Голомт банк 2018 оны үр дүнгээ танилцууллаа

Дэлхийн жишиг Монголын банк болох алсын хараатай Голомт банк 2018 оны үр дүнгийн хурлаа хийлээ. “Харилцагч төвтэй банк” стратегийн хүрээнд Голомт банк нь 2016 оноос хойш банкны менежмент, бүтэц, үйл ажиллагааг сайжруулах зорилгоор 60 гаруй томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлжээ. Голомт банкны хувьд өнгөрөгч 2018 он их өсөлтийн жил байсан бөгөөд Монгол Улсын “Шилдэг банк”-аар тодорч, зээлжих зэрэглэлээ ахиулсны зэрэгцээ НҮБ-ын байгаль орчны хөтөлбөрийн хүрээнд глобал банкуудтай хамтран хариуцлагатай банкны бизнесийн зарчмуудыг санаачлан гаргасан зэрэг олон амжилтын эзэн болсон юм.

Голомт банк 2018 оны үр дүнгээ танилцууллаа

Мөн худалдааны санхүүжилт, алт тушаалт, нийт зээлийн хэмжээ тэр дундаа иргэдийн зээл, орон сууцны зээл олголтоор банк санхүүгийн салбарт тэргүүн байр суурийг эзэлсэн амжилтаар 2018 оныг үджээ.  Энэхүү амжилтад хүрэхэд Голомт банкны үнэнч харилцагчид болон банкны нийт ажилтны хичээл зүтгэл, идэвх оролцоо чухал үүрэгтэй байсан гэдгийг хурлын үеэр банкны удирдлагуудын зүгээс онцолж, амжилт бүтээлээр манлайлсан ажилтнуудаа шагнаж урамшуулсан юм. Хурлаар Голомт банк өнгөрөгч онд гаргасан амжилтуудаа дүгнэж, 2019 оны бодлого төлөвлөгөө, Дэлхийн жишиг Монголын банк болох алсын хараанд хүрэх зорилтуудаа танилцуулсан юм.

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.