Арабын Нэгдсэн Эмират Улсын тухай бидний буруу боддог зүйлс

Ихэнх хүмүүс Арабын Нэгдсэн Эмират улсыг дэлхийн хамгийн баян тансаг хэрнээ чанга хатуу хууль журамтай улс гэдгийг мэднэ. Гэтэл үнэн хэрэгтээ бодит байдал дээр энд амьдрал тэс өөр байдаг гэнэ. Ингээд энэхүү улсын талаар сонирхолтой баримтуудтай танилцацгаая.  

Арабын Нэгдсэн Эмират Улсын тухай бидний буруу боддог зүйлс

1 Бид бодохдоо: Арабын Нэгдсэн Эмират Улс дахь согтууруулах ундаа

Гэвч: Арабын Нэгдсэн Эмират Улсын ихэнх иргэд исламын-суннит шашинтай байдаг бөгөөд согтууруулах ундаа тэдний хувьд гэмт хэрэг, жигших ёстой зүйлсийн нэг юм. Өдрийн цагаар та согтууруулах ундаа хэрэглэсэн хүнийг харна гэдэг бараг л үгүй. Тиймээс жуулчид Эмиратад шоу цэнгээний газар байхгүй, сайхан үдэшлэг болдоггүй гэж ойлгодог.

Гэхдээ Арабын Нэгдсэн Эмират улсыг жуулчдын өлгий нутаг гэдгийг мартаж болохгүй бөгөөд улсын удирдлагууд тэдний тав тухтай байдлыг хангахын тулд бүхий л зүйлийг хийдэг юм. Тиймээс исламын шашинтан биш л бол хүссэн шөнийн цэнгээний газраа согтууруулах ундаа хэрэглэж, архины дэлгүүр, "Duty Free"-ээр зугаалах боломжтой. Гэхдээ олон нийтийн газар, наран шарлагын газар согтууруулах ундаа хэрэглэхийг хориглодог бөгөөд согтууруулах ундаа хэрэглэсэн тохиолдолд таксигаар гэртээ харих нь зүйтэй.

Бид бодохдоо: Арабын Нэгдсэн Эмират Улс дахь согтууруулах ундаа

2 Хувцаслалт

Зарим жуулчид АНЭУ-д ирэх тохиолдолд тэдний хууль журманд баримтлагдаж хувцсаа болгоомжтой сонгох хэрэгтэй гэж ойлгодог. Үнэн хэрэгтээ энэ бол худал ойлголт юм. Хэдийгээр ихэнхи арабчууд кондур өмсдөг хэдий ч эрчүүд нь өдрийн цагаар ихэнхидээ европ энгийн хувцас өмсөхийг илүүд үздэг. Харин эмэгтэйчүүдийн хувьд урт абай доор орчин үеийн загварлаг даашинз, жийнс, алтан эдлэлүүд бий.

  Тиймээс жуулчин та өөрийн хүссэн хувцсаа өмсөх боломжтой. Ганц хориглох зүйл нь усны хувцсыг гадуур өмсөх явдал юм. Үүнээс гадна сүм, шашны холбогдолтой газраар явах гэж байгаа бол уламжлалт хувцас өмсөх хэрэгтэй.

Хувцаслалт

3 Хэт өндөр үнэ

Ихэнхи хүмүүс Арабын иргэдийг тансаг амьдралд умбаж, мөнгөний талаар асуудалгүй амьдардаг гэж ойлгодог. Гэтэл Эмиратад ч гэсэн баян, ядуу хүмүүс байдаг бөгөөд худалдааны төвүүдэд ч гэсэн төрөл бүрийн үнийн дүнтэй бараа худалдаалагддаг юм.

Зүүн хэсгээр байрлах захаас та хүссэн бараагаа өөрийн хэтэвчинд тааруулан худалдаж авах боломжтой. Энэхүү захаас та 10 долларын жийнс худалдаж авч чадах бөгөөд хэрвээ сайн ярилцвал хоёр дахин бага үнээр ч авч чадна.

Шарже руу очсон тохиолдолд та Gift Market-аар заавал зочлоорой. Энэ дэлгүүрээс та хүссэн бараа бүтээгдэхүүнээ худалдан авах боломжтой бөгөөд хямдралыг үеэр томоохон дэлгүүр, супермаркетууд үнээ 2,3 дахин хямдруулдаг байна. Үүнээс гадна та ярилцаж, үнээ буулгах боломжтой.

Ресторанд орох мөнгө тань хангалтгүй байвал Эмиратад : McDonald’s, Burger King, KFC болон Jollibee хэмээх түргэн хоолны газрууд ч бий. Харин гэртээ хоол хийх гэж байгаа бол Union Coop, Geant Hypermarket, Carrefour,  Lulu дэлгүүрээр зочлох боломжтой.

