10
Асуухад л болно
Карин Боснак (Karyn Bosnak) нэртэй эмэгтэй 20 мянган ам.долларын өртэй болсныхоо дараа "Help Karyn" буюу "Каринд тусал" нэртэй вебсайт нээж хүмүүсээс санхүүгийн туслалцаа хүсчээ. Сонирхолтой нь түүний энэ ородлого олны анхаарлыг итгэмээргүй татаж, хэдхэн өдрийн дотор өрөө дарах хэмжээний мөнгө цуглуулж чаджээ. Мөн тэрбээр өөрийн энэхүү туршлагын тухай бичсэн бөгөөд тус ном нь олон сая хувь борлогдож Карин Боснакд 2.5 сая ам.долларын орлого авч иржээ.
9
Цэлцэгнүүр загас үржүүлсэн нь
АНУ-ын иргэн Алекс Эндон (Alex Endon) загасны дэлгүүрүүдэд цэлцэгнүүр загас байхгүй байгааг анзаараад нэгэн өвөрмөц арга сэджээ. Тэрбээр 50 мянган ам.доллар зарцуулж цэлцэгнүүр загас үржүүлэн загасны дэлгүүрүүдэд зарж эхэлсэн байна. Тэрбээр энэхүү аргаараа дамжуулж жилд сая гаруй ам.долларын орлого олох болсон байна.
8
Цахим эзэнт гүрэн
"Хоёрдугаар Амьдрал" гэдэг нэртэй компьютерийн тоглоом нь ердийн сургуулийн багш Аилин Грайфд (Ailin Graef) онлайнаар 1 сая ам.долларын орлого оруулсан юм. Тус тоглоомоор дамжуулж хүмүүс цахим ертөнцөд байгаа тоглоомын дүрээ байрлуулах байшин хөлсөлж эхэлсэн бөгөөд үүгээрээ дамжуулан Граеф асар их хэмжээний орлого олох болсон аж.
7
Инстаграмын зураг
Ричард Принс (Richard Prince) нэртэй зураач хүмүүсийн инстаграм дээрх зургийг зотон даавуун дээр тосон будгаар зурж дуудлага худалдаагаар оруулдаг бөгөөд түүний зургууд хэдэн мянган долларын үнэ хүрдэг гэнэ. Тэрбээр өдгөө 300-аад зураг дуудлага худалдаагаар оруулаад байна.
6
Эмэгтэй хүний хөлтэй чийдэн
Брайн Жонс (Brian Jones) нэртэй чийдэнгийн копманийн эзэн эмэгтэй хүнйи хөлтэй чийдэн үйлдвэрлэх санаа гаргасан байна. Түүний энэ санааг дэмжих хүн цөөхөн байсан ч тус бүтээгдэхүүн нь олон саяын ашиг олжээ.
5
Теннисний бөмбөгний үнэртэй ус
Дэлхийд алдартай "Demeter" брэндийг бизнесмэн Марк Крамес (Mark Crames) худалдаж авмагцаа өвс, улаан лооль, шороо гээд өвөрмөц найрлагатай үнэртэн худалдаанд гаргаж байсан бөгөөд тэдгээрээс теннисний бөмбөгний үнэртэн хамгийн их амжилт олсон байна.
4
Толгой дээрх сурталчилгаа
Брэндон Чикоцки (Brandon Chikotsky) нэртэй залуу эрт халзарч эхэлсэнийхээ дараа нэгэн ухаалаг санаа сэджээ. Тэрбээр өөрийн толгой дээр 320 ам.долларын үнээр хүссэн хүний сурталчилгааг тавьж эхэлсэн байна. Өдгөө Брэндоны компани нийт 1 сая удаагийн сурталчилгааны захиалга авсан байна.
3
Угаалгын самар
Дэлхий даяар хүмүүс органик бүтээгдэхүүнийг аль болох ашиглахыг оролдож байгаа өнөө үед "Eco Nuts" нэртэй компани нь самраар хийсэн эко угаалгын бодисоор энгийн угаалгын нунтагийг орлуулахаар шийджээ. Энэ сонирхолтой санаа нь тус компанид олон сая ам.долларын орлого авчирсан байна.
2
Энгийн апп
Програм хөгжүүлэгч "Арбел" компани 8 цагийн дотор ажил олгогчид ажилтнуудтайгаа богинохон өгүүлбэрээр харилцах боломж олгох апп-ыг бүтээсэн бөгөөд үүнийгээ "Yo" буюу "Хөөе" гэж нэрлэжээ. Хэдхэн долоо хоногийн дараа апп нь AppStore-д амжилт олж дэлхий даяар борлуулалтаараа тэргүүлэгч болсон юм.
1
Сансрын мессеж
10 гаруй жилийн өмнө 2 Британийн оюутан сансар руу утасны мессеж илгээж мөнгө олох сэджээ. Тэд тусгай радио-соронзон төхөөрөмжийг бүтээж чадсан бөгөөд тус төөхөрөмж нь хэрэглэгчийн гар утаснаас явуулсан мессежийг шууд сансар руу илгээх боломжтой юм. Сансар огторгуйтай харилцахыг хүссэн хүмүүс тусгай дугаар руу мессеж илгээн үйлчилгээний хөлсөнд 50 цент төлөх ёстой аж. Мэдээжийн хэрэг, зурвасууд үнэхээр илгээгдсэн нь эргэлзээтэй ч оюутнууд маань 1 сая гаруй ам.доллар олсон байна.