Дэлхийн хамгийн эртний 10 соёл иргэншлийн тухай сонирхолтой баримтууд

Эртний дэлхийн соёл иргэншлийн хөгжлийн түүхийг олж мэдэхийн тулд эрдэмтэд асар хүч чармайлт, уйгагүй судалгаа хийх хэрэгтэй болжээ. Ийнхүү түүхчид болон археологичдын ачаар эртний соёл иргэншлийн уламжлалт зан үйл, төдийгүй хамгийн эртнээс нь авахуулаад сүүл хүртэл он дараалалд оруулаад байна. Эртний соёл иргэншилт хүмүүсийн соёлын тухай мэдлэг нь та бидэнд орчин үеийн нийгэм хэрхэн төлөвшиж бий болсныг ойлгоход тусална. Тэдний амьдралын хэвшлийг судлахад чулуун дурсгалууд, хотын туурь, уран барилгууд нь олон зууны тэртээх үйл явдлын гэрч болж судлаачдад тусалдаг юм.

Дэлхийн хамгийн эртний 10 соёл иргэншлийн тухай сонирхолтой баримтууд

Өнгөрсөн цагийн түүхээ мэднэ гэдэг тэдний алдааг давтахгүйгээр урагш хөгжиж дэвжихийн эхлэл. Энэ утгаараа бид хамгийн эртний 10 соёл иргэншлийг он цаг хугацааны дарааллаар нь толилуулж байна. Хүний хувьсал ойролцоогоор 55 сая жилийн өмнөөс эхэлж яван явсаар хүн төрхт сармагчин өнөөгийн Homo sapiens болсон байна. Хүн хоёр хөл дээрээ явдаг болохын тулд хэдэн сая жилийг зарцуулсан байна. Бидний өвөг дээдэс ингэж босоо явдаг болоход 5,8 сая жилийг зарцуулсан юм. Ийм байдлаар хүн төрөлхтөн тун аажуухнаар хөгжсөөр анхны соёл иргэншилд ойртож ирэх нь тэр. Энэ сүүлийн алхмыг ойролцоогоор 5500 жилийн өмнө хийсэн гэж судлаачид үздэг. Энэ үе бол чулуун зэвсэг ашиглан хөдөө аж ахуй эрхэлж байсан үе юм. Тэр үеэс л хүмүүс хэвийн амьдрахын тулд ан агнаж, өвс ургамал түүж, агуйгаасаа гаран хэсэг бүлгээрээ, гэр бүлийн омог үүсгэн амьдрах хэрэгтэйг ойлгожээ. Энэ бүхэн Ази, Африкт анхны суурин үүсэхэд түлхэц болсон байна. Ингэхдээ хүнс тэжээл олохын тулд хүмүүс нүүдэллэн амьдрах шаардлагагүй байлаа. Харин нэг газар суурьшиж суурин газар нь томорсоор хотууд бий болов. Ингээд л цаг хугацааны саалтаар дугуй, бичиг үсэг, засаг захиргаа гээд өнөөгийн бидний хэрэглээний зүйлс, нэгж, бүтцүүд бий болох нь тэр. Ингэж л соёл иргэншил эхэлсэн байна.

 

10 Чавины соёл иргэншил (МЭӨ 900-250 он)

Чавин бол өнөөгийн Перугийн нутагт оршин тогтнож байсан эртний өмнөд америкийн соёлын нэг юм. Хуучин ертөнцийн аугаа их соёлын төв нь Ойрх Дорнод байсан шиг Өмнөд Америк бол баруун тивийн хоёр ч соёл иргэншлийг эх барьж авсан хувьтай тив. Эртний олон соёлын нэгэн адил Чавин бол шашны нийгэмлэгээр бүрэлдэж эхэлжээ. Тэр цагийн бүхий л суурингуудын нийслэл Чавин-де-Уантарын нэрээр энэ соёлыг нэрлэсэн байдаг.

