1
Алуурчныг нөхөр нь гэж цагдаа нар яаж мэдсэн бэ?
Нэгэн залуу эхнэрийнхээ амийг хороосон бөгөөд хажууд нь ямар ч гэрч байгаагүй тул цогцосыг нь хэргийн газар үлдээгээд, зэвсэг болох хутгаа ойд хаяжээ. Ингээд тэрээр машиндаа сууж оффис руугаа явжээ. Цагийн дараа цагдаа нар түүн рүү залгаж аллагын талаар хэлж, хэргийн газар яаралтай ирэх хэрэгтэйг сануулсан аж. Ингээд цагдаа нар залууг хэргийн газар ирэхэд нь шуудхан баривчилсан байна. Цагдаа нар алуурчныг нөхөр нь гэж яаж мэдсэн бэ?
2
Амьтдыг хэрхэн гол гатлуулах вэ?
Аялагч аялалд 2 хонь, нэг чонотой явжээ. Хэрвээ чоныг хонинуудтай үлдээвэл мэдээж чоно хонийг идэх гэж дайрна. Аялагч замдаа гол гатлах шаардлагатай болсон бөгөөд аз болж нэг жижигхэн завь олжээ. Гэхдээ завиар явахдаа зөвхөн нэг л амьтнаа хамт авч явах боломжтой. Хэрвээ хонь, чоныг хамтад нь харгалзалгүйгээр үлдээвэл чоно хонийг иднэ гэдгийг мартаж болохгүй. Та амьтдыг хэрхэн гол гатлуулах вэ?
3
Та аль машиныг холдуулах вэ?
Уулзвар дээр 7 машин таарч түгжрэл үүсжээ. Нэгийг нь холдуулахад л бүх машин чөлөөтэй явах боломжтой болно.
4
Хүргэнээ хорлохын тулд тэр ямар арга хэрэглэсэн бэ?
Жейн өөрийн хүргэндээ дургүй. Гэхдээ тэрээр өөрөө өдөр бүр хүргэндээ хоол хийж өгдөг. Нэгэн удаа тэрээр хүргэндээ болон өөртөө зориулж мах бэлджээ. Жейн махыг голоор нь хуваагаад, хоёул тус тусын хэрчмээ идсэн байна. Гэтэл хүргэн нь махыг идмэгцээ нас баржээ. Хүргэнээ хорлохын тулд тэр ямар арга хэрэглэсэн бэ?
5
Та аль хаалгыг сонгох вэ?
Өөрийн аяллыг үргэлжлүүлэх ердөө 3 хаалга бий. Нэгдүгээр хаалганы цаана алуурчин, хоёрдугаар хаалганы цаана 3 жил юм идээгүй арслан, гуравдугаар хаалганы ард их хэмжээний гал гарч байгаа.
6
Хэн нь шоронгоос оргож чадах вэ?
4 хоригдол даваа гариг бүр зургийн дугуйланд хичээллэдэг. Хичээл эхлэх үед харгалзагч нар тэднийг хүргэж өгч, харин тарах үед нэгжлэг хийж буцаж авч явна. Харин зургийн хэрэгслээ хоригдлууд өөр өөрсдийн камерт хийж хадгалдаг. Хэн нь шоронгийн камераас зугтаж чадах вэ?
7
Аль сав түрүүлж дүүрэх вэ?
Усны цорго 12 савыг дүүргэж байгаа. Савны зарим нь нэг хоолойтой, зарим нь хоёр хоолойтой.
8
Тавганд хүрэлгүйгээр доторх усыг нь хэрхэн стакан руу юүлэх вэ?
Зурган дээр устай таваг, хоосон стакан, шүдэнз болон дарсны таг бөглөө байна.
ХАРИУ
1. Цагдаа нар түүнд хэргийн газар хаана болохыг хэлээгүй байсан.
2. Эхлээд тэр чоныг авч яваад голын нөгөө захад үлдээнэ. Харин дараа нь тэр буцаж явж нэг хонио авчрах бөгөөд эргэж буцахдаа чоноо дахиад аваад явна. Ингээд чоноо дахиад голын нөгөө захад үлдээж, үлдсэн хонио голын нөгөө эрэг рүү аваачина. Ингээд голын нэг захад хоёр хонь, нөгөө захад нэг чоно үлдэх бөгөөд буцаж ирж чоноо авна.
2. 3 дугаартай машиныг холдуулахад асуудал шийдэгдэх болно.
4. Тэрээр хутганыхаа нэг талд хор түрхсэн бөгөөд хортой талаар зүссэн махаа хүргэндээ өгсөн юм.
5. Хэрвээ арслан 3 жил идээгүй бол тэр үхсэн байх болно.
6. Зүүн буланд байгаа эрэгтэй өөрийн хувцсыг ногоон өнгөөр будаж, харгалзагч нарын дүрд орж чадна
7. Хариулт:Е сав түрүүлж дүүрнэ. Учир нь Л сав хаалттай байгаа учир М савны ус Е рүү орно.
8. Бөглөөг тавагны голд тавиад дээр нь нэг ширхэг шүдэнз тавьж асаагаад, стаканаа тавина. Шүдэнз унтрахад ус стакан руу орох болно.