1
Тэвчээртэй бай
Хэрвээ та хоолны дэглэм барьж турахаар шийдсэн бол тэвчээртэй байх нь зүй ёсны хэрэг. Гэвч хүмүүс заримдаа дэглэмээ алдах, хэрэггүй зүйл идэх, удаан хугацааны турш хоолгүй байж чадахгүйдээ гутардаг. Учир нь тэдний хувьд энэ нь жин хасах хамгийн шилдэг арга гэж тэд ойлгодог. Гэтэл үнэн хэрэгтээ хүссэн зүйлээ хангалттай идэх боломжтой бөгөөд хамгийн гол нь таны эрүүл мэндэд хортой бүтээгдэхүүнийг та хүнснээсээ хасах ёстойд л оршино. Өглөөний цайндаа та уураг, тос, нүүрс ус агуулсан хүнсний бүтээгдэхүүнийг хангалттай идэх боломжтой. Харин дараа 3-4 цаг тутам хөнгөн хооллож болно.
2
Өндөгний шарыг хэрэглэх хэрэггүй
Дасгалжуулагчид бидэнд уураг ихтэй хоолны дэглэм хамгийн үр дүнтэй гэж хэлдэг ч яагаад ч юм өндөгний шарыг идэхийг хориглодог. Гэтэл өндөгний шарыг хэрэглэхгүй байх нь өөрт шаардлагатай амин дэмээс татгалзаж байна гэсэн үг юм. Үнэн хэрэгтээ өндөгний шард 40 хувийн уураг мөн D, E, A аминдэмүүд бий. Үүнээс гадна өндөгний шард өөх тос байдаг бөгөөд энэ нь амин дэмийг бие организмд шингээхэд тустай. Мөн өндгөнд "лютеин" болон "зеаксантин" гэх чухал хоёр антиоксидант агуулагдаж байдаг харин энэ нь насны өвчнүүдээс урьдчилан сэргийлдэг аж.
3
Элсэн чихрийн хэрэглээг багасгах
Дэглэм барьж буй хүмүүсийн гаргадаг бас нэг алдаа нь хүнснээсээ элсэн чихрийн хэрэглээг хасах явдал байдаг юм. Тэд ихэнхдээ чихэрлэг зүйлээс бүр мөсөн татгалзаж, хоолны дэглэм алдагдахад хүргэж болзошгүй гэх бүх зүйлээс татгалздаг. Гэтэл үнэн хэрэгтээ бүхий л хүнсний бүтээгдэхүүнд их бага хэмжээгээр чихэр агуулагдсан байдаг юм. Хоолонд хэрэглэдэг сүмс, амтлагчинд хүртэл бий. Заримдаа хүмүүс зүсэм бялууны оронд нэг гадил идэхийг эрмэлздэг ч энэ нь хоорондоо ялгаагүй зүйл юм. Тиймээс тэвчээртэй байх хэрэгтэй ч хэрвээ амттан идэхийг хүсэж байвал санаа зоволтгүй бага зэргийг идэж болно. Энэ тохиолдолд танд дэглэм барихад илүү хялбар санагдана. Хамгийн гол нь юуны түрүүнд өөрийн идэх чихрийн хэмжээгээ тодорхойлж, ямар хүнсний бүтээгдэхүүнээс энэхүү чихрээ авах талаараа бодоорой.
4
Шошны төрлийн бүтээгдэхүүнийг хүнснээсээ хасах
Ихэнх жин хасах дэглэм дээр хэрэглэж буй хүнснээсээ шошны төрлийн бүтээгдэхүүнийг хасах хэрэгтэй хэмээн зөвлөдөг бөгөөд үүний гол шалтгаан нь эдгээр хүнсний бүтээгдэхүүнүүд нүүрс ус ихтэй учир ийнхүү турах явцад сөргөөр нөлөөлдөг аж. Гэтэл үнэн хэрэгтээ шошонд их хэмжээний уураг байдаг гэнэ. Үүнээс гадна шошонд тэжээллэг бус бодис их хэмжээгээр агуулагдсан байдаг гэж үздэг ч эдгээр бодисууд нь дэвтээх эсвэл чанах үед устаж, зөвхөн хэрэгцээт бүтээгдэхүүн л үлддэг юм. Тиймээс хэрвээ та жин хасахыг хүсэж байвал хүнсэндээ шош төрлийн бүтээгдэхүүнээс бага зэргийг оруулаарай.
