1
Хул шаргал (beige) өнгө
2019 оны хавар, зуны улиралд хул шаргал, ухаа бор өнгө бүсгүйчүүдийн хамгийн эхний сонголт болох төлөвтэй байна. Дэгжин хээнцэр, ялангуяа залуу хэв маяг өгдгөөрөө "beige" өнгө давуу талтай.
2
Өргөн мөртэй цамц
Мөр хэсгийг нь тодотгосон 80-аад оны үеийг санагдуулам хүрэм, сорочка, даашинзны загвар энэ хавар дахин ирж байна. Ийм мөртэй загвар нь ямар ч галбиртай бүсгүйчүүдэд тохиромжтой. Жишээлбэл тааз томтой бүсгүйчүүд өмссөнөөр биеийн харьцаагаа тэгшхэн сайхан харагдуулж чадна.
3
Металл өнгө
Шууд өмсөөд гарахад хэцүү, хэтэрхий тод мэт санагдах ч өөр өнгөтэй зөв хослуулж чадвал металл өнгийн хувцас маш сайхан харагддаг.
4
Том дугуй шил
Түрүү жилийн хавар загварын тайзан дээр трэнд болж байсан дугуй шил энэ жил бүсгүйчүүдийн дунд трэнд болох төлөвтэй байна. Хүрэмтэй хослуулсан үед ийм шил үнэхээр классик хэв маягийг өгдөг.
5
Жижиг цүнх
Дэлгүүрийн тор шиг том цүнхний үе дуусч, хэтэвч шиг жижиг цүнхний үе эхэлжээ. Хатуу арьсан материалтай жижиг гар цүнх хаана ч сайхан харагддаг.
6
Романтик хэв маяг
Ханцуйтай, торон оруулгаатай, нугалаас, бүч оосор ихтэй, английн Викториа хатан хааны үеийг санагдуулам даашинзнууд үүнд орно. Илүү орчин үеийн хэв маягийг оруулъя гэвэл рок гутал, эсвэл пүүзтэй хослуулахад хангалттай.
7
Могойн арьсан хээ
Оруулга нь хэдийгээр жижиг байсан ч могойн арьсан хээ таны имижэд маш том өөрчлөлтийг авчрана. Могойн арьсан цүнх хувцаслалтын ямар ч хэв маяг дээр зохицож, дэгжин хээнцэр дүр төрхийг тодруулж өгдөг.
8
Комбинзон
Хувцасны шүүгээнд тань комбинзон байдаггүй бол энэ удаа худалдаад авчихад гэмгүй. Сонгодог загварын эсвэл халаас, товчтой өдөр тутмын загварын аль нь болно.
9
Тэлээ
Орчин үеийн гудамжны хувцаслалтанд нэвсгэр сул, томдсон хувцаснууд голлох байр суурийг эзэлдэг болсон. Харин тийм хэв маягаар хувцаслахдаа шуудай углачихсан мэт харагдахгүйн тулд тэлээ, бүс мэтийн нэмэлт гоёлыг ашиглах хэрэгтэй. Зурган дээрхтэй адил эрэгтэй бүсийг хүрмэн дээр зүүснээр гайхалтай дэгжин төрх гарч ирэх болно.
10
Нугалаастай хувцас
Шулуун хуниас, нугалаастай хувцсыг 2019 оны голлох трэнд гэж хэлж болно. Хуниастай урт юбка нь шүүгээн дэх ямар ч цамцтай тань гайхалтай зохиж чадна.