Мөнхийн залуу, эрүүл байдлын тухай Английн хатан хааны эмч ингэж зөвлөж байна

Их Британийн хатан хаан Элизабет II өдгөө 92 настай ч жилд хэдэн зуун уулзалт арга хэмжээнд оролцож, улс орондоо хэрэгтэй шийдвэрүүдийг гаргасаар байна. Түүний энэхүү жавхаалаг байдал зөвхөн өөрийнх нь төгс эрүүл мэндээс бус мэргэжлийн туслалцаанаас асар ихээр шалтгаалж байдаг. Ингээд та бүхэнд Хатан хааны хувийн эмч нарын нэг, доктор Мосараф Алигийн хэрхэн ажилладгаас хуваалцаж, түүний үнэтэй зөвлөгөөнөөс хүргэж байна.

Мөнхийн залуу, эрүүл байдлын тухай Английн хатан хааны эмч ингэж зөвлөж байна

1 Амьдралын зөв хэвшилтэй бол нийт өвчний 80 хувийг эмчийн туслалцаагүйгээр эдгээх боломжтой

Хэрэв та эрүүл бол бие организмд үүссэн олон асуудлыг өөрөө зохицуулж болно гэж доктор Али үзэж байна. Ханиад томуу, хөнгөн үрэвсэл тэр бүү хэл ясны хугарлыг хүртэл эмчийн багахан оролцоотойгоор өөрөө эдгээж чадна. 

Хамгийн гол нь биеэ зөв авч явах нь гадна дотны элдэв эрсдэлээс хамгаалах хамгийн үр дүнтэй зэвсэг аж.

Амьдралын зөв хэвшилтэй бол нийт өвчний 80 хувийг эмчийн туслалцаагүйгээр эдгээх боломжтой

2 Эрүүл байгаа эсэхээ яаж мэдэх вэ?

Али эмчийн үзсэнээр дараах шинжүүдийг ажиглан хүн өөрийнхөө хэвийн байгаа эсэхийг мэдэх боломжтой ажээ.

  • Бие бялдрын болон сэтгэл зүйн тэсвэр тэвчээр. Эрүүл хүн өглөө өөдрөг босч, өдрийг идэвхтэй эрчимтэй өнгөрүүлээд орой л ядардаг.
  • Нуруу цэх. Энэ бол яс, булчин, мэдрэлийн эсүүд хэвийн байдалд байна гэсэн үг.
  • Эрүүл нойр. Эрүүл хүмүүс амархан унтаж, бөх нойрсдог.
  • Хурц хараа. Энэ бол цусны эргэлт сайн байна гэсэн үг
  • Сайн хоолллох. Эрүүл хүмүүс аливаа хоолонд илүүтэй дурлахгүй, эсвэл голохгүй. Ерөнхийдөө бүхий л хоолонд сайн байж, идэхээс таашаал авч чаддаг. 

Үрчлээ, нүдний эргэн тойрны хүрээ гэх мэтийн өө сэвүүд тэр болгон биеийн байдлыг илэрхийлдэггүй. Бид өөр өөрийн ген, физиологийн онцлогтой, тийм учраас хөгшрөх явц ч гэсэн өөр өөр байна гэсэн үг. Үүнийг Меган Маркл, Кэтерин хоёрын жишээнээс харж болно. Нэг нь арай эгчмэд харагддаг ч гэсэн эрүүл мэндийн хувьд асуудалгүй байдаг.

Зөвлөгөө. Юуны түрүүнд биеийн гадна илрэх шинж тэмдгүүдэд анхаарал хандуулаарай. Амархан ядраад, нойр муудаад, хоолонд дургүй байх юм уу, эсвэл ойр ойрхон өлсөөд байвал эмчид хандах хэрэгтэй.

Эрүүл байгаа эсэхээ яаж мэдэх вэ?

3 Хэлийг ажиглан эрүүл мэндийн олон асуудлыг илрүүлж болно

Хэл бол бие организмд болж байгаа үйл явцыг хамгийн сайн мэдрэгч. Хэл бидэнд дараах зүйлийг хэлж өгнө.