5
18:00 цагаас хойш юм идэхгүй байх
Хүн бүрийн дунд тархсан бас нэгэн худал зүйл нь орой 18:00 цагаас хойш хоол идэж болохгүй гэсэн ойлголт юм. Хэрвээ та бүтэн өдрийн турш хангалттай идэж чадаагүй бол орой 6 цагаас хойш бага зэрэг юм идэхэд гэмгүй. Үүнээс гадна хэрвээ та спортоор хичээллэдэг бол бэлтгэлийн дараа бага ч болов идэх хэрэгтэй. Хамгийн гол нь таны идэж буй хоол эрүүл мэндэд тустай тэнцвэртэй хоол байх хэрэгтэй бөгөөд тослог хоол нь нойргүйдэлд хүргэдэг гэдгийг мартаж болохгүй юм.
6
Үр тариа хэрэглэхгүй байх
Магадгүй хэн нэгэн таныг үр тарианы хүнс хэрэглэх хэрэггүй гэж зөвлөж л байсан болов уу. Үр тарианы хүнсэнд үнэндээ төрөл бүрийн ислэгүүд агуулагддаг бол бусад төрлийн хүнсний бүтээгдэхүүнд хангалттай хэмжээний ислэг байдаггүй. Үүнээс гадна бүхэл үр, энгийн үр гэж ангилах хэрэггүй. Жишээлбэл, үр тарианд их хэмжээний төмөр агуулагдсан байдаг учир талх болон цагаан будааг хүнснээсээ хасах шаардлагагүй.
7
Үргэлж гэдсээ цэвэрлэх хэрэгтэй
Хэдийгээр гэдсээ цэвэрлээд та жин хасах боломжтой ч энэхүү жин хасалт богино хугацаанд л үйлчилнэ. Ингээд гэдэс цэвэрлэх замаар хассан жин богино хугацаанд эргэн танд наалдаж, харин та юу ч анзаарахгүй. Ийнхүү гэдсээ цэвэрлэснээр та зөв амьдралын хэв маягтай болж байгаа гэсэн үг биш юм. Тиймээс та төрөл бүрийн эм хэрэглэж гэдсээ цэвэрлэхийн оронд өөрийн хооллох хэв маягийг өөрчилж, өтгөнөө гадагшлуулах эрүүл арга замыг сонгоорой.
8
Нэг төрлийн хоол идэх
Хэдийгээр та нэг төрлийн хоолны дэглэм барьж, энэ нь таны эрүүл мэнд, сэтгэл санаанд сөргөөр нөлөөлөхгүй хэдий ч нэг дэглэмээ удаан барьснаар та биед шаардлагатай амин дэмээ авч чадахгүй болно. Төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүн нь хоорондоо ялгаатай олон аминдэм, тэжээллэг бодис агуулсан байдаг. Тиймээс нэг төрлийн бүтээгдэхүүнээр өөрт шаардлагатай бүх аминдэмийг эрүүл мэнддээ авч чадахгүй гэсэн үг юм. Тиймээс та дэглэм барьж байсан ч өөр өөр төрлийн хүнс хэрэглэх хэрэгтэй шүү.
9
Бие организмыг хуурах
Жин хасах болон таны бие организм хэзээ ч хуурамч зүйлд автах ёсгүй. Жишээлбэл, мацаг барьсны маргааш хүн их хэмжээгээр өлсдөг бөгөөд энэ тохиолдолд та хэтрүүлэн идэх хэрэггүй. Тиймээс долоо хоногт нэг удаа бие махбодоо хуурснаас өдөр бүр бага багаар идэх нь зүйтэй. Тэгвэл бүх зүйл сайхан байх болно.
10
Их дасгал хийвэл илүү их жин хасна
Хэрвээ та олон өдрийн турш их хэмжээний дасгал хийсэн бол үүний дараа шарсан тахиа идэж болно гэсэн үг биш юм. Учир нь таны идсэн илчлэг хоол ихэнхдээ хассан жинг тань төвөггүйхэн буцаад нэмчихнэ. Үүнээс гадна илчлэг ихтэй хоол идэх нь таныг эрүүл амьдралын хэв маягтай болоход саад учруулна. Тиймээс та хооллолт болон дасгал сургуулилтыг тэнцвэртэй хадгалах хэрэгтэй.