1
Хүмүүс өөр рүү нь харж байхад дуртай байдаг
Бүсгүйчүүд хажуугаар нь өнгөрч буй хүмүүс тэдэн рүү харахад дуртай байдаг. Жишээлбэл, өөрийн хамгийн дуртай даашинзаа өмсөөд, өөртөө итгэлтэй алхаж байх үед хажуугаар өнгөрсөн хүмүүс эргэж харахад тэд гаднаа мэдэгдүүлэхгүй ч үүнд ихээхэн дуртай байдаг аж. Заримдаа машинтай өнгөрсөн хүмүүс шүгэлдэж дуудах үед ч тодорхой хэмжээгээр таатай байдаг гэнэ. Учир нь энэ нь өөртөө итгэх итгэлийг улам нэмэгдүүлж өгдөг аж.
2
Бусад эмэгтэйчүүд тэдэнд атаархах үед
Бидний залуу руу бусад эмэгтэйчүүд харахад бид дургүй байдаг. Шууд л харамлах, хардах сэтгэл төрдөг юм. Гэхдээ нөгөө талаас хүн бүрт бусдын атаархсан харц их бага хэмжээгээр таалагддаг. Шууд явж очоод "Тийм ээ, энэ миний залуу" гэж хэлэх хүсэл төрнө.
3
Эрчүүд өөрт нь сээтэн хаях үед
Ихэнх тохиолдолд эмэгтэйчүүд сээтэн хаялтыг төдийлөн тоодоггүй бөгөөд энгийн нэг тоглоом мэтээр хүлээн авдаг гэж хүмүүс боддог. Гэвч рестораны зөөгчийн инээмсэглэл, дажгүй залуугийн магтсан магтаал зэрэг нь эмэгтэй хүнийг өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг юм.
4
Түүнээс болж залуус хоорондоо зодолдох
Хэрвээ таны найз залуу эсвэл нөхөр бусадтай зодоон хийвэл та түүнийг буруу зүйл хийсэн байна л гэж хэлэх биз. Асуудлыг эвээр шийдвэрлэх боломжтой гэдгийг батлахыг бид зорино. Гэхдээ танихгүй залуу танд бага зэрэг ханд үзүүлснээс болж найз залуу тань түүнтэй танаас болж зодолдвол энэ нь танд нууцхан таалагдах болно. Энэ тохиолдолд бүсгүйчүүд өөрийгөө киноны гол баатар мэтээр хүлээн авдаг.
5
Залуус танд хангалттай мөнгө зарцуулах үед
Бүсгүйчүүдийн ихэнх хувь нь өөртөө мөнгө зарцуулах чадвартай байдаг хэдий ч хайртай залуу нь өөрөөс нь их мөнгө олдог байх нь тэдэнд таалагддаг. Гэхдээ бүх зүйл мөнгөтэй холбоотой биш бөгөөд санхүүгийн хувьд асуудалгүй эрчүүд өөртөө итгэлтэй, тайван, бие даасан байж чаддагт оршино. Тухайлбал, таныг ажил дээрээ оройтох үед таны араас такси явуулах, эсвэл өөрөө ирээд авбал танд илүү таалагдахгүй гэж үү?
6
Үнэгүй зүйл авах үед
Хүйснээс үл хамааран хүн бүр үнэгүй зүйлд дуртай байдаг. Бүсгүйчүүд үнэгүй сайшаал, магтаал, ресторанд өөр ширээний залуугийн дайлсан коктейль эсвэл үзэсгэлэнтэй бүсгүйд зориулсан хямдралд дуртай байдаг бөгөөд энэ нь өөрийгөө үзэсгэлэнтэй гэж мэдрэх бас нэгэн шалтгаан болдог юм.
7
Өөртөө итгэлтэй залуус
Арван жил, их сургуулийн охид бол сургуулийнхаа ард тамхи татаж зогсдог "муу" залуусыг ихээхэн сонирхдог бол нас ахих тусам анхны алхам хийхээс айдаггүй, өөртөө итгэлтэй, хийсэн алхамдаа харамсдаггүй залуус таалагддаг юм. Энэ төрлийн залуусын хувьд дүрэм гэж байхгүй бөгөөд зөвхөн өмнөө тавьсан зорилго, зорилгодоо хүрэх тэмүүлэл л гэж бий.
8
Нэг дор олон залууд таалагддаг байх
Бүсгүйчүүд залуусын анхаарлын төвд байх дуртай. Хэдий чинээ олон залуус түүний араас гүйнэ төдий чинээ тэд өөртөө илүү итгэлтэй болдог. Найз залуугаас гадна өөр эрчүүдэд таалагддаг гэдгээ мэдрэх нь түүнийг аз жаргалтай, өөртөө итгэлтэй болгодог юм.
9
Хуучинсаг залууст дуртай
XXI зуунд бид ресторанд ороод хэн түрүүлж лифтэнд орох, бургерыг гараараа идэж байна уу, үгүй юу гэдгийг төдийлөн анзаардаггүй. Гэхдээ л эмэгтэйчүүдэд хаалга онгойлгож өгч эмэгтэй хүнийг түрүүлж оруулдаг, гадуур хувцсаа өмсөхөд нь тусалдаг, машины хаалга нээж, сандал тавьж өгдөг эрчүүд таалагддаг. Хуучинсаг стильтэй романтик залуусын ачаар бүсгүйчүүд өөртөө итгэлтэй болдог юм. Харамсалтай нь энэ төрлийн залуус цөөрч, улаан номонд багтахаар болжээ.