1
Цагаан гурилан бүтээгдэхүүн
Цагаан гуриланд цэвэршүүлсэн нүүрс ус байдаг. Тиймээс энэ нь биед орсноор эхлээд элсэн чихэр, дараа глюкоз болж хувирдаг. Ингээд коллагены хэмжээг багасгаж, целлюлит үүсэхэд нөлөөлдөг байна. Цагаан талх, гоймон, гурилан бүтээгдэхүүнээс татгалзах нь целлюлиттэй тэмцэх шилдэг арга байх болно. Азийн батата гоймон, ногоон шош, болон гурвалжин будааны гуриланд анхаарал хандуулаарай.
2
Ролл, кимбаб
Ихэнхи төрлийн ролл, кимбаб, сушинд тослог ихтэй бүтээгдэхүүн майонез, бяслаг болон цэвэршүүлсэн нүүрс ус агуулагддаг. Эдгээр бүтээгдэхүүн нь маш их илчлэгтэй учир бодисын солилцоонд сөргөөр нөлөөлнө.
Ази гал тогоонд дуртай хүмүүс загасны бус харин ногооны роллд анхаарал хандуулж, цагаан будааг гурвалжин будаагаар солих нь зүйтэй.
3
Сахар агуулаагүй амттан
Сахаргүй амттан нь таныг амттан идэх хүслээс тань аврахгүй бөгөөд целлюлитээс ч таныг ангижруулж чадахгүй. Сахар агуулаагүй ч чихэр орлуулагч ашигласан бүтээгдэхүүнд ихэнхдээ консервант орсон байдаг. Эрдэмтдийн үзэж байгаагаар энэ нь таныг биед ямар ч хэрэгцээгүй илүү их амт, үнэр оруулагчтай бодис идэх хүслийг төрүүлдэг гэжээ. Тиймээс эрүүл мэт санагдах чихэр таныг хордуулж , целлюлит үүсгэх магадлалтай болох нь ээ.
4
Буурцагны сүмс
Целлюлитгүй тохиолдолд сүмс таны биед сөрөг нөлөөг авчрахгүй ч хэрвээ та аль хэдийн целлюлиттэй болсон бол нөхцөл байдлыг хүндрүүлэх магадлалтай. Энэ нь сүмсэнд агуулагдах давстай холбоотой бөгөөд давс их байх үед биеийн шингэн гадагшлахгүй хуримтлагдсанаар хаван үүснэ. Үүнээс болн арьс үрэвссэн, үрчлээтэй, барзгар харагддаг.
Гэхдээ давсыг хүнснээсээ хасах ер нь л боломжгүй. Ямар нэг бүтээгдэхүүнд их бага хэмжээгээр бий. Өдөрт 1,5 гр давс хэрэглэх нь таны биед ямар ч сөрөг үр дагаварыг авчрахгүй.
5
Согтууруулах ундаа
Согтууруулах ундаа нь чөлөөт радикал үүсгэж, ДНК-ийн бүтцэд өөрчлөлт оруулдаг. Энэ нь коллагены ялгаралд сөргөөр нөлөөлж, арьс үрчлээтэй болж эхэлнэ. Үүнээс гадна бие усгүйжиж, арьс үрэвсэх, нөсөө толбо үүсдэг байна. Ингээд л целлюлит үүснэ шүү дээ.
6
Салатны сүмс
Дэлгүүрийн лангуун дээр худалдаалагддаг салатны сүмс нь тийм ч эрүүл хүнс биш юм байна. Эдгээр сүмсэнд амин дэм огтхон ч байхгүй. Харин элсэн чихэр, өөх тос, давс их хэмжээгээр агуулагдсан байдаг. 2 хоолны халбага “Цезарь” салатны сүмсэнд 15 гр өөх тос байдаг бөгөөд энэ нь 150 ккал гэсэн үг. “Блю Чиз” салатны сүмс нь 17 гр өөх тостой, 170 ккал илчлэгтэй байдаг аж. Энэ мэтчилэн маш өндөр илчлэгтэйгээс гадна их хэмжээний элсэн чихэр, давс агуулагдсан байдаг нь таны бие галбирт сөргөөр нөлөөлж байгаа юм. Тиймээс гэрийн аргаар өөрт тохирсон сүмсийг хийгээрэй.