Хэт өндөр үнэ

4 Бид бодохдоо: Сэтгэлээ илэрхийлэх

Гэвч: Арабын Нэгдсэн Эмират улсыг жуулчид, ер нь дэлхий даяар маш их хоригтой улс хэмээн ойлгодог. Жуулчдын ойлголтоор Эмиратад олон нийтийн газар үнсэлцэх, тэврэлдэх, чанга, инээх хориотой гэж боддог. Үнэн хэрэгтээ албан ёсны хориг байдаггүй бөгөөд энэ нь зүгээр л ислам шашинтнуудын хүмүүжил юм.

Мөн араб эмэгтэйчүүдтэй ярьж болохгүй гэсэн ойлголт байдаг. Хэдий араб бүсгүйчүүд рүү сээтэн хаяж болохгүй боловч тусламж гуйж хандах боломжтой. 

Бид бодохдоо: Сэтгэлээ илэрхийлэх

5 Бид бодохдоо: Амтат хоол

Гэвч: АНЭУ-д ихэнхдээ зөвхөн цэвэр, байгалийн гаралтай, хамгийн чанартай хүнсний бүтээгдэхүүн байдаг гэж хүмүүс ойлгодог. Гэтэл европын хоолны урсгал Эмиратад хүч түрэн орж байгаа бөгөөд бага багаар уламжлалт хоолнууд зах зээлээс түлхэж байгаа гэнэ. Сүүлийн жилүүдэд хүмүүс мөнгө хэмнэх зорилгоор ихэнхдээ гудамжны хоолыг сонгож байгаа ажээ.

Бид бодохдоо: Амтат хоол

6 Бид бодохдоо: Эмэгтэйчүүдийн эрх

Гэвч: Араб эмэгтэйчүүдэд ямар ч эрх байдаггүй гэсэн ойлголт аль хэдийн үгүй болсон. Хэдийгээр лалын шашин чанд хатуу үзэлтэй байдаг ч сүүлийн үеийн бүсгүйчүүд энэ бүх зарчмыг баримтлахаа больжээ. Жишээлбэл, араб эмэгтэйчүүд эрчүүдийнхээ адил өөрийн үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх эрхтэй болсон.

Үүнээс гадна тэд дэлхийн томоохон их сургуулиудыг суралцах болсон хэдий ч төрөлх нутагтаа ажилд орох нь боломжгүй байдаг учир сургуулиа төгсөөд Европын оронд үлдэхийг эрмэлздэг болсон юм.

Бид бодохдоо: Эмэгтэйчүүдийн эрх

7 Бид бодохдоо: Газрын тосны диваажин

Гэвч: Эмиратыг нүдээрээ хараагүй хүмүүсийн хувьд энэ улсад хүн бүр газрын тос, алтны ордтой газар мэт санагдана. Гэтэл бодит байдал дээр энэ тийм биш юм. Газрын тосны үйл ажиллагаа энэ оронд 50-70 –аад оны үед эхэлсэн бөгөөд орлого нь олборлолтын 90 хувьд хүрч байсан гэнэ. Харин одоо энэ нь 30 хувьд хүрч, хэдэн жилийн дараа 5 хувьд хүрэх магадлалтай.

Залуучууд нь ихэнхдээ инженер, эмч, архитектор, менежер зэрэг мэргэжлийг сонгодог. Харин тэмээг жуулчдын анхаарлыг татах зорилготойгоор ашигладаг бол үнэтэй машинууд нь зөвхөн баячуудын тансаг хэрэглээ юм. Хэдийгээр баян тансаг амьдралтай хүмүүс элбэг байдаг ч дундаж амьдралтай хүмүүс их байдаг нь нууц биш.

Бид бодохдоо: Газрын тосны диваажин

8 Бид бодохдоо: Бүтэн жилийн турш зуны улиралтай

Гэвч: АНЭУ-ыг зорьж буй хүмүүс энэ оронд бүтэн жилийн турш халуун байдаг гэж ойлгодог. Зуны улиралд 50 градус хүртэл халах нь бий. Өвлийн улиралд агаарын даралт  15-20 градус хүрдэг. Харин шөнийн цагаар 5 градус хүртэл буурдаг бөгөөд хэт хүчтэй салхи нэмэгдсэн тохиолдолд тийм ч таатай уур амьсгал бүрдэхгүй. Гэхдээ сүүлийн жилүүдэд Эмиратад цас орж байгаа гэнэ. Өнгөрсөн жил Дубай, Рас-Аль-Хайм, Умм-Аль-Кувейнд цас оржээ.

Бид бодохдоо: Бүтэн жилийн турш зуны улиралтай

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()