1
Зүрх болон уушгины асуудал
Долоовор хуруугаа буруу харсан J хэлбэрээр эргүүлж, хумсныхаа толиог нийлүүлээрэй. Хэрвээ дунд нь жижиг ромбо үүсэж байвал таны зүрх, уушги асуудалгүй бололтой.
Харин хумсны завсар зай гарахгүй байвал энэ нь цусан дахь хүчил төрөгчийн хэмжээ бага байна гэсэн үг. Хүчил төрөгчийн дутагдалд орох маш олон шалтгаан байдаг бөгөөд үүний нэг нь зүрх, уушги эсвэл хоол боловсруулах эрхтний асуудал байдаг аж.
2
Цус харвалт, зөнөлт
Энэ тестийг хийж үзэхэд танд секунд хэмжигч хэрэгтэй. Нэг хөлөө шалтай параллель байхаар өргөөрэй. Хэрвээ та 20 секунд тогтож чадсан бол та цус харвахгүй, эрт зөнөхгүй байх болно. Харин нэг хөл дээрээ тэнцвэрээ олж зогсож чадахгүй байвал энэ нь тархины жижиг судаснууд гэмтсэн байж болзошгүй юм.
3
Цус багадалт
Толины өмнө зогсоод доод зовхио татаарай. Энгийн үед энэ нь тод ягаан өнгөтэй байдаг бол цус багадалттай үед цайвар ягаан, заримдаа шар өнгөтэй байдаг. Гемоглобин дутагдсанаар цус багадалт үүсдэг. Хэрвээ доод зовхи тань цайрах, ядрах, аахилах зэрэг шинж тэмдэг илэрвэл та шинжилгээ өгч цусан дахь төмрийн хэмжээгээ тодорхойлуулаарай.
4
Дааврын тэнцвэргүй байдал, микро элементийн дутагдал
Үс унах нь энгийн үзэгдэл бөгөөд эмч нарын үзэж байгаагаар өдөрт 50-100 ширхэг үс унадаг гэнэ. Тиймээс санаа зовох хэрэггүй. Гэхдээ ямар тохиолдолд анхаарал хандуулах хэрэгтэй вэ?
Хуурай, цэвэр үсээ хуруугаараа барьж татаарай. Хэрвээ 2-3 ширхэг үс гарт тань үлдэж байвал санаа зовох хэрэггүй. Харин үүнээс их байвал эмчид хандах нь зүйтэй.
Үс унах нь олон шалтгаантай. Үүнд стресс, буруу арчилгаа, эрүүл мэндийн асуудлууд багтана. Дааврын тэнцвэргүй байдлаас болон тэжээллэг дутагдсанаас үс унаж, өнгөө алддаг. Энэ шинж тэмдгийг хэзээ ч хайхрахгүй өнгөрч болохгүй шүү.
5
Гарын хуруу, алга бадайрах
Энэхүү тест нь оффисын ажилчид, зураач болон мотоцикл унадаг түлхүү тохиолддог гар хуруу бадaйрах өвчнийг эрт илрүүлэхэд тустай.
- Тохойгоо нугалаад гараа нүүртэй параллель байрлахаар өргөөрэй. Хурууныхаа үзүүрээр алгандаа хүрэхийг хичээ. Энэ байрлалтай 1-2 минут байх бөгөөд хэрвээ гар тань бадайрах, өвдөх гэх мэт шинж тэмдэг илэрвэл анхааралдаа аваарай.
Дундын мэдрэлийн эсийг эд дарснаар гар бадайрч, өвчин үүсдэг бөгөөд тохирох эмчилгээг хийгээгүйн улмаас хүндрэх аюултай.
6
Чихрийн шижин
Дараах аргыг хэрэгжүүлэхийн тулд танд туслах хүн хэрэгтэй бөгөөд хамтрагчдаа баллууртай харандаа бариулаарай. Ингээд тэрбээр нэг удаа үзүүртэй талаар нь, дараа нь баллууртай талаар нь таны хөлийн уланд хүрэх бөгөөд харин та харахгүйгээр аль талаар нь хүрч байгааг мэдрэх хэрэгтэй юм.
Хэрвээ та үүнийг мэдэрч чадахгүй байвал хөлийн улны үзүүрийн мэдрэл муу ажиллаж байна гэсэн үг. Энэ нь чихрийн шижин өвчнөөс болж үзүүрийн эсүүдийн мэдрэл муудаж байгааг илтгэнэ.
7
Артерийн судасны асуудал
45 градусын налуутай хэдэн минутын турш хэвтээрэй. Харин одоо өөрийнхөө хөлийн өнгийг ажиглаарай. Хэрвээ хөл тань цайвар өнгөтэй байвал энэ нь артерийн судас асуудалтай байгааг илэрхийлнэ. Нэг хөл эсвэл хоёр хөлийн өнгө хоёулаа ч өөрчлөгдөж болно.
Артерийн судас нь биеийн үзүүр хэсгүүдийг цусаар хангах үүрэгтэй. Артерийн судас битүүрснээр хүчил төрөгч дутагдаж хөл бадайрах, өвдөх, хазганах гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг. Анхандаа мэдэгдэхүйц шинж тэмдэг илрэхгүй ч удвал цус харвах, зүрхний шигдээс тусах магадлалтай.
8
Сонсгол
Энэ тестийг хийхийн тулд та чимээгүй орчинд байх ёстой. Гараа чихнийхээ ойролцоо аваачиж, хуруунуудаа хооронд нь үрээрэй. Ингээд гараа бага багаар холдуулж 15 см-ийн зайд хүргэнэ. Хэрвээ та сайн сонсож байвал таны сонсгол асуудалгүй гэсэн үг юм.
9
Зүрх, судасны асуудал
Гэрээсээ гараад дараах тестийг хийгээрэй. Шатаар 8-12 давхар явж, дуу дуулна. Эсвэл утсаар ярьж, шүлэг уншсан ч болно. Хамгийн гол нь чимээгүй байх хэрэггүй. Хэрвээ зүрх тань дэлсэж, та амьсгаадаж байвал зүрх, судасны асуудалтай байна гэсэн үг юм.
Гэрийн нөхцөлд бие дааж хийсэн оношилгоо нь мэргэжлийн эмчтэй дүйцэхгүй гэдгийг санаарай. Тиймээс жилд нэг удаа эмчид хандаж эрүүл мэндийн үзлэгт орж байх нь зүйтэй.