Чавины соёл иргэншил (МЭӨ 900-250 он)

Археологичдын хэлж байгаагаар бол Чавин маш үржил шимтэй газар нутагтай байжээ. Учир нь тэд төмс, эрдэнэ шин, киноа тариалж байсан юм. Барилга байгууламжийн хувьд тэд сүм, бурхан бүтээдэг байв. Тэд Перугийн өнөр уулын бүсэд амьдарч үер ус, усан борооноос сэргийлэн сүм хийдийнхээ доогуур суваг шуудуу татдаг байсан байна.

9 Ольмекуудын соёл иргэншил (МЭӨ 1200 — 400 он)

Ольмекомгийнхон өнөөгийн Мексикийн Табаско болон Веракрус мужийн нутагт оршин тогтнож байсан соёл иргэншил юм. Ольмек нь манай эриний өмнөх 1200-400 онуудад ид цэцэглэж байсан Мексик, Өмнөд Америкийн анхны соёлын нэг. Ольмекуудын суурингууд байгалийн хүчтэй өөрчлөлтийн өмнө таатай байх үед анх байгуулагджээ. "Olmek"  гэдэг үг нь тэр омгийнхны гол бүтээгдэхүүн болох каучукийг хэлдэг байсан юмсанж. Мөн тэд олон тооны хөшөө дурсгал, уран барилга, байгууламж, эд хэрэглэгдэхүүн үлдээжээ.

Ольмекуудын соёл иргэншил  (МЭӨ 1200 — 400 он)

8 Хеттийн соёл иргэншил (МЭӨ 1600-1178 он)

Хеттүүд нь төмөр гарган авч, түүгээр зэвсэг, хөдөлмөрийн багаж хийж эхэлсэн анхны омогт тооцогддог юм. Хамгийн анхны суурин нь өнөөгийн Туркийн газар нутагт Анатолияд бий болжээ. Тэдний хаант улс их өргөн хүрээтэй байсан хэдий ч ид цэцэглэлтийн үе нь МЭӨ 1600-1178 онд хамаарна.

Хеттийн соёл иргэншил  (МЭӨ 1600-1178 он)

Хүчирхэг хеттүүд төмөр боловсруулах арга технологийг анх нээж, тухайн үеийнхээ хамгийн хүчирхэг арми байгуулсан байна. Үүний зэрэгцээ цэрэг дайнд хамгийн гол зэвсэг байсаар ирсэн байлдааны тэрэг бүтээсэн юм. Хеттийн эзэн хаан Муваталли II ид хүчирхэгжиж байх үедээ Египетийн эсрэг аян дайн хийж өнөөгийн Палестин, Сири орчмын газар нутгийг эзлэн авч байжээ. 15 жил үргэлжилсэн дайн энхийн хэлэлцээрт гарын үсэг зурснаар төгссөн нь хүн төрөлхтний түүхэн дэх анхны ийм төрлийн баримт бичиг болж үлджээ.

Хеттийн хаант улс нь хүрлийн үеэс төмрийн зуунд шилжих үед далайн гэж нэрлэгдсэн ард түмнүүд Египет, Хиттийн газар нутагт шилжин суурьшиж суурингуудыг нь эзэлснээр мөхсөн байна. 

7 Майягийн соёл иргэншил (МЭӨ 1200 оноос МЭ 900 он)

МЭӨ 1200-250 онд ид цэцэглэж байсан Майяачуудын мезоамерикийн хөгжил цэцэглэлт, уналтын үе дэх соёл иргэншлийн хамгийн хөгжингүй нь байсан гэж түүхчид үздэг. Майяачуудын суурингууд өнөөгийн Мексик, Сальвадор, Белиз, Гватемал, Гондурасын нутгуудаас олддог учир тэднийг их өргөн уудам газар нутагт суурьшиж байсан гэж үздэг юм. Майяачууд 160 орчим жижиг омог үндэстнээс бүрдэж тэд нь өөр өөрийн амьдралын хэвшил соёлтой байжээ.

