1
Наргил модны тос
Наргил модны тос нь биеийг таатай үнэртэй болгох хамгийн үр дүнтэй бүтээгдэхүүний нэг юм. Түүний бактерийн эсрэг үйлчилгээ нь нянгийн өсөлтийг зогсоож, харин лаурины хүчил нь хурц үнэрийг дардаг. Гэхдээ хөлс алга болохгүй нь мэдээж.
Наргил модны тосыг сугаа угаасны дараа өдөрт 2-3 удаа түрхэнэ. Үүнээс гадна наргил модны тос нь эрүүл мэндэд тустай учир хүнсэндээ ч хэрэглэсэн болно.
2
Грек чирэг – "Fenugreek"-ийн үр
Энэ ургамлын үр нь антиоксидант үйлчилгээтэй. Энэхүү үр нь биеэс бохирдлыг гадагшлуулж, эвгүй үнэр үүсгэдэг бактерийн тархалтыг зогсоодог. Сайн үр дүнд хүрэхийн тулд 1 цайны халбага үрийг бүлээн усанд дэвтээж, 6-8 цагийн дараа ууна. Үүнээс гадна үрийг нь цайнд хийх боломжтой.
3
"Ним"-ийн навч
"Ним" эмийн ургамлыг Аюурведийн үед анагаах ухаанд ашигладаг байжээ. Түүний навч нь мөөгөнцөр, нян, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй. Тийм учир таагүй үнэр үүсгэдэг нян болон бохирдлыг арилгаж, хөлс ялгаруулалтыг багасгадаг.
"Ним"-ийн навчийг бүлээн устай хольж цөцгий мэт болгоод сугандаа түрхээд хэсэг хугацааны дараа угаана. Илүү үр дүнд хүрэхийн тулд долоо хоногт 3 удаа давтах хэрэгтэй.
4
Нимбэг болон бусад бэрсүүт жимс
Нимбэг нь антисептик үйлчилгээтэй учир зөвхөн суганы эвгүй үнэрийг арилгаад зогсох бактераас гаралтай амны эвгүй үнэрийг ч дардаг. Өглөө 1 аяга алимны шүүс уух эсвэл ½ нимбэгний шүүсээр суга, хөлийн улаа үрээд, хатсаных нь дараа угаах хэрэгтэй.
5
Улаан буудайн нахиа
Улаан буудайн нахиа нь их хэмжээний уураг, С, В12, В6 амин дэм болон фолийн хүчлийг агуулсан байдаг. Энэ нь байгалийн хүчтэй антиоксидант учир биеэс гарах эвгүй үнэрийг дардаг. Нунтаг улаан буудайн нахиаг өдөрт 3 гр, харин энгийн өдөрт 40 гр идэх хэрэгтэй.
6
Яншуй
Яншуй нь эвгүй үнэрийн эсрэг уламжлалт бүтээгдэхүүн юм. Их хэмжээний хлорофилл агуулсан бөгөөд таатай үнэртэй тул эвгүй үнэрийг арилгахад тустай байдаг. Энэхүү ургамал нь биеийг хоргүйжүүлж, эвгүй үнэр гарахад нөлөөлдөг нянтай тэмцдэг.
Таагүй үнэрийг дарахын тулд яншуйг хүнсэндээ өдөр тутам хэрэглэхэд л хангалттай.
7
"Sālvia officinālis" цэцэг
"Sālvia officinālis" цэцэг нь флавоноид, апигенин, диосметин, лютеолин гэх мэт бодис агуулагддаг. Үүнээс гадна амин дэм ихээр агуулагддаг учир олон төрлийн эмчилгээний нөлөөтэй. Үүнд: Цус тогтоох, цэр ховхлох, шээс хөөх, цөс хөөх, үрэвсэл дарах, гүйлгэлтийн болон нянгийн эсрэг үйлчилгээнүүд багтана.
Хөлсний ялгаралтыг дарахад цэцэг, үр, ургамлын навч нь тустай. Уг цэцгийг хандалж уухаас гадна усанд орохдоо хэрэглэж болно. Гэхдээ хэтрүүлэн хэрэглэх хэрэггүй. Олон төрлийн найрлагатай учир сөрөг үр дагавар гарах магадлалтай
8
Гаа
Гаа нь тайвшруулах үйлчилгээтэй байдаг. Гааг хэрэглэснээр хөлсний булчирхайд очих цохилт буурдаг учир хөлсний ялгаралт ч буурдаг. Гааг хатааж, энгийн байдлаар ч хэрэглэж болохоос гадна эфирийн тостой ууж, гадна түрхэж хэрэглэх боломжтой. Хэрвээ түрхэж хэрэглэвэл үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлж сайхан үнэртэх болно.
9
Шанцай
Шанцайг хүнсэндээ хэрэглэх нь эерэг үр дагавартай. Шанцай нь амны эвгүй үнэрийг дардгаараа алдартай. Тогтмол хэрэглэвэл биеийн үндсэн үнэрт нөлөөлж, таатай үнэртэй болгох бөгөөд хөлс ялгаралтыг зогсоодог.
10
Ногоон цай
Ногоон цайнд органик хүчил болон танин агуулагдсан байдаг. Тиймээс хөлстэй тэмцэх, бактерийн эсрэг үйлчилгээтэй байдаг. Энэ нь хөлийн ул, бие болон амны хөндийн эвгүй үнэрийг дарахад тустай. Үр дүнг нь мэдрэхийн тулд өдөр бүр ногоон цай уух хэрэгтэй. Ногоон цай нь хөлс ялгаралтыг багасгахаас гадна бодисын солилцоонд сайнаар нөлөөлж, жин хасахад ч тустай.
11
Розмарин
Розмарин нь эвгүй үнэр үүсгэдэг нянгийн тархалтыг багасгадаг бөгөөд хлорофилл болон гаа агуулдаг учир таагүй үнэрийг дардаг. Үүнээс гадна цайр агуулдаг учир их хөлс ялгарахаас сэргийлнэ. Хөлс их ялгарах нь цайр дутагдсантай холбоотой байдаг. Усанд орохдоо розмариныг хэрэглэж болохоос гадна хэдэн дусал эфирийн тосыг устай хольж, сугаа арчиж болно.