Орчин үеийн эротик уран бүтээлчдийн шилдэг зургууд

Олон уран бүтээлч өөрийн хийж, туурвиж буй бүтээлээрээ дамжуулан эротизмийг өөр өнцгөөс харуулахын хичээдэг. Тэдний уран бүтээлийн ихэнх нь орчин үеийн хүмүүсийн бэлгийн амьдралыг гэгээлэг талаас нь харуулахыг хичээдэг болсон нь олны анхаарлыг татаж буй юм. Ингээд та бүхэнд орчин үеийн эротик уран бүтээлчдээс танилцуулъя.

Орчин үеийн эротик уран бүтээлчдийн шилдэг зургууд

1 Тина Мариа Элена (Tina Maria Elena)

Франц гаралтай Дани уран бүтээлч Тина Мариа Елена гуашын тусламжтай эмэгтэй хүний тачаангуй төрхийг дүрсэлжээ. Тэрбээр ялангуяа эмэгтэй хүний галбирыг гайхалтай гарга чаддагаараа онцлог юм.

"Би зураг зурах үедээ ямар ч стрессгүй болж зөвхөн сайн сайхныг мэдэрдэг. Би зурж буй зүйлдээ үнэхээр хайртай" гэж Тина Мариа Елена хэлсэн байна.

Тина Мариа Элена (Tina Maria Elena)

2 Фрида Кастели (Frida Castelli)

Италийн уран бүтээлч Фрида Кастели бүтээлээ цахим ертөнцөд байршуулснаас жилийн дотор хэдэн зуун мянган шүтэн бишрэгчидтэй болж чаджээ. Түүний бүтээлүүд нь бодит мэт мэдрэмжийг төрүүлдэг нь ийнхүү нэрд гарахад нь нөлөөлсөн юм. Фрида Кастели "Хоёр хүн нэг нэгнээ энхрийлж байгааг зурах нь надад амар амгаланг мэдрүүлдэг" гэж хэлсэн байна. 

Фрида Кастели (Frida Castelli)

3 "Petite Boheme"

Цахим орчин "Petite Boheme" нэрээр бүтээлээ нийтэлдэг Франц зураач эмэгтэйчүүдийн эротик зургаараа алдартай. Тэрбээр эмэгтэй хүн ямар ч хэлбэртэй байсан өөрийгөө хайрлаж бас бусдаар хайрлуулах эрхтэй гэж үздэг аж. "Petite Boheme" олон тооны төслүүд дээр ажиллаж байсан бөгөөд саяхан лесбичүүдийн "Кама Сутра"-гийн зургийг зурсан байна. 

"Petite Boheme"

4 Апалониа Сантклейр (Apollonia Saintclair)

Жинхэнэ нэрээ нууцалдаг уран бүтээлч Апалониа Сантклейр 50, 60-аад оны хэв маягаар бүтээлээ туурвидаг юм. "Бэлгийн амьдрал, ялангуяа эмэгтэй хүний бэлгийн амьдрал, олон янзын байдаг. Энэ бол маш том хувийн асуудал. Энэ бол есөн аравны нэг шиг мөсөн уулын оройд нуугдаж байна. Хуучинсаг үзэлтэй хүмүүсийн өгдөг зөвлөгөө надад яг л сэтгүүлийн буланд байдаг өөртөө туслах зөвлөгөө мэт утгагүй санагддаг. Мэдээжийн хэрэг, та бэлгийн харилцааны талаарх зөвлөгөө авах хэрэгтэй боловч заавал ийм байх ёстой гэсэн дүрмийг хэн ч дагах ёсгүй" гэж тэрбээр хэлсэн байна. 

Апалониа Сантклейр (Apollonia Saintclair)

5 Каролин Флора (Caroline Flora)

Франц зураач Каролин Флора Парист өөрийн гэсэн үзэсгэлэнтэй бөгөөд инстаграм хуудсаараа мөн зургуудаа нийтэлдэг юм. Тэрбээр эмэгтэй хүний гоо сайхныг дүрслэх дуртай аж.  

Каролин Флора (Caroline Flora)

6 Валериа Ко (Valeria Ko)

Оросын зураач Валериа Ко кино, ном зохиол бүр өөрийнхөө амьдралаас хүртэл санаа авч бүтээлээ туурвидаг. Тэрбээр өөртөө таалагдсан дүрүүдийн эротик хэлбэрийг гуашаар тун гайхалтай зурдаг бөгөөд Валериа Ко Швейцарын "Weltwoche" сэтгүүлийн нүүрийг хүртэл зурсан байна. 

Валериа Ко (Valeria Ko)

7 "Petites Luxures"

"Petites Luxures" буюу " Бяцхан таашаал" нэрээр бүтээлээ туурвидаг уран бүтээлчээ дээрх бүх зураачдаас өөрийн арга барилаараа ялгардаг юм. Франц зураач хар цагаанаар тун энгийн хэрнээ гайхалтай эротик зургуудыг зурдаг бөгөөд тэрбээр хэдэн сая шүтэн бишрэгчтэй болоод байгаа юм. 

"Petites Luxures"

8 "Erotic Watercolorz"

Нэрээ нууцалдаг Орос зураач "Erotic Watercolorz" нь гуашаар бүхий л төрлийн бэлгийн харилцааг харуулах дуртай аж. 

Тэрбээр "Миний бүтээлийг хүмүүс, ялангуяа эмэгтэйчүүд магтах үед надад өөрөөрөө бахдах мэдрэмж төрдөг. Бидний амьдарч буй нийгэм эмэгтэй хүмүүсийг бэлгийн амьралын талаар ярихыг хориотой мэт үздэг ч миний санааг зовоодог" гэж хэлсэн юм. 

"Erotic Watercolorz"

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()