өндөг, жимс жимсгэнэ болон самар идэж болно шүү дээ.

Дэглэм барих үед юу идэж, юу идэж болохгүй вэ?

4 Жинхэнэ шөл ямар байх ёстой вэ?

Эрүүл хооллоход ясны ямар ч шөл тохиромжтой. Хүнсний мэргэжилтэн Келлиэнн Петруччи өөрийнхөө номд өөрийнхөө дуртай зүйлсээр шөл хийхийг зөвлөсөн байдаг. Үхрийн махан, тахианы, нугасны, цацагт хяруулын, бүр загасны махаар ч хийж болно.

Бульон шөл хийхдээ дараах зүйлийг анхаарахыг Келлиэнн зөвлөж байна:

  • Том үйлдвэрлэгчид болон фермийн аж ахуйн малын махнаас аль болох татгалзахыг зөвлөж байна. Учир нь фермийн үхэр, хонь зэрэг нь хэт их шим тэжээл муутай махтай байдаг юм. 
  • Шөл хийхдээ аль болох булчин шөрмөс, өөх ихтэй хэсгүүдийг авч чанах нь чухал гэнэ. Тухайлбал, тахианы мөч, далавч зэрэг нь илүү шим тэжээлтэй байдаг.
  • Залуу бага амьтдын ясанд коллаген илүү байдаг.
  • Ясыг зөөлрүүлэхэд алимны цуу сайн. Ингэхэд шөлөнд тэжээллэг бодис, желатин нэмэгдэнэ.
  • Ясны шөл бэлтгэхэд  илүү их коллаген, ясны эрдэс усыг нь илүү их ялгаруулахын тулд удаан чанах хэрэгтэй. Тухайлбал, тахианы шөлийг 8-12 цаг чанах бол үхрийн шөлийг 12 цаг. Битүү чанагч, хийн зуух бол түргэн л дээ. Загасны шөл харин нэг цагийн дотор л болчихно. 

Танд дээрх дэглэм таалагдаж байна уу?

Жинхэнэ шөл ямар байх ёстой вэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()