Ажил амьдралаа зөв зохицуулах нууц бол...

Манай гариг дээр  хоёр төрлийн хүмүүс амьдардаг юм байна. Нэг хэсэг нь бүхнийг хянаж зохицуулж өдрийн турш юм бүхэнд анхаарал тавьдаг байхад нөгөө зарим нь юм бүрт оролцолгүй ёстой л “юу л болбол болог”  гээд байж байдаг хүмүүс. Магадгүй хоёр дахь төрлийн хүмүүс нь эхнийхээсээ хэдэн мянга, саяар илүү байх. Гэхдээ үүнд буруу зүйл огт байхгүй. Энэ төрөлд багтдаг хүмүүс сэтгэл хангалуун сайхан амьдардаг байх. "Хувийн амьдрал, хувьсгалын ажлаа зохицуулах" гэх нэг яриа байдаг шүү дээ. Ингэж зохицуулж чадахгүй бол амьдрал ч ёстой самгардаж гүйцнэ. Тухайлбал, гэрийн хаана л бол хаана бичиг цаас, уншиж дуусгаагүй ном. Энэ бүхэнд уймарч явсаар ар гэрийн амьдрал орхигдох нь ч бий.

Ажил амьдралаа зөв зохицуулах нууц бол...

Аливаад хайхрамжгүй байж, ямар нэгэн бэрхшээлээс гарах гаргалгаа хүлээж суух нь учирч болох зүйлд та бэлэн биш байна л гэсэн үг. Тэгэхээр бүх зүйлийг хянаж оролцох нь гол биш. Хамгийн гол нь цаг зав, мөнгө санхүүгээ юунд үрж, хэрхэн зохицуулах нь л чухал юм. Энэ үүднээс бид танд ажил амьдралаа хэрхэн зохицуулж явах ёстой тухай мэдээллийг хүргэж байна. 

 

1 Цагаа яаж төлөвлөж, хянаж вэ?

Юун түрүү тэмдэглэлийн дэвтэртэй болж ав. Энд хэн ч дүн тавиад байхгүй, та өөрөө л энэ бүхнийг хийж хянана. Дэвтэртээ ойрын долоо хоногт хийх ажлынхаа төлөвлөгөөг тэмдэглэ. Өнгийн харандаагаар тодруулж, наалт нааж чухал мөн чухал бишийг ялгаж болно. Байнга авч явах бас нэг халаасны дэвтэр байхад зүгээр. Ер нь  төлөвлөгөөгөө хэд хэдэн дэвтэр дээр бичиж байнга харж байх нь  өөрт тань сануулга болно. Ажлынхаа нийт цагийг 90 минутаар хэсэглэн ажлаа төлөвлө. Завсраар нь илүү гарсан цагт та юу хийснээ тэмдэглэж бай.  Хамгийн гол нь дэс дараалуулан бичих хэрэггүй. Хэвшмэл байдлыг эвдэж, ажил, гэр, гэр бүл, зугаа цэнгэл гэх мэтээр бичиж тэмдэглэсэн ч болно. Ингэж хэвшвэл та юунд хий дэмий цаг үрж байгаагаа болон мөн түүнийгээ хэрхэн яаж, залруулахаа мэддэг болно. Тэмдэглэлийн дэвтэр хөтлөх нь нэг их нарийн төвөгтэй ажил биш, хамгийн гол  нь дагаж мөрдөөд эхлэхээр хэрэгтэй болох нь харагдана.

Цагаа яаж төлөвлөж, хянаж вэ?

2 Энэ яаж үйлчлэх вэ?

Энэ арга тустай болох хэд хэдэн шалтгаан байна. Нэгдүгээрт, маш энгийн, бичихэд ердөө хэдхэн секунд л зарна. Олон ажилтай байхад бодож, цаг хугацаа алдана гэж байхгүй. Хоёрдугаарт, ил тод. Өөрийн гараар бичсэн зүйл итгэл үнэмшил болж хэвлэсэн бичвэрээс илүү санаанд буудаг юм.

