Хамгийн олон хүнтэй энгэр зөрүүлсэн алдартнууд

"Playboy" сэтгүүлийн үүсгэн байгуулагч Хью Хеффнерыг бүхэл амьдралынх нь туршид олон тооны бүсгүйчүүд хүрээлдэг байсан гэдэгтэй хэн ч маргахгүй. Гэтэл түүнээс гадна багагүй эрчүүд бүсгүйчүүдийн харц, зүрх сэтгэлийг булааж явсан гэнэ. Ингээд энэ удаад бүхий л амьдралынхаа туршид бүсгүйчүүдийн хайрыг булаасан эрчүүдийн талаар хүргэе. Нэг үгээр тэднийг "казанова" гэж дуудаж болох юм.

Хамгийн олон хүнтэй энгэр зөрүүлсэн алдартнууд

1 Марлон Брандо (Marlon Brando)

ХХ зууны үеийн алдарт жүжигчин Марлон Брандог та бид "Загалмайлсан эцэг" киногоор нь сайн танина. Залуудаа тэрээр нэг дор 20-оос 60 гаруй насны 8 бүсгүйтэй амьдарч байсан аж. Марлон бүсгүйчүүдтэй хялбархан эв зүйгээ ололцож байсан бөгөөд бүсгүйчүүд ч хоорондоо эв найрамдалтай байсан гэнэ.  Гэхдээ тэрээр найзууддаа бүсгүйчүүдтэй ойртохыг зөвшөөрч байжээ. Хачирхалтай нь эдгээр бүсгүйчүүдийн дунд ганц ч европ бүсгүй байгаагүй бөгөөд Марлон ази цустай бүсгүйчүүдийг сонирхдог байсан гэнэ. Хамгийн хайртай бүсгүйтэйгээ тэрээр 40 жилийн турш унтаж байсан ч тэдний харилцаа гэр бүлийн харилцаа руу шилжээгүй дууссан гэдэг. Бусдын яриагаар тэрээр Монро, Тейлор зэрэг алдартнуудтай ч бэлгийн харьцаанд орж байсан гэнэ.

Марлон бүхий л амьдралынхаа туршид 11 хүүхэдтэй болсон байна. Нэг хэсэгтээ тэрээр жүжигчний мэргэжлээ орхиж Карибын тэнгисээр аялахаар шийдсэн боловч хэсэг хугацааны дараа эргэн кино урлагт хөл тавьсан юм.

Түүнийг ердөө 3 үйлдлээр хүссэн эмэгтэйгээ өөрийн болгож чаддаг байсан гэнэ.  Марлон дараах дүрмийг баримтлаж байсан юм.

“Бүсгүйчүүдтэй өдөрт 30-аас илүү минутыг битгий өнгөрөө. Энэ 30 минутад тухайн эмэгтэй зөвхөн танд зориулагдсан байх хэрэгтэй бөгөөд бусад үед юу хийх нь танд хамаагүй” гэж тэр зөвлөсөн байна.

Тиймээс л тэрээр үзэсгэлэнт ази бүсгүйчүүдийн хүрээлэлд амьдардаг байсан бололтой. Брандо хэлэхдээ: “Эдгээр бүх бүсгүйчүүд надтай амьдардаг бөгөөд миний төлөө л бүх зүйлийг хийдэг. Эцэст нь би тэдэнтэй унтаж, харин тэд надад илүү их таалагдахын тулд ажилдаа явахаа больж, бүтэн өдрийг гоо сайхан, маникюрт өнгөрүүлдэг” гэжээ.

Марлон Брандо (Marlon Brando)

2 Жек Николсон (Jack Nicholson)

Бүхий л талаараа авьяаслаг нэгэн тэрээр амьдралдаа маш олон бүсгүйчүүдийн хайрыг булаажээ. Тэрээр марихуана, кокаин хэрэглэдэг байсан бөгөөд 80 насандаа хэрэглэх хэмжээгээ багасгасан ч 70-аад оны залуу хэвээрээ байсан юм. Тэрээр өөрийгөө бүхий л амьдралынхаа туршид 2000 гаруй эмэгтэйчүүдтэй унтсан гэж ярьдаг.