7
Сүү сүүн бүтээгдэхүүн
Сүүн бүтээгдэхүүнд бие организмын шингээж үл чадах энзим агуулагдсан байдаг. Энэ нь ялангуяа лактозыг боловсруулж чаддаггүй хүмүүст элбэг тохиолдох бөгөөд хоол хүнс дутуу боловсрох нь целлюлит үүсэх нөхцлийг бүрдүүлдэг байна. Үүнээс гадна сүүн бүтээгдэхүүнд эстроген болон давс агуулагдсан байдаг учир биеийн шингэн гадагшлах үйл явцыг сааруулж, мөн л арьсны асуудал үүснэ. Тиймээс сүүн бүтээгдэхүүний оронд бүйлс эсвэл наргил модны тос хэрэглэж болно.
8
Ээдэм
Жин хасахаар шийдсэн үедээ бид илчлэг, өөх тос багатай хүнсний бүтээгдэхүүн худалдаж авдаг бөгөөд үүнд ээдэм багтана. Хэрвээ та целлюлиттэй болохыг хүсэхгүй байгаа л бол энэ бүтээгдэхүүнийг мартах хэрэгтэй. Энэ бүтээгдэхүүн илчлэг болон өөх тос багатай хэдий ч их хэмжээний давс агуулсан байдаг юм. Жишээлбэл: 100 гр ээдэмд 373 мг натрийн хлорид бий. Ингээд эцэст нь целлюлит үүснэ.
9
Хийжүүлсэн ундаа, шүүс
Бид их хэмжээний нүүрсус хэрэглэх үед бие организмын маань инсулин ялгаруулалтын хэмжээ ихэсдэг. Инсулин нь өөх тосыг нэмэгдүүлж, хорт бодис болон шингэн гадагшлах үйл явцыг удаашруулдаг юм.
Өөх ихээр хуримтлагдах үед цусны эргэлт муудаж, харин хорт бодис нь арьсны толигор, зөөлөн байдалд сөргөөр нөлөөлнө. Тиймээс хийжүүлсэн ундаа, шүүс, амттан, гурилан бүтээгдэхүүн зэргийг хэрэглэхээс зайлсхийгээрэй. Харин бодисын солилцоог сайжруулах ногоон цай уусан нь зүгээр.
10
Амттан, хатаасан жимс, зууш
Цэвэршүүлсэн элсэн чихэр хэрэглэх нь бие организмд байх шим тэжээлтэй бодисын нөөцийг багасгадаг байна. Эдгээр бодисонд кальци, магни, цайр болон Д амин дэм багтана. Элсэн чихэр нь биед маш хурдан шингэж глюкоз болж, целлюлит үүсэх нөхцлийг бүрдүүлдэг юм. Энэ шалтгаанаар хатаасан жимс ч эрүүл мэндэд хортой. Жимсийг хатаасан үед хэмжээ нь жижгэрч бага мэт харагддаг учир бид их хэмжээгээр идддэг. Харин зууш болон түргэн хоолонд 3 хор болох давс, өөх тос, элсэн чихэр агуулагдсан байдаг. Амттай зүйл идмээр байвал цитрусын гаралтай жимс идээрэй. Цитрусын төрлийн жимс нь цусны эргэлтийг сайжруулж, биеэс бохирдол гаргахад тустай.
11
Бусад төрлийн амттан, нарийн хоол
Гахайн мах, махан амттан болон бусад төрлийн өвөрмөц амттангуудыг харахад хөнгөн хоол мэт санагддаг. Гэтэл бага хэмжээгээр хэрэглэхэд өдрийн ичлэгийн 50%-ийг хангачихдаг байна.
Жишээлбэл: 100 гр цацагт хярууланд 772 мг давс агуулагддаг. Тиймээс ердөө 200 гр мах идэхэд л та өдөрт идэх давсныхаа хэмжээг хангах нь ээ. Ингээд биед илүүдэл шингэн хуримтлагдаж илүүдэл жин болон целлюлитны асуудалтай тулгарна.
12
Кофе болон кафеин агуулсан бүтээгдэхүүн
Кофе нь целлюлит үүсгэхгүй ч кафеин нь биеийг усгүйжүүлж, судас нарийсгадаг. Ингээд цусан хангамж муудаж ,бодисын солилцоо удаан явагдана.
Мэдээж, өглөөд нэг аяга кофе уух нь таныг целлюлиттэй болгохгүй. Гэхдээ хэрвээ та целлюлиттэй бол кофеныхоо хэрэглээг багасгаарай. Харин кофег скраб маягаар хэрэглэж болно.