Тэмдэглэл дээр тань хоосон зай үлдэх юм бол таны амьдралд юу ч тохиолдоогүй, та юу ч хийгээгүй л гэсэн үг. Ингэхээр хүссэн ч эс хүссэн ч  өөрийнхөө амьдралыг хэрхэн өнгөрснөө эргэн харах ёстой болно. Улмаар та хоосон зай үлдээхгүйн тулд өдрийг үр бүтээлтэй өнгөрүүлэхийг эрмэлздэг болно. Гуравдугаарт, энэ бол хамгийн гайхамшигтай дасгал. Юу хийхээ мэдэхгүй толгойд тань ямар нэг санаа орж ирэхгүй байлаа гэхэд тэмдэглэл дээрээ бичвэртэй үлдэхийн тулд ямар нэг юм бодож олно. Тэмдэглэл бичих нь өчүүхэн зүйл байж болох ч өөрийн ажил амьдралаа зохицуулж сурахад тань тустай.

Энэ яаж үйлчлэх вэ?

3 Өдөр тутмынхаа амьдралыг хэрхэн зохицуулж сурах вэ?

Хамгийн гол нь цаг минутыг хий дэмий өнгөрүүлэхгүй байж сурах явдал юм. Өөрийнхөө ерийн нэг өдрийн ажлыг та эргээд хар л даа. Хаана юунд илүү их цаг зарцуулаад, юу хийхэд цаг тань хүрэлцэхгүй байна вэ? Ингээд үүнийгээ бичээд эргээд нягталж хараарай. Мөн хэзээ, хаана өөрөө жентелмен байгаад, хаана мулгуу байж вэ? Түүнчлэн хэзээ хамгийн их ачаалалтай байснаа бичээрэй. Магадгүй сүүлийн дөрөв хоногт дөрөвхөн цаг унтсан байж уу? Сайн үйлсийн төлөө өөрийгөө золиослох хэрэгтэй болж уу? Жагсаагаад бичээрэй.

Дахин хэлэхэд бичсэн зүйл бүхэн тань өөрийн тань тухай нэг юм хэлнэ. Харин өөрийнхөө үйл хөдлөл, ажил, амьдрал, мөнгө санхүүгээ нягталж суух нь зорилготой хийгээд хариуцлагатай зүйл. Бичсэн зүйлээсээ та  ажлын өдөр юу хийх ёстой, хаана, хэзээ, яаж, амрах, цаг алдсанаас болж юу хийж чадахгүй өнгөрсөн зэргээ олж харна. Магадгүй ажлын хуучин дэглэмээ өөрчөлөх гэж нэлээд хүндрэлтэй тулгарна. Бүхэл өдөржин амарснаас хоёрхон цагт нэг ажлыг амжуулаад шийдчих нь дээр. Гэвч ажил албанд өөр чиг үүрэг бас байгаа. Ажил байгаад байхад цаг байхгүй байж болно. Ийм тохиолдолд яах вэ, ямар ажлаа солилтой биш. Хэргийн учир нь үүнд биш, харин та сүүлийн жилүүдэд шинэ танилуудтай болж чадалгүй нэгэн хэвийн амьдарч ирж. Амьдралынхаа хэвшлийг өөрчлөх цаг болжээ гэсэн үг.

Хийх ажил их байхад цагаа зөв хуваарилан, зөв төлөвлөж чаддаггүй, эсвэл юу ч амжуулж чаддаггүй, хувийн амьдрал надад алга гэдэг хүмүүст зөвлөхөд  арга нь тун энгийн, алт шиг үнэт цагаа юунд яаж зарцуулах гэдгийг л зөв шийдэх явдал юм.

Өдөр тутмынхаа амьдралыг хэрхэн зохицуулж сурах вэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()