Николсон 4 өөр эмэгтэйгээс 4 хүүхэдтэй. Хачирхалтай нь тэр амьдралдаа ганц л удаа гэрлэж байсан гэнэ. “Аль болох их зугаацаж, цэнгэх нь миний амьдралын хэв маяг” гэж тэрээр хэлж байсан юм. Лос Анжелес хотын Малхолланд Драйвт байрлах Николсоны гэр 1970-аад оны үед “Үдэшлэгийн байр” нэрээрээ алдартай байжээ.  Энэ байранд та бидний сайн мэдэх Роман Полански жүжигчин насанд хүрээгүй эмэгтэйг хүчиндэж, дараа нь олны өмнө өөрийнхөө хэргийг хүлээсэн аж.

Жекийн оронд үзэсгэлэнтэй олон бүсгүйчүүд орж байсан бөгөөд тэрээр үргэлж өөрөөсөө олон насаар дүү эмэгтэйчүүдтэй орооцолддог байсан гэнэ. Түүнийг Германы нэгэн эмчилгээний тусламжтай хүүхэмсэг байдлаа орхисон гэж ярьцгаадаг юм.

Жек Николсон (Jack Nicholson)

3 Жимми Хендрикс (Jimi Hendrix)

Дэлхийн хамгийн шилдэг гитарчдыг дурьд гэвэл энэ залуугийн нэр заавал гарах болно. Тэрээр өөрийн авьяас чадвараараа олонд танигдсан бөгөөд өнөөг хүртэл түүнийг магтан ярих хүмүүс элбэг. Харин бүсгүйчүүдийн хувьд тэрээр огт өөр байдлаар сэтгэлд нь хоногшино үлджээ.

Бүсгүйчүүд өөрсдөө түүнтэй танилцаж, нэг мэдэхэд нэг орон дотор орж байсан гэнэ. Ингээд л тэд Жиммиг магтаж түүний эрхтний хэмжээг бараг л гитартайгаа ижил гэж гайхширна. Тоглолтын дараа тэрээр хар тамхи, согтууруулах ундаа хэрэглэж ядаргаагаа тайлахаас гадна бүсгүйчүүдтэй ч багагүй зугаацдаг байсан ажээ. Нэг шөнийн дотор 3 эмэгтэйтэй дотно харилцаанд орох нь түүний хувьд энгийн үзэгдэл байсан гэнэ. Түүний бэлэг эрхтнээс бүсгүйчүүд хар тамхийг үнэрлэдэг байсан гэх яриа ч бий. Гэхдээ энэ бол батлагдсан зүйл биш. Тэрээр 27 наслахдаа 2000 эмэгтэйтэй дотно харилцаанд орж байсан гэнэ шүү.

Жимми Хендрикс (Jimi Hendrix)

4 Лемми Килмистер (Lemmy Kilmister)

Хендрикстэй мөр зэрэгцэх дуучин, гитарчин нэгэн бол Лемми юм. Тэрээр рок-н-роллын хаан бөгөөд түүний амьдрал секс-хар тамхи- рокн-роллтой салшгүй уялдаа холбоотой байжээ. Леммигийн хэлж байгаагаар тэр охидын анхаарлыг татахын тулд л гитар тоглож сурсан гэнэ. Ингээд тэрээр 17 насандаа эцэг болсон ч рок од болох хэрэгтэй байсан учир хүүхдээ хүмүүжүүлэх завгүй байсан аж. Лемми хэт их хар тамхи хэрэглэдэг байсны улмаас "Hawkwind" хамтлагаас хөөгдсөн байна. Үүнээс гадна тэрээр ажлын хамтрагчдынхаа эхнэр, найз охидтой  бүгдтэй нь бэлгийн  харьцаанд оржээ.

Түүнийг 2000 гаруй эмэгтэйтэй бэлгийн харьцаанд орсон гэж үздэг ч тэрээр: “1000 гэдэг илүү бодит тоо бөгөөд тооны араас хөөх нь тэнэг хүмүүсийн гаргадаг үйлдэл юм. Би анх 16 насандаа хүнтэй унтаж үзсэн. Харин одоо би 66 настай. Хэрвээ би үргэлж эмэгтэйчүүдтэй холбогддог байсан бол миний энэ тоо 2 дахин үржигдэх байсан ч надад энэ хэрэггүй” гэжээ.

50 насандаа тэрээр өөртөө бэлэг барих хэлбэрээр Жон Уэйн Боббитын порно кинонд дүрээ мөнхөлсөн байна. Тэрээр хэлэхдээ: "Секс гэдэг хөгжилтэй зүйл бөгөөд бид үүнийг амьдралд зайлшгүй байх