1
Орц
- Хонины мах – 1 кг
- Урт үрийн будаа – 500 г
- Том сонгино – 5 ш
- Ургамлын тос – 200 мл
- Сармис – 2 толгой
- Том лууван – 4 ш
- Улаан чинжүү – 2 ш
- Кумин – 1 х.х
- Давс, перц
- Хатаасан нохойн хошуу – 1 х.х
- Ястай хар чавга – 8-10 ш
- Ясгүй хар үзэм – 150 г
2
Хийх арга
1. Савандаа тосоо халаана. Хэрвээ та хонины тос ашиглах гэж байгаа бол хогийг нь шүүж аваарай. Тосондоо сонгиноо шаргал өнгөтэй болтол нь шараад гаргана.
2. Сонгино хагас дугуй байдалтай, луувангаа урт савх хэлбэртэй 2-3 мм зузаан байхаар хэрчинэ. Халаасан тосондоо сонгино хийж шаргал бор өнгөтэй болтол нь шарна. Ингэж шарахад таны плов сайхан өнгөтэй болно шүү. Дээрээс нь луувангаа нэмж зөөлөртөл нь шараарай. Галаа багасгаж болно. Ногоонуудаа жигд шарахын тулд сайтар холино.
3. Луувангаа зөөлрөнгүүт нь ногооны холимгоо нэг саванд гаргаж тусад нь тавина. Галаа нэмж дахин тос халаагаарай. Куминээ гараараа нунтаглаж халаасан тостой савандаа хийхэд маш сайхан үнэртэх болно. Дээрээс нь дөрвөлжин хэрчсэн махаа (3-4 см) нэмж холино. Махаа түлэнхий бор өнгөтэй болтол нь шарна. Махнаас шүүс гарахгүй болтол нь шарахыг анхаараарай.
4. Махан дээрээ шарсан ногоогоо нэмж хутгаад 3 минут орчим шарна.
5. 3 минут шарсны дараа буцалсан ус хийнэ. Саванд байгаа хоолны дээд талаас дээш 3 см орчим байхаар ус хийгээрэй. Улаан чинжүү, арилгаагүй толгой сармисаа бүтнээр нь тавьж дээрээс нь нохойн хошуу, хар чавга, давс, перец хийнэ. Энэ холимгийг зирвак гэдэг юм. Зирвакийг буцлаад эхлэнгүүт нь галаа багасган 40 минут жигнэнэ.
6. Зирвак болж байх хооронд будаагаа хэд хэдэн удаа усанд угаана. Будаа угаасан ус өнгөгүй болтол нь угаана шүү.
7. Зирвакаа амсаарай. Давс нь арай ихэдсэн байна уу, гэмээр давсаа тааруулна. Бэлэн болсон зирвакаас улаан чинжүүг гаргаад махан дээрээ будаагаа хийж тэгшилнэ. Зирвакийн шөл будаанаас дээш 2 см орчим байна. Буцалгаарай.
8. Будаагаа жигд болгохын тулд доор байгаа будааг болгоомжтой дээш гаргаж ирвэл зүгээр. Будааг хэрхэвч махтай хольж болохгүй. Махаа савны ёроолд түлчихгүйн тулд модон хутгуураар хөндлөн жижиг нүх гаргаарай, хоолны шөл харагдахгүй болонгуут галаа багасгаж таглана. Үүнээс хойш 20 минут болоход үлдэгдэл шингэнийг будаа өөртөө шингээж будаа бүрэн болно. Будаан дээрээ үзмээ цацаад галаа бүр унтраана. Пловоо 20-30 минут орчим таглаатай хэвээр байлгавал илүү амттай болно.
9. Пловоо том хэмжээтэй өнгөлөг таваг дээр гарган бүхэл сармис, пловноос авсан нарийн халуун чинжүүгээр чимнэ. Зочдоо ширээндээ урьж таалан соёрхоно уу.