1
Амуу будаа, овьёос
Хамгийн түгээмэл, хамгийн хялбар бэлтгэж болох хоол бол яахын аргагүй будаа, овьёос. Гэхдээ бас сахарын агууламж ихтэй, хиймэл амттай нь бас бий. Тэгэхээр жинхэнэ ургуулсан будааг олох хэрэгтэй.
Будаа нэг их үнэтэй биш, чанартай. Бас шош, зэвэг аль аль нь ашигтай, бас нүнжигтэй, тэжээллэг. Энэ бүхнээр ногоотой, махтай шөл хийж болно, зүгээр агшаагаад төрөл бүрийн амтлагчтай идэж болно. Шошоор энгийн атлаа ер бусын амттай хуурга хийж болно.
2
Өндөг
Хамгийн гол нь өндгөнд маш их тэжээллэг бодис агуулагддаг, тэгээд ч тийм ч үнэтэй биш. Бүтэн тахиа, гуя худалдан авахад үнэтэй шүү дээ, түүний оронд өндөг авахад чанарын хувьд бараг ялгаагүй. Өндгийг чанаж болно, хуурч болно, талхтай шарж болно.
3
Мах
Юуны түрүүнд хиамнаас татгалз. Ашиг багатай, бас тэгээд үнэтэй. Зайдас ч бас нэг их хямд биш. Тэгэхээр хамгийн ойрын захаас мах худалдаад ав. Элэг бол бүр сайн. Тахианы элэг, уушиг зүрх ч зүгээр. Улаан лоолийн сүмс, сармис, төрөл бүрийн амтлагчаар амтлахад янзтай.
4
Жимс ногоо
Эрүүл хоолны тухай ярихад ногоо, жимсийг огт мартаж болохгүй. Ногоо жимсийг яг ургац хураах үеэр худалдан авбал хямд, амттай. Жаахан удсаныг нь авахаас бүү нэрэлх, хямд байдаг. Гэхдээ 50 хувиас илүү нь муудсан бол хэрэггүй. Ингээд өөрөө ялгаад, цэвэрлээд авсан байхад ямар л бол ямар хоол хийгээд байна даа.
5
Шөл
Загас, малын мах, тахиа гээд юугаар л бол амтат шөл амархан бэлтгэж болно. Ногоо арвинтай бол жинхэнэ борщ хийнэ. Мах, яс, тахианы бульоноор шөл хийхэд бүр ч амар, ёстой л нэг сумаар хоёр туулай агнана гэдэг шиг болно.
6
Зууш
Аарц, хатаасан жимс, самар, элдэв хачир, ногоон навч аль аль нь боломжийн хүнс. Хатаасан талх бол ямагт хамгийн ашигтай хүнс байсаар ирсэн. Цатгалан байхын тулд ялихгүй зүйлд ч гэсэн суралцах хэрэгтэй. Цамаан загнах хэрэггүй.
Ер нь хэдий хэр идэхээ мэдэж төдий хэмжээгээр хоол бэлтгэж сурсан нь зөв. Дэлгүүрийн хямдралыг сайтар ажигла байхад илүүдэхгүй, гэхдээ бүтээгдэхүүний хадгалах хугацаа, сав баглаа боодол нь бүтэн байгаа эсэхийг сайтар шалгахаа мартуузай. Эрүүл хоолны тухай бодож байгаа бол бэлэн гоймон аль болох бүү хэрэглэ.