Энэ жил ХААН Банк Сангаас “Дэлхийн хавдартай тэмцэх өдөр”-ийг өдрийг угтан “Та хавдраас урьдчилан сэргийлж чадна!” сошиал постын уралдааныг 2019 оны 1-р сарын 25-наас долоо хоногийн хугацаатай зарласан билээ.
Уралдааны гол зорилго нь оролцогчид хавдар өвчний тухай өөрийн мэдэх, чадах зөвлөмж, зөвлөгөөг сошиал орчноор дамжуулан бусадтай хуваалцах, мэдлэг түгээх, мэдээлэл олж авахад оршино.
Уралдааны удирдамжтай танилцан идэвхтэй оролцоорой.
Агуулга ба хэлбэр:
- Олон нийтэд зөвлөмж, зөвлөгөө хүргэсэн байх
- Пост, зураг, видео, сэтгэгдэл, түүх гэх мэт олон төрлийн хэлбэрээр байх боломжтой
Тавигдах шалгуур:
- Фэйсбүүк хэрэглэгчид “Дэлхийн хавдартай тэмцэх өдөр”-ийн хүрээг профайл зургандаа идэвхжүүлсэн байх (энд дарж хүрээг идэвхжүүлнэ үү)
- Твиттер хэрэглэгчид “Дэлхийн хавдартай тэмцэх өдөр”-ийн зургаар өөрийн профайл зургаа сольсон байх (энд дарж солих профайл зурагтай танилцана уу)
- #WorldCancerDay хаштаг ашиглах
- Фэйсбүүкт @KhanBank, твиттерт @Khan_Bank хаягийг меншин хийх
- Like/Love, Share/Retweet тоог харгалзана
- Зөвлөмж, зөвлөгөөний агуулга, бүтээлч байдлыг голлох шалгуур болгоно.
Хугацаа:
- 2019.01.25-31-ний өдрийн 14:00 цаг хүртэлх пост, жиргээнд хамаарна
- 2019.01.31-нд ялагчийг тодруулна
- 2019.02.01-нд шагналыг гардуулна.
Шагнал:
Фэйсбүүк, твиттер хэрэглэгчдээс тус бүр
- 1-р байр: Эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ хийлгэх 500,000 төгрөгийн эрхийн бичиг
- 2-р байр: Эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ хийлгэх 300,000 төгрөгийн эрхийн бичиг
Фэйсбүүк уралдааны зарлалтай энд дарж танилцана уу.
Твиттер уралдааны зарлалтай энд дарж танилцана уу.
“Та хавдраас урьдчилан сэргийлж чадна!” сошиал уралдаанд идэвхтэй оролцож, эрүүл мэндийн үзлэгт үнэ төлбөргүй хамрагдах эрх хожоорой.
Та хавдар өвчнөөс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой бөгөөд хавдрыг эрт илрүүлж чадвал төгс эмчлэгддэг гэдгийг санаарай. Бид хавдраас сэргийлж чадна!
ХААН Банк Сан
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.