Хамтад нь идвэл илүүдэл жин хаяхад туслах хоол хүнс

Хүн өөрт тохирсон нэг хүнсээ тодорхой хэмжээгээр үргэлж идвэл энэ нь жин хасахад тустай байдаг гэнэ. Гэхдээ зарим тохиолдолд эрүүл хооллосон хэрнээ жин хасахгүй байгаа бол "хориотой" хүнс идсэн тохиолдолд хасах үе ч гардаг билээ. Зарим хүнсний бүтээгдэхүүнүүд хамтдаа нийлж бодисын солилцоог удаашруулдаг бол зарим нь хоорондоо үйлчилж, бодисын солилцоог түргэсгэдэг байна. Тиймээс бид танд жин хасахад тустай хос хүнсний бүтээгдэхүүнүүдийг танилцуулъя.

Хамтад нь идвэл илүүдэл жин хаяхад туслах хоол хүнс

1 Мах болон хар перц

Эрдэмтэд хар перц болон куркума хамтдаа гамбургерны маханд хэрхэн нөлөөлдөг болохыг тогтоожээ. Тэд хоолоо хийх явцад хар перцээр махаа амталбал эрүүл мэндэд тустай болохыг тогтоосон байна.

Мах бол уургийн эх үүсвэр гэдгийг мартаж болохгүй. Тиймээс хэрвээ та жин хасахаар шийдсэн бол хар перец, куркумаг махтай хоолондоо хэрэглэхийг зөвлөж байна. Үүнээс гадна перц нь бодисын солилцоог түргэсгэдэг учир спортоор хичээллэж буй хүмүүст нэн тустай. Ийнхүү эрдэмтэд энэхүү амтлагчийг хүнсний нэмэлт бүтээгдэхүүн болгож хоолондоо хэрэглэхийг зөвлөж байгаа аж.

Мах болон хар перц

2 Сүү болон куркума

Сүү болон куркумаг та уургийн коктейлийн оронд хэрэглэх боломжтой. Энэхүү ундааг хүмүүс "golden milk" хэмээн нэрлэдэг бөгөөд гэртээ өөрөө хийгээд ууж болно.

Хийх арга:

  • 40гр куркума дээр 100 мл ус нэмнэ.
  • Уусмалаа өтгөртөл нь буцалгана.
  • Ингээд нэг стакан сүүн дээр 1 цайны халбага куркумагийн уусмалыг нэмэхэд л болно.
  • Бэлэн болсон куркумагийн бэлдмэлийг хөргөгчид нэг сар хадгалах боломжтой.
  • 1 хоолны халбага куркумад өдрийн хэрэглээний 26 хувийн марганец, 16 хувийн төмөр, омега 3, омега 6, В6 болон С аминдэм агуулагдана. 

Эрдэмтдийн үзэж байгаагаар илүүдэл жин нь аливаа бие эрхтний үрэвсэлтэй холбоотой гэнэ. Тиймээс үрэвслийн шалтгааныг олж чадвал тухайн хүн амархан жин хасна. Куркума нь үрэвслийг намдааж, исэлдлийн стрессийг арилгаж, инсулин мэдрэх чадварыг нэмэгдүүлдэг байна.

Сүү болон куркума

3 Өндөг болон амтат чинжүү

Эрдэмтэд өглөөний цайндаа өндөг эсвэл талх хэрэглэдэг хүмүүс үүнийг идээд хэр их цаддаг хэмжээг тодорхойлсон байна. Судалгаагаар уураг ихтэй хүнсийг өглөөний цайндаа хэрэглэдэг хүмүүс илүү урт хугацааны турш өлсдөггүй болох нь тогтоогджээ. Өглөөний цайндаа өндөг хэрэглэснээр та өдөрт 18 хувиар бага илчлэгийг иддэг байна. Харин 100гр амтат  чинжүүд өдрийн хэмжээний 213 хувийн С аминдэм агуулагдсан байдаг гэнэ. Бие организмд хангалттай хэмжээний С амин дэм агуулагдах үед  дасгал сургуулилт хийх үед исэлдэлт 1/3-аар илүү өөхийг исэлдүүлж, жин хасагдах болно. С аминдэм дутагдсанаас болж жин хасдаггүй гэх ойлголт бий.

Өндөг болон амтат чинжүү

4 Грейпфрут болон загас

Хоол идэхээсээ өмнө тал грейпфрут идэх нь жин хасахад тустай. Эрдэмтдийн хийсэн нэгэн туршилтад хэсэг бүлэг хүмүүс оролцсон бөгөөд тэд хоол идэхээсээ өмнө нэг аяга грейпфрутын шүүс эсвэл тал грейпфрут идэж байсан хүмүүсийн жин 12 долоо хоногийн дотор 1-1,6 кг-ээр хасагдаж байжээ. Хамгийн чухал нь тэд хэвийн хооллодгоороо хооллож байсан аж. Хэрвээ энэ дэглэмийг баривал та хоолоо сойх шаардлагагүйгээр жилд 6,4 кг жин хасах боломжтой.