  • Хэлэн дээр шүдний ор гарч байх юм бол ходоодны хүчил ихэсч, гастрит үүсч байгаагийн шинж
  • Хэлний үзүүр улайж байвал зүрхэнд асуудал үүсч байгаа, эсвэл  нүүрс ус бүхий шоколад, амттаны хэрэглээ хэтэрсний шинж
  • Сааралдуу өнгөр тогтсон бол шулуун гэдэс асуудалтай, өтгөн хатаж болзошгүй
  • Хэл улаан хүрэн өнгөтэй юмуу толботой байвал цусан төмөр дутагдсаны шинж
  • Шаравтар өнгөтэй эсвэл гадар нь үрчлээтсэн бол элэг асуудалтай байна
  • Хэлэн дээр гүн зураасууд тодорч байвал ходоодны шархлааны шинж
  • Хэл үрчлээтэж, дээр нь шүлсний тунгалаг өнгөр тогтсон бол бие организмд шингэн дутагдаж байгаагийн шинж

Зөвлөгөө: Толинд харах үедээ хэлээ сайн ажиглаж байгаарай. Өнгө нь өөрчлөгдөж, хэвийн биш харагдвал эмчид хандах хэрэгтэй.

Хэлийг ажиглан эрүүл мэндийн олон асуудлыг илрүүлж болно

4 Хатан хааны зөв хооллолтын тухай зөвлөгөө

Хүнс тэжээл бол таны эрүүл мэндийн нэгэн чухал хэсэг. 

  • Болж өгвөл хүнсээ олон гар дамжуулалгүй малчид, фермерүүдээс авч байх
  • Лаазалсан биш шинэ ногоо, жимс идэж байх
  • Уураг их хэрэглэ. Цагаан хоолтнуудын хувьд дүфү, самрын сүү хэрэглэж уургаа нөхөх хэрэгтэй.
  • Жимсний жүүсийг луувангийн, алимны, инжрийн шүүсээр орлуулах
  • Өдөр бүр 6-8 аяга ус уух
  • Улаан мах бага идэж, тахиа, гургуулын мах идэх
  • Давс бага хэрэглэх. Исгэлэн, шарсан хоол, бяслаг, мөөг зэргээс аль болох татгалзах.
  • Долоо хоногийн нэг өдрийг хөнгөн хоолны өдөр болгох. Тэр өдөр зөвхөн ургамал, ногооны шөл идэж, ус уух.

Зөвлөгөө: Хоолны өөрийн гэсэн дэглэм барьж сурах. Цэвэр органик бүтээгдэхүүн хүн бүрт олдохгүй байж болно. Гэхдээ л шарж хайрсан хоол, түргэн хоол, бэлэн зууш зэргээс татгалзах хэрэгтэй.

Хатан хааны зөв хооллолтын тухай зөвлөгөө

5 Өглөө, өдөр, оройн хоолонд юу идэх вэ?

Хоол хүнсний хэмжээ, чанараас гадна хэдийд хооллох вэ гэдэг бас чухал зүйл. Доктор Али өдөр тутмын хоолны талаар дараах зөвлөгөөг өгч байна.

  • Өглөө хөнгөн хооллож, уураг ихтэй өндөг, бүйлсний самар, бяслаг илүүтэйгээр хэрэглэх. Эдгээр нь амуу будаа (сереал), тараг, жимс зэрэгтэй гайхалтай зохицдог.
  • Өдрийн хоол хамгийн илчлэг ихтэй нь байх ёстой. Ногоо+уураг+нүүрс ус гэсэн хослол хамгийн тохиромжтой. Жишээлбэл салат, тахианы чанасан мах, төмс. Өдрийн хоолон дээр амттан идэх хэрэггүй.
  • Оройн хоол хөнгөн байх хэрэгтэй бөгөөд 19:00-20:00 цагаас өмнө идэх хэрэгтэй. Хурц, халуун ногоотой хоол болон амттан идэхээс зайлсхийх. Учир нь тийм бүтээгдэхүүнүүд нойрыг тавгүйтүүлдэг.

Зөвлөгөө: Долоо хоногийнхоо хоолны цэсийг эрт гаргаж, ажилдаа явахдаа бэлтгэсэн хоолоо авч явах хэрэгтэй. "Хүнд" хоолыг аль болох үдээс өмнө идэхийг хичээгээрэй.

Өглөө, өдөр, оройн хоолонд юу идэх вэ?

6 Тэгш, цэх нуруутай байх нь эрүүл бие, гоо сайхны баталгаа

Ямар ч үед нуруугаа цэх байлгахын тулд "Александрын техник" хэмээх дараах аргуудыг мөрдөх хэрэгтэй. 

  • Босч суух
  • Цэх харах, толгой гэдгэр байх. Хэн нэгэн дээрээс чинь татаж байгаа мэтээр төсөөлөх
  • Хоёр мөрөө хойш нь татаж цээжээ тэнийлгэх
  • Эрүүгээ өргөх 

Тэгш, цэх нуруутай байх нь эрүүл бие, гоо сайхны баталгаа

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()