1
Эрүүл биетэй, эрүүл амьдралын хэв маягтай байхын тулд
- Эрүүл хооллолт
- Тогтмол дасгал хөдөлгөөн (ачаалал даах чадвар, хүч, уян хатан байдал)
- Стрессээ удирдахуйд төвлөрөх хэрэгтэй.
2
Яагаад дасгал хөдөлгөөн хүн бүхэнд чухал байдаг вэ?
Хүмүүс дасгал хөдөлгөөнийг тогтмол хийснээр зүрхний үйл ажиллагаа сайжирч, биеийн бодисын солилцоо эрчимжиж, илүүдэл жин үүсэхгүй байх нөхцөл бүрддэг юм. Мөн дасгал хөдөлгөөн хийснээр та:
- Эрүүл зүрх
- Эрүүл яс
- Эрүүл үе мөч
- Эрүүл бас хүчтэй булчин
- Сайхан мэдрэмжтэй болно. Үүнээс гадна биеийн бүтцээ төгөлдөржүүлж, жингээ хянах боломжтой. Хүн дотоод өөрчлөлтдөө илүү анхаарлаа төвлөрүүлэх шаардлагатай бөгөөд биеийн гадаад өөрчлөлтөд хугацаа шаардлагатай байдаг.
3
Эрүүл, идэвхтэй амьдралын хэв маяг ба эерэг талууд
Та стресс ихтэй байна уу? Хэрэв тийм бол жин нэмэгдэж болзошгүй ба жингээ хасах үйл явц удааширдгийг анхаарах хэрэгтэй. Учир нь стресс ихтэй хүн их иддэг байна. Их идэж, жингээ нэмэх нь хүмүүсийг бүр илүү стресст оруулж, төгсөшгүй тойрогт оруулдаг. Харин эрүүл идэвхтэй амьдарснаар таны амьдралд дараах өөрчлөлтүүд гарна.
Ажил, амьдралд илүү үр дүнтэй байна
Дасгал хөдөлгөөн эрчимтэй хийсний дараа тархи илүү идэвхтэй ажиллаж, сурах, шинэ мэдээлэл хүлээн авах явцыг хялбарчилж өгдөг нь судалгаагаар батлагдсан.
Та ачаалалтай үедээ ажлаа хэсэгхэн зуур завсарлаж, идэвхтэй хөдөлгөөн хийвэл анхаарлаа төвлөрүүлэн, үр дүнтэй ажиллах боломж бүрддэг.
Өөртөө илүү их итгэлтэй болно
Хөдөлгөөн хийж, идэвхтэй амьдарснаар таны өөртөө итгэх итгэл нэмэгддэг. Үүгээр ч зогсохгүй, энэхүү эерэг хандлага бусдад эерэг өөрчлөлт хийхэд түлхэц болж болно шүү дээ.
Биеэ илүү сайхнаар мэдэрнэ
Дасгал хөдөлгөөн хийж идэвхтэй байх үед эндорфин буюу шоколад идэхэд ялгардаг аз жаргалын гормон ялгардаг байна. Байнгын дасгал хөдөлгөөн хийх нь биеийн бүтцэд маш чухал нөлөөтэй. Жингээ хасах явцад тохиолддог нэг сул тал болох өөхийг биш биеийн жин бууруулах нь багасдаг. Өөрөөр хэлбэл, та биеийнхээ өөхлөг хэсгийг багасгаж, булчингийн хатуу чанга байдлыг нэмэгдүүлж, бэлхүүсээ нарийсгаж, ерөнхий гадаад төрхөө өөрчлөх боломжтой.
4
Оновчтой дасгал бүтээлч хандлагыг нэмэгдүүлдэг
Хэрвээ та дасгал хийж эхэлж байгаа бол дараах энгийн зөвлөгөөг дагаарай.
- Суулт, үсрэлт, суниалт, пресс зэрэг өөртөө тохирсон зорилтот дасгал хөдөлгөөнийг сонгоорой.
- ЭХНИЙ 7 ХОНОГТ эдгээр дасгалуудаа давтаж бэлтгэл хийхэд тохиромжтой.
- ХОЁР ДАХЬ 7 ХОНОГТ дасгалаа хийх цаг хугацаанд анхаарал хандуулаарай.
- ГУРАВ ДАХЬ 7 ХОНОГТ дасгалын үргэлжлэх хугацааг нэмэгдүүлэх шаардлагатай.
- ДӨРӨВ ДЭХ 7 ХОНОГТ шинэ сорилтууд танд сэтгэл ханамж өгөх болно.
- Хамгийн чухал нь энэ үед та бие махбодио бүрэн нөөц бололцоогоор дайчлахад хэрэгтэй шим тэжээлээр хооллож, хоол хүнсэндээ анхаарах нь чухал шүү.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.