Уургийн хэрэгцээг хангахын тулд хүнсэндээ загас хэрэглэж болно. 100гр сардин загасанд өдрийн хэрэглээний 49 хувийн уураг, 69 хувийн Д аминдэм болон 149 хувийн В12 аминдэм агуулагддаг гэнэ. Харин 100гр хулд загасанд өдрийн хэрэглээний 51 хувийн уураг, 58 хувийн В12 амин дэм агуулагддаг байна.

Грейпфрут болон загас

5 Шоколад болон чили

100гр хар шоколаданд өдрийн хэрэглээний доорх зүйлс агуулагдсан байдаг. Үүнд:

  • Уураг-16 хувь
  • Төмөр-66 хувь, марганц-97 хувь
  • Зэс-88 хувь, цайр-22 хувь, магни-57 хувь
  • Омега 3-34 мг, омега 6- 1218мг
  • В аминдэм-2 хувь, В12 аминдэм-5 хувь, К аминдэм-9 хувь, рибофлавин — 5 хувь.

Хүний биед төмөр, цайр, селени дутагдсанаар бодисын солилцоо удаашрах магадлалтай байдаг. Ялангуяа төмрийн дутагдалтай хүмүүст илүүдэл жин ихээр ажиглагдана. Тиймээс аминдэмтэй хүнсийг  хоол хүнсэндээ хэрэглэх нь зүйтэй.

100гр хар шоколаданд 80мг кофеин агуулагддаг бөгөөд энэ нь бодисын солилцоог түргэсгэнэ. Нэг аяга эспрессо кофенд ч энэ хэмжээний каффейн агуулагддаг байна.

Харин улаан чилинд капсаицин хэмээх бодис агуулагддаг бөгөөд энэхүү бодис нь бодисын солилцоог түргэсгэж, илүү их илчлэг шатаахад тустайгаас гадна удаан хугацааны туршид өлсөх мэдрэмжийг дардаг.

Шоколад болон чили

6 Ээдэм болон интоор

Флоридагийн Их Сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад ээдмийг орой хэрэглэхэд хамгийн тохиромжтой гэжээ. Мэргэжилтнүүд орой унтахаасаа 30-60 минутын өмнө идсэн 30гр уураг эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар судалгааг хийсэн байна. Ээдэм нь бодисын солилцоонд сайнаар нөлөөлж, булчин болон биеийн ерөнхий байдалд сайнаар нөлөөлжээ.

Интоор нь биеийн илүүдэл өөхтэй тэмцэх "антоцианаар" баялаг юм. Ялангуяа спортоор хичээллэж буй хүмүүсийн хувьд интоорын шүүс маш их хэрэгтэй. Интоорын шүүс нь биеийг эрч хүчээр цэнэглэж, булчингийн масс нэмэгдүүлэхэд тустайгаас гадна үрэвслийг намдаадаг юм. 150гр интоорт өдрийн хэрэглээний 40 хувийн А аминдэм, 26 хувийн С аминдэм агуулагддаг аж.

Ээдэм болон интоор

7 Төмс болон улаан лоолийн шүүс

Чихэрлэг төмс нь энгийн төмснөөс бага цардуул агуулдаг. Тиймээс шинж чанараараа гадилтай адилхан юм. Ногоон хүнсний бүтээгдэхүүнийг бодвол төмс нь биднийг уургаар хангадаг.

Эрдэмтэд төмс илүүдэл жин нэмэхэд нөлөөлдөг эсэхийг олж мэдэх судалгааг хийсэн бөгөөд тэд үр дүнд нь энэ нь худал гэсэн дүгнэлт гарсан байна. Ихэнхдээ төмс биш харин түүнийг боловсруулсан арга зам нь их илчлэгтэй байхад нь нөлөөлдөг аж. Харин чанасан, жигнэсэн төмс илүүдэл жинд хүргэдэг гэсэн баталсан баримт байхгүй.

Төмсөнд шингэдэггүй ислэг ихээр агуулагдсан байдаг бөгөөд энэ нь ходоодыг илүү хурдан ажиллахад тустай байдаг юм. Нэгэн судалгаагаар эрдэмтэд чихэрлэг төмс нь жин хасахад сайн нөлөөтэй гэдгийг тодорхойлсон байна. Төмс нь өег учир өлсөх мэдрэмж бага төрүүлж, таны өдрийн хэрэглэх илчлэгний хэмжээ багасна гэсэн үг юм.

Шарах шүүгээнд жигнэсэн 100гр төмсөнд бор будаанд байдагтай ижил хэмжээний ислэг агуулагддаг ч бага хэмжээний илчлэг байдаг.

Жигнэсэн төмсөндөө улаан лоолийн шүүс, эсвэл улаан лоолийг нэмж болно. Улаан лоолийн шүүс нь бэлхүүсний тойргийг багасгахад тустай. Өдөрт 280мл улаан лоолийн шүүсийг хоолондоо 2 сарын турш хэрэглэсэн бүсгүйчүүдийн туршилтаас энэхүү дүгнэлтийг гарсан байна. Улаан өнгөтэй хүнсний ногоонд агуулагдах ликопин хэмээх бодис нь бодисын солилцооны асуудлаас урьдчилан сэргийлж чаддаг аж.

Төмс болон улаан лоолийн шүүс

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()