Майяагийн индианчууд мезоамериктаа бичиг үсэг хэрэглэж байсан цор ганц соёлтой ард түмэн. Үүний зэрэгцээ хуанли, лит зохион хэрэглэж байсныг 2012 оны арван хоёрдугаар сард Майяагийн тоолол дуусаж байгаа болохоор дэлхийн төгсгөл болж байна гэж шуугьж байснаар хүмүүс мэдэх байх аа. Энэ үйл явдал нь тэдний тооллын учрыг нарийн олж судлаагүйтэй л холбоотой.

Майягийн соёл иргэншил (МЭӨ 1200 оноос МЭ 900 он)

Майячуудын соёл иргэншлийн уналт нь МЭ 800-900 онуудад омгийнхон чулуун хотуудаа орхин явсантай холбож үздэг. Яагаад ийм болсныг эрдэмтэн судлаачид өнөө болтол нэгдсэн ойлголтод хүрч тайлбарлаж чадаагүй л байна. Майяагийн соёл иргэншил мөхсөн ч гэлээ хүн төрөлхтөнд өөрийн соёл түүхийн дурсгалаа үлдээсэн юм. Кристофер Колумбын нээлтийн дараа Европчууд тэднийг зэрлэг хүмүүс гэж бодож байсан гэдэг ч бодит байдал ийм биш гэдгийг аль хэдийнээ хэлээд өгсөн билээ. 

6 Нубиягийн соёл иргэншил (МЭӨ 2000-1000 он)

Нубичууд бол өнөөгийн Египет, Судан, Өмнөд Суданы нутагт тархан суурьшиж байсан Африк тив дотор байгуулагдсан хамгийн том улс юм. Эртний Египетүүд тэднийг Кушийн хаант улс гэдэг байжээ. Куш бол нэгэн цагт Египетчүүдтэй эн зэрэгцэн, өрсөлдөж Египетийн нэгэн фараоныг эзэлж ч байсан Керма хааны залгамжлагч юм. Куш бас умард хөрштэйгөө зөрчилдөж байнгын дайн хийн нэг нэгнийхээ газар нутгаас ээлжлэн эзэлдэг байжээ.

Тэр цагт Нил мөрнөөс тэжээгдэж, үржил шимтэй байсан Нубийн газар нутаг өнөөдөр элсэн цөлд дарагдаж үгүй болсон юм. Энэ улс алт, зэс гээд ашигт малтмалаар баялаг байснаас гадна хамгийн сонирхолтой нь эрчүүд эмэгтэйчүүд тэгш эрхтэй байсан гэнэ. Эмэгтэйчүүд энд улс төрч болж, худалдаа арилжаа хийж, дайнд ч оролцдог байжээ. Кушийн хаант улсын үед төрийн тэргүүн нь хатан хаан байсан ч үе бий.

Нубиягийн соёл иргэншил (МЭӨ 2000-1000 он)

5 Эртний Хятадын соёл иргэншил (МЭӨ 2070 оноос МЭ-ий 500 он)

Хятадууд хамгийн олон үндэстэн ястантай улс төдийгүй бас Азийн хамгийн эртний улс юм. Хятадын соёлын өлгийг “Шар мөрөн” гэдэг болохоор “Хуанхэгийн соёл иргэншил” гэдэг нэрээр тэднийг нэрлэдэг. Хятадын төр улс, соёлын эхлэл нь Шар мөрөн болон Хуанхэ голын сав газарт үүсжээ. МЭӨ 2070 онд Hятадын хэд хэдэн жижиг тосгоныг нэгтгэн нэгдсэн засаглал бүхий Ся гүрэн бий болсон байна.

Эртний Хятадын соёл иргэншил (МЭӨ 2070 оноос МЭ-ий 500 он)

Ся гүрнийг Их хэмээн нэрийддэг эзэн хаадын нэг аугаа Юй үүсгэжээ. Тэр Хуанхэ голын сав газар орчмыг эрхшээлдээ оруулах гэж бараг 10 жилийг зарцуулсан байна.

Түүнийг ард түмэн хүндэлдэг байсан нь улс гүрэн нь хүчирхэгжихийн нэг үндэс болжээ. Ся гүрний хаанчлал 400 жил үргэлжилж МЭӨ 1600 онд сүүлийн нь төлөөлөгч Зе хаан нь Тан улсыг ялж чадаагүйгээс Шан улсын эхлэл болжээ. Энэ үеэс л Хятадын эзэн хаад хааны суудлаас бие биенээ түлхэн унгаж сольсоор хамгийн сүүлийнх нь 1912 онд цагийн саалтаар, хэнээр ч түлхэн унагаалгүйгээр ширээнээсээ буусан аж. 

4 Крито-минойн соёл иргэншил /МЭӨ 2600-1400 он/

Крито-миной нь Газар дундын тэнгисийн Крит арал дээр оршин тогтож байсан, хүрлийн үеийн эртний Грекийн нэг ард түмэн юм. Археологичид Минойчуудын Кносс хотын суурийг малтлагаар олж байжээ. 

Минойн соёлын ул мөрийг Крит арлаас олсон анхны хүн бол английн археологич Артур Эванс юм.

Крито-минойн соёл иргэншил /МЭӨ 2600-1400 он/

Минойчууд тухайн цаг үедээ тэнгис далайгаар аялах асар их туршлагатай, Газар дундын тэнгисийн зүүн орнуудад хүрч арилжаа наймаа хийдэг байжээ. Тэдний худалдаа наймааны гол бараа нь шаазан эдлэл, оливын тос, гар урлалын бүтээгдэхүүн байсан бөгөөд тэднийгээ алт мөнгө, зэсээр сольдог байв. Минойн соёл яагаад үгүй болсоноталаар эрдэмтэд өнөө болтол маргалдаж санал зөрсөөр ирсэн. Нэг хэсэг нь микений суурин олширсон нь нөлөөлсөн гэж байхад нөгөө нэг хэсэг нь ямар нэгэн байгалийн гамшиг болсон байх гэж үздэг юм. Гэсэн хэдий ч тэд Европт үүссэн хамгийн анхны соёл иргэншилд тооцогддог ажээ.

3 Эртний Египетийн соёл иргэншил (МЭӨ 3100-332 он)

Нэмж хачирлахгүйгээр хэлэхэд Египетийн соёл иргэншил нь дэлхий дээр хамгийн алдаршсан соёлд зүй ёсоор тооцогддог. Энэ соёл манай дэлхийн хамгийн урт гол болох Нил мөрний хөвөөнд үүссэн билээ. Эртний Египетчүүд өөрийнхөө цаг үеэс хэдэн зуун жилээр түрүүнд сэтгэж анагаах ухаан, уран барилга, соёл урлагийн салбарт асар их амжилт олсон юм. Тэдний соёл өнөөгийн нийгэмд ч нөлөөлсөөр л байна. Мөн египетчүүдийн өөд болоочдыг занданшуулдаг арга өнөө ч нууц нь тайлагдахгүй хэвээр билээ. 

Өөр нэг зүйл бол тэдний  занданшуулсан шарилаа хадгалж бунхалдаг цац суварга. Өнөө бидний энэ гайхаад байгаа цац суваргa буюу пирамид нь аугаа их фараонууд, тэдний гэр бүлийнхний бунхан юм. Пирамид нь зүгээр нэг өрсөн чулуу биш, маш нарийн зохион байгуулалт, инженерийн хийцтэй агуу бүтээлд тооцогддог. Хамгийн том пираминд нь хоёр мянган жилийн өмнө мянга мянган боолын хүчээр хоёр сая чулуун блок өрж барьсан Хеопс юм. Үүгээрээ Египетчүүд хүн төрөлхтний хөгжлийг цоо шинэ чанарын түвшинд гаргасан гэж судлаачид үздэг.

Эртний Египетийн соёл иргэншил (МЭӨ 3100-332 он)

2 Индийн соёл иргэншил /МЭӨ 3300-1300 он/

Индийн соёл иргэншлийг Египетийн соёлын дараа гуравдугаарт оруулж бичих нь зүй ёсны юм. Гэхдээ эрдэмтэн судлаачид Инд голын сав газар дахь энэ соёл иргэншил нь эртний египетийнхээс өмнө үүссэн,  Хараппсын соёл гэж мөн нэрлэдэг бөгөөд тэднийг бүр 5300 жилийн өмнөөс үүдэлтэй гэдэг. Индийн соёл иргэншлийн ид цэцэглэлтийн үе нь МЭӨ 2600 оны үед л байж. Тэд Инд голын сав газраар  тархан өнөөгийн Пакистан, Энэтхэг, Афганистаны нутагт суурьшиж байжээ. Археологичид эртний Хараппсын соёл иргэншлийн туурь эд зүйл олсоор байгаагийн хамгийн том нь Мохенжо-Даро суурин. Өнөөгийн Пакистаны нутагт байгаа үүнийг “үхэгсдийн оршуулгын газар” гэж болно. Улмаар үүнийг хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн анхны хотын нэг гэж үздэг юм. Энэ хот нь 200 га талбайг хамардаг нь Ватиканаас тав дахин том гэсэн үг.

Хараппсын иргэд хот суурингаа үерээс хамгаалах ус зайлуулах системтэй, нийтийн халуун устай, олон тооны худагтай байжээ. Мохенжо-Даро хотын судалгаагаар эрдэмтэн судлаачдад Индийн соёл иргэншлийн нийгэм эдийн засаг, соёлын тогтолцоог олж тайлахад  үнэтэй судлагдахуун болж байгаа юм.

Индийн соёл иргэншил /МЭӨ 3300-1300 он/

1 Эртний Месопотамийн соёл иргэншил (МЭӨ 3500-500 он)

Месопотами нь өнөөгийн Ирак, Кувейт, Сирийн нутагт тархан суурьшиж байсан соёл иргэншил юм. Месопотамууд анхны эзэнт гүрэн, хот байгуулсан ард түмэнд тооцогддог. Месопотами гэдэг нь грекээр голын дунд гэсэн үг юм.

Ингэж нэрлэх болсон шалтгаан нь тэд Тигр болон Евфрат голын дунд хөндийд Персийн булан Бага Азийн дунд амьдарч байжээ. Ийнхүү газар нутаг нь үржил шимтэй учир хөдөө аж ахуй эрхлэхэд тун таатай байсан хэрэг. Ийм ч учраас соёл хөгжлийн олон дэвшил гарсан нь тэр.

Месопотамийн үед өөр өөр соёл бие биенээ ээлжлэн сольж хөгжиж байсныг Вавилоны, Шумерийн, Аккадын болон Ассирийн соёл иргэншлээр жишээлж болно.

Эртний Месопотамийн соёл иргэншил (МЭӨ 3500-500 он)

Хамгийн эртнийх нь Шумерийн хаант улс юм. Тэд хамгийн анх дугуйт тэрэг, хөлөг онгоц бүтээсэн ард түмэн. Энэ нь бусад ард түмэнтэй худалдаа наймаа хийх боломж олгосон байна. Гэхдээ Месопотамийн газар нутаг үржил шимтэй сайхан байсан нь ямагт харийнхны нүдийг булааж байжээ. Ингэж олон ард түмэн голын сав газраар орж гарч байсан нь Шумер-Аккадын энэ соёл иргэншил түргэн тархаж бусад ард түмний хөгжил, ирээдүйд таатай нөлөө үзүүлсэн байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()