1
Хөхүүл эх
Сүү нь ялгарч байгаа эмэгтэй хүний дааврын тэнцвэр алдагддаг учраас биеийн зарим хэсгүүд, ялангуяа үтрээ нь хуурайшиж эхэлдэг. Тийм учраас жирэмсний өмнө болон дараа үед ийм зүйл тохиолдох нь хэвийн үзэгдэл юм. Хэрвээ та бэлгийн харьцаанд орохыг хүсэж байвал тослогооны материал хэрэглээд үзээрэй.
2
Жирэмслэлтийн эсрэг эм
Удаан хугацаагаар жирэмснээс хамгаалах дааврын хавсарсан бэлдмэл хэрэглэснээр үтрээний хэвийн ажиллагаа алдагдаж юм туурах, хуурайших гэх мэт сөрөг нөлөө үзүүлдэг.
3
Буруу ариун цэврийн хэрэглэл
Хэрвээ бэлгийн харьцаанд орохоос бусад үед хуурайшилт үүсэж байвал таны ариун цэврийн хэрэглэл таарахгүй байна гэсэн үг. Тиймээс өөрт тохирох материалаар хийгдсэн бүтээгдэхүүнийг олоорой.
4
Ханиад
Ханиад хүрэх үед биеийн шингэний тэнцвэр алдагддаг учраас үтрээ хуурайшдаг. Ханиад эдгэрэхтэй зэрэгцээд үтрээ хэвийн байдалдаа ордог тул энэ тал дээр санаа зовох зүйл байхгүй.
5
Тамхи
Тамхи татах нь цусан дахь хүчилтөрөгчийг багасгаснаар үтрээнд очих цусны урсгал буурч, хатангиршил болоход нөлөө үзүүлдэг. Мөн эстроген дааврыг бууруулдаг. Үүнээс гадна тамхи татдаг эмэгтэйчүүдэд эрт цэвэршдэг бөгөөд эстроген даавар орлуулах эмчилгээ хийлгэхэд тамхи татдаггүй эмэгтэйчүүдээс үр дүн муутай байдаг.
6
Цэвэршилт
Хамгийн их тохиолддог нь цэвэршилтийн үеийн үтрээний хуурайшилт юм. Энэ үед эстроген даавар багассантай холбоотой үтрээний хэвийн чийгшилт алдагддаг. Эстрогений хэмжээ буурснаар үтрээний шингэн өөрчлөгдөж шүлтлэг болно. Ингэснээр үтрээнд төрөл бүрийн эмгэг үүсгэх микро организмууд болон мөөгөнцрүүд нэвтрэн ордог. Иймээс цэвэршилтийн үеийн эмэгтэйчүүдэд шээс бэлгийн замын халдвар ихэсдэг.