Хулгана, Үхэр жилтний 2019 оны ерөнхий зурлага

2019-01-30, 17:38
57,153

Хүйтний ам цаашилж, хөхүүрийн ам наашилсаар. Сар шинийн баяр хаяанд ирсэн өдрүүдэд бид жил бүр 12 жилийн ерөнхий зурлагыг цуврал хэлбэрээр хүргэдэг билээ. Тэгвэл өнөөдөр "Хулгана" болон "Үхэр" жилтнүүдийн 2019 оны ерөнхий шинж байдал болон тэдэнд юу тохиолдож, ямар төлөвтэй байхыг дуулгахаар дараах мэдээллийг бэлтгэлээ. Хэрэв та болон таны ойр дотнын хүмүүс "Хулгана" эсвэл "Үхэр" жилтэй бол анхаарлаа нааш хандуулаарай. 

Хулгана, Үхэр жилтний 2019 оны ерөнхий зурлага

1 Хулгана жил

Хулгана жилд: 1920, 1936, 1948, 1960, 1972, 1984, 1996, 2008, 2020 онд төрсөн хүмүүс багтана.

Ивээл өнгө: Цэнхэр, ногоон, алтлаг шар

Ивээл тоо: 2,3 мөн эдгээр тоог агуулсан 23, 32

Азтай зүг: Баруун хойд, урд

Азтай сар: 2,5,9 дүгээр сар

Зохимжгүй өнгө: шар, бор

Зохимжгүй тоо: 5,9 (59, 95)

Зохимжгүй зүг: Өмнө зүг, зүүн өмнөд

Азгүй сар: 4,10,12 дугаар сар

Эрүүл мэнд:

Хулгана жилтнүүдийн амьдралын хэв маяг эрч хүчээр дүүрэн, идэвхтэй байдаг тул тэд ихэвчлэн эрүүл байдаг. Гэвч хоолны дэглэмээ барьж, тогтмол дасгал хөдөлгөөн хийхэд илүүдэхгүй. Харин стресстэй, түгшсэн нөхцөлд орсон тохиолдолд тэр бүхнээс ангижрахын тулд аялалд явахыг зөвлөж байна. Мөн хуурай улиралд хулгана жилтнүүд амьсгалын замын болон арьсны өвчнөөс урьдчилан сэргийлээрэй.

Ажил мэргэжил:

Хулгана жилтнүүдийн зөн билиг, хурц ухаан нь ямар ч ажлыг амжилттай хийж, гүйцэтгэхэд тусалдаг. Мөн тэд хашир, няхуур зантай тул ажилдаа үнэнч, найдвартай байдаг. Тиймээс тэдэнд: зохион байгуулагч, захирал, менежер, бизнес эрхлэгч, зохиолч, хөгжимчин, нэвтрүүлэгч, элэглэгч, улс төрч, хуульч, судлаач, машины уралдаанч зэрэг олон мэргэжил тохирно.

Хулгана жил

Хулгана жилтнүүдэд аз дагуулах зүйлс

Хулгана жилтнүүдэд аз дагуулах зүйлс

Хулгана жилтнүүдийн зан араншин

Хулгана жилтнүүд түргэн сэтгэдэг, бүтээлч, авхаалжтай, тал бүрийн авьяастай, сэтгэл татам.

Тэд хүчтэй зөн билэгтэй, аливаад түргэн хариу үйлдэл үзүүлдэг, шинэ орчинд хурдан дасан зохицох чадвартай. Тэдний баялаг төсөөлөл, ажигч гярхай чанар зэрэг нь олон давуу талыг бий болгодог. Мөн хулгана жилтнүүд маш сониуч байдаг тул ямар ч хэцүү эсвэл аюултай ажлыг өөрийн гараар хийхээс буцахгүй.

Хулгана жилтэй эмэгтэйчүүд маш царайлаг, ухаалаг мөн сэтгэл татам байдаг. Тэд хурдан бодож сэтгэх, ямар ч зүйлийг хялбар сурч, хийх чадамжтай юм. Гэвч тэд зориг зүрх муутай байдаг тул удирдагч болж чаддаггүй. Мөн эмзэг зантай бөгөөд өргөн цар хүрээнд сэтгэж чаддаггүй ч, аливааг нягт нямбай хийж чаддаг.

Хулгана жилтнүүд сайхан сэтгэлтэй боловч заримдаа бусадтай тийм ч эелдэг харьцдаггүй. Мөн энэ жилд төрсөн хүмүүсийн ихэнх нь оройтож унтдаг зэргээр амьтны ертөнц дэх хулганы шинж чанартай төстэй үйлдлүүд гаргадаг байна.

Хулгана жилтнүүдийн зан араншин

Харилцааны тал дээр

Төрөлхийн нийгмийн идэвхтэй хулгана жилтнүүд өөрийн гэсэн хүрээллийг бий болгож, нийгмийн олон талт үйл ажиллагаанд оролцдог. Тиймдээ ч шинэ найз нөхөдтэй болох дуртай байдаг ажээ. Гэвч тэдний ердөө цөөхөн хэдтэй нь л харилцаагаа удаан үргэлжлүүлдэг. Мөн тэдний дур булаам гадаад төрх нь бусдыг татаж, олон найз нөхөдтэй болоход хүргэдэг байна.

Харин хайр дурлалын тал дээр тэд шинэ харилцаа үүсгэхдээ хурдан боловч тэр нь үнэнч бус байдлаас болж удаан үргэлжлэхгүй байх нь их.

Хулгана жилтнүүдийн таарамж

Хүн бүр харилцан адилгүй зан чанартай байдаг бөгөөд үүнийг төрсөн жилээр нь авч үзвэл тохирох жил, тохиромж муутай жил гэж байдаг. Гэвч тохиромж муутай жил гэдэг нь тантай огт тохирохгүй гэсэн үг биш харин бага зэрэг хичээл зүтгэл, тэвчээр шаардана гэсэн үг юм. Тэгвэл та аль жилд төрсөн хүнтэй илүү таарамжтай байх вэ?

Таарамжтай жил: үхэр, луу, туулай

Таарамж муутай жил: морь, тахиа

Харилцааны тал дээр

5 төрлийн хулгана байдаг та аль нь вэ?

Зурхайн амьтад нь байгалийн 5 махбодтой салшгүй холбоотой байдаг. 5 махбодод: Мод, гал, шороо, төмөр, ус зэрэг орно. Мөн 60 жилийн давтамжтай байдаг. Жишээ нь, усан хулгана жил 60 жилд нэг удаа тохионо.

  1.  Модон хулгана

1924, 1984 онд төрсөн хулгана жилтнүүдийг модон хулгана гэж нэрлэнэ. Өөртөө итгэлтэй, бие даасан, эелдэг, авьяаслаг, багаар ажиллах чадвартай

  1. Гал хулгана

1936, 1996 онд төрсөн хулгана жилтнүүдийг гал хулгана гэж нэрлэнэ. Эрч хүчтэй, зоригтой, тайван дөлгөөн, бусадтай нөхөрсөг боловч өөртөө маш хатуу шаардлага тавьдаг.

  1. Шороон хулгана

1948, 2008 онд төрсөн хулгана жилтнүүдийг шороон хулгана гэж нэрлэнэ. Эелдэг, шударга, уян хатан, даруу мөн өөрийгөө таньж, мэдэх хүчтэй мэдрэмжтэй.

  1. Төмөр хулгана

1960 болон 2020 онд төрсөн хулгана жилтнүүдийг төмөр хулгана гэж нэрлэнэ. Ухаалаг, авьяаслаг, халуун дотно, хартай, өөрийгөө танин ухамсарлах хүчтэй мэдрэмжтэй байдаг.

  1. Усан хулгана

1912, 1972 онд төрсөн хулгана жилтнүүдийг усан хулгана гэж нэрлэнэ. Яриа сайтай, цэцэн цэлмэг, хуучинсаг мөн ухаалаг.

5 төрлийн хулгана байдаг та аль нь вэ?

2019 он хулгана жилтнүүдийн хувьд

Энэ онд хулгана жилтнүүдийн ажил төрөл бүтэмжтэй байж, хөрөнгө чинээлэг болох төлөвтэй байна. Гэвч хайр дурлал болон эрүүл мэндийн тал дээр бараг зэрэг асуудал үүсэж болно.

Ажил мэргэжлийн хувьд: 2019 онд хулгана жилтнүүд ажил мэргэжлийн тал дээр амжилт дүүрэн байх болно. Энэ онд танд өөрийн зорилгодоо хүрэх олон боломж гарч ирэх тул боломж бүрийг алдалгүй ашиглахыг хичээгээрэй.

Эрүүл мэндийн хувьд: Эрүүл мэндийн тал дээр тийм сайн биш ч, бас муу ч биш, ерөнхийдөө дундаж байх төлөвтэй байна. Тиймээс энэ онд хулгана жилтнүүд эрүүл мэнддээ анхаарч, үзлэг оношилгоонд хамрагдаж, тогтмол дасгал хөдөлгөөн хийхийг зөвлөж байна.

Санхүүгийн хувьд: Энэ онд хулганууд санхүүгийн тал дээр муугүй байх төлөвтэй байна. Магадгүй таны цалин хөлс нэмэгдэж, гэнэтийн шагнал, урамшуулал авч болох юм.

Хайр сэтгэлийн хувьд: Хулгана жилтнүүдийн хайр сэтгэл энэ онд сайнгүй байх нь. Хайр сэтгэлийн харилцаан дээр үл ойлголцол гарч, өөрт тохирох хүнээ олохгүй байх магадлал их.

2019 он хулгана жилтнүүдийн хувьд

Хулгана жилтнүүдийн 2019 оны төлөв байдал

Хулгана жилтнүүдийн 2019 оны төлөв байдал

2 Үхэр жил

Үхэр жилтнүүд: 1913, 1925, 1937, 1949, 1961, 1973, 1985, 1997, 2009, 2021 онд төрсөн хүмүүс багтана.

Ивээл өнгө: Шар, ногоон , цагаан

Ивээл тоо: 1, 4

Аз дагуулах цэцэг: Алтанзул , нил ягаан, тоорын цэцэг

Ивээл зүг: хойд ба өмнөд

Ивээл сар: 7, 9 дүгээр сар

Зохимжгүй өнгө: цэнхэр

Зохимжгүй тоо: 5,6

Зохимжгүй зүг: баруун өмнөд

Азгүй сар: 4,11 дугаар сар

Эрүүл мэнд:

Чийрэг биетэй, өвчин тэсвэрлэх чадвартай тул урт насалдаг. Ажилдаа хэт их анхаардаг учраас бараг хооллох цаг ч гаргадаггүй. Үүнээс үүдэж гэдэсний өвчлөлд өртөх магадлалтай. Тогтмол богино хугацаанд амарч, хоол ундаа тухтай идэж, ууж байх хэрэгтэй.

Ажил мэргэжил:

Ажил хөдөлмөрийн бэлгэ тэмдгийн хувьд үхэр жилтэй хүмүүс бүх зүйл дээр үргэлж шаргуу ажилладаг бөгөөд үүнийгээ дуусгаж байж л санаа амардаг. Ажилд нухацтай, хариуцлагатай ханддаг бөгөөд жижиг, детальчилсан ажилд илүү тохиромжтой. Тэд хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, эмийн сан, механик, инженер, дизайн, урлаг, улс төр, үл хөдлөх хөрөнгө, интерьер дизайн, уран зураг, мужааны эсвэл ил уурхайн ажил зэрэгт илүү тохиромжтой.

Үхэр жил

Үхэр жилтнүүдэд аз дагуулах зүйлс

Үхэр жилтнүүдэд аз дагуулах зүйлс

Үхэр жилтнүүдийн зан араншин

Үхэр жилтнүүд нь хичээнгүй найдвартай , итгэл даадаг мөн төрөлхийн шударга хүмүүс байдаг. Мөн тэд шаргуу, хөдөлмөрч, найдвартай, эрч хүчээр дүүрэн, ажил амьдралаа уялдуулж чаддаг, эх оронч хүмүүс юм. Үүний дээр өөрийн гэсэн үзэл бодол, хүсэл эрмэлзэлтэй бөгөөд ажил төрөл, гэр бүл нь тэдний хувьд нэгт тавигддаг.

Эмэгтэй үхэр жилтнүүдийн хувьд үндэсний хувцсаа өмсөх дуртай, уламжлалаа дээдэлж, хүүхдийнхээ боловсролд маш их анхаардаг.

Үхэр жилтнүүдийн тэвчээртэй зан чанар нь тэдний давуу тал нь болдог. Мөн амжилтад хүрэх хүсэл тэмүүлэлтэй, тууштай байхаас гадна бүх зүйлийг тодорхой төлөвлөдөг учир амжилт гаргахад ямар ч асуудал байхгүй. Дутагдалтай тал нь харилцааны ур чадвар багатай, бусдын санаа бодлыг үл харгалзан өөрийнхөөрөө байх дуртай. Мөн нэлээд зөрүүд шүү.

Үхэр жилтнүүдийн зан араншин

5 төрлийн үхэр байдаг та аль нь вэ?

Зурхайн амьтад нь байгалийн 5 махбодтой салшгүй холбоотой байдаг. 5 махбодод: Мод, гал, шороо, төмөр, ус зэрэг орно. Мөн 60 жилийн давтамжтай байдаг. Жишээ нь: Усан үхэр жил 60 жилд нэг удаа тохионо.

1. Модон үхэр

1925, 1985 онд төрсөн үхэр жилтнүүдийг модон үхэр гэж нэрлэнэ. 

Тэд шийдвэр гаргахдаа сайн, шулуун, шударга зантай энэрэнгүй нэгэн юм.

 2. Гал үхэр

1937, 1997 онд төрсөн үхэр жилтнүүдийг гал үхэр гэж нэрлэнэ. 

Тэд богино хараатай, хувиа хичээсэн, нарийн төвөгтэй, шударга, туршлагатай хүмүүс юм.

3. Шороон үхэр

1949, 2009 онд төрсөн үхэр жилтнүүдийг шороон үхэр гэж нэрлэнэ. Шударга, ухаалаг, хариуцлагатай, үүрэг хүлээдэг.

4. Төмөр үхэр

1961 болон 2021 онд төрсөн үхэр жилтнүүдийг төмөр үхэр гэж нэрлэнэ. 

Шаргуу, идэвхтэй, үргэлж завгүй, найз нөхдийн дунд нэр хүндтэй байж чаддаг хүмүүс юм.

5. Усан үхэр

1913, 1973 онд төрсөн үхэр жилтнүүдийг усан үхэр гэж нэрлэнэ. Эрэлхэг, зоригтой, тэсвэр хатуужилтай, мэдрэмжтэй, ажигч, шударга.

5 төрлийн үхэр байдаг та аль нь вэ?

Харилцааны тал дээр

Үхэр жилтнүүд бусадтай тийм ч амархан ойлголцож чаддаггүй тул нийгмийн харилцаанд идэвх султай. Тиймдээ ч ямар нэг бүлгийн үйл ажиллагаанд оролцохоос ганцаараа байхыг илүүд үздэг. Гэвч тэд өөрийн цөөхөн найз нөхөдтэйгөө чин сэтгэлээсээ хандаж, нөхөрлөлдөө маш их анхаардаг.

Хайр дурлалын тал дээр үхэр жилтнүүд хайрттайгаа урт хугацааны, тогтвортой харилцаа үүсгэж чаддаг. Харин түр зуурын харилцаа болон хамтрагчаа олон удаа солих нь тэднийг тавгүй болгодог. Мөн үхэр жилтэй эмэгтэйчүүдэд эмэгтэйлэг байдал дутагддаг. Хэрвээ тэд өөрсдийн сул талыг ойлгож хэт хашир байхаа боливол хайр дурлалд амжилт олж чадна.

Үхэр жилтний таарамж

Хүн бүр харилцан адилгүй зан чанартай байдаг бөгөөд үүнийг төрсөн жилээр нь авч үзвэл тохирох жил, тохиромж муутай жил гэж байдаг. Гэвч тохиромж муутай жил гэдэг нь тантай огт тохирохгүй гэсэн үг биш харин бага зэрэг хичээл зүтгэл, тэвчээр шаардана гэсэн үг юм. Тэгвэл та аль жилд төрсөн хүнтэй илүү таарамжтай байх вэ?

Таарамжтай жил: Хулгана, бич, тахиа

Таарамж муутай жил: Бар, луу, морь, хонь

Харилцааны тал дээр

2019 он үхэр жилтнүүдийн хувьд

Ажил мэргэжил:

Энэ онд үхэр жилтнүүд ажил хэргийн дарамттай байх боловч түүнийгээ дагаад орлого их олно. Тэд нөхцөл байдлыг хүлээж авахын тулд тууштай, нээлттэй байх ёстой. Мөн хэт идэвхгүй байвал сайхан боломжоо алдах эрсдэлтэй.

Эрүүл мэнд:

2019 онд үхэр жилтнүүдийн эрүүл мэнд тийм ч сайн байхгүй. Тэр дундаа эмэгтэйчүүдийн хувьд умайн хүзүүний далд өвчлөлд өртөж болзошгүй. Мөн архи, тамхи хэрэглэхээс татгалзаарай.

Санхүү:

Үхэр жилтнүүдийг энэ онд мөнгө, санхүүгийн таатай нөхцөл хүлээж байна шүү. Магадгүй таны цалин хөлс нэмэгдэж, ажил хэрэг тань бүтэмжтэй байх төлөвтэй байна.

Хайр дурлал:

Энэ жил үхрүүд хайр дурлалын тал дээр ч аз хийморьтой байж, өөрт тохирсон хамтрагчаа олох болно.

2019 он үхэр жилтнүүдийн хувьд

Үхэр жилтнүүдийн 2019 оны төлөв байдал

Үхэр жилтнүүдийн 2019 оны төлөв байдал

~ БУСАД ЖИЛҮҮДИЙН ЗУРЛАГЫГ ЭНД ДАРЖ ҮЗЭХ ~

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()