Д.Сүндийгийн "Саак Подкаст"-д оролцохдоо хэлсэн онцлох ишлэл

"Нэткапитал" санхүүгийн группийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ын дарга Д.Сүндийгийн "Саак Подкаст" оролцохдоо хэлсэн онцлох үгсийг түүвэрлэн хүргэж байна.

Д.Сүндийгийн "Саак Подкаст"-д оролцохдоо хэлсэн онцлох ишлэл

ОНЦЛОХ ИШЛЭЛ:

  • Төлөвлөнө гэдэг бол бодлоо удирдах юм
  • Хүнд зориулж төлөвлөх биш, өөртөө зориулж төлөвлөж сурах хэрэгтэй
  • Төлөвлөхгүй амьдарч болоод байгаа бол таныг хэн нэгэн удирддаг гэсэн үг
  • Би гар утасныхаа календар дээр төлөвлөгөөгөө гаргадаг
  • Удирдагч хүн дэвшүүлж буй шинэ санаа, асуудлаа шийдэх ядаж нэг хоёр хувилбарыг заавал бодчихсон байх ёстой
  • Аливаа зүйлийг харанхуй даган дууриах биш тухайн хийж буй зүйлсийнхээ талаар мэдлэг мэдээлэлтэй байх хэрэгтэй
  • Биеийн жин бол сэтгэлийн тэнхээг харуулдаг
  • Тархи нь биеэ удирдаж чадахгүй байгаа үед хүн ажил хийх боломжгүй
  • Спортод дуртай хүн биеэ сайн удирддаг
  • Эрүүл зөв амьдрахын тулд ойр орчмынхоо хүмүүсийн хандлага, соёлыг өөрчлөх нь чухал юм
  • Манай компани илүүдэл жингүй, эрүүл байх уралдаан зарладаг
  • Бид ажилтан шалгаруулахдаа нэгт хандлага, хоёрт ур чадваруудыг нь авч үздэг
  • Ажилд авахаасаа өмнө байгууллагынхаа соёлыг танилцуулдаг. Хэрвээ таны үзэл бодолтой таарч байна гэвэл манайд орохыг зөвшөөрдөг.
  • Гадагшаа сурах хүсэлтэй хүмүүс илүү тохитой, тайван газрыг сонгодог. Яг үнэндээ дэлхийн хөгжил илүү бужигнаж байгаа газар явагддаг. Тэр л өрсөлдөөн, хурдан хэмнэлээс илүү ихийг суралцана
  • Харвард, Йел, Колумбын их сургууль төгссөнөөрөө боловсрол эзэмшчихлээ гэж эндүүрч болохгүй
  • Сургуульд заадаг хичээл бол туршигдаад өнгөрсөн зүйлс байдаг
  • Сургуулиас мэдлэг боловсрол олж авах ёстой гэдэг бол буруу ойлголт
  • Номер нэг чухал зүйлс бол хүмүүс хоорондын харилцаа юм
  • Хүнийг ойлгох нь маш чухал... аав ээж ах эгч найзуудаа эргэн тойрны хүмүүсээ ойлгож, тэднээс суралцах нь боловсрол юм
  • Брэндийн чиг хандлага өөрчлөгдөж, тухайн компаний удирдагч хүнээр брэнд бүтдэг болсон
  • Бизнес хийхээс бүү ай. Алдаж оноод үзэх хэрэгтэй. Харин хажуудаа хүн чирж болохгүй.
  • Эхлэл нь бизнес хийх, эхлэл нь мөнгө олох зорилготой бол том алдаа. Учир нь....

 

Та энэ подкастыг доорх линкээр орж сонсоорой: 

Apple Podcast ~

Soundcloud Podcast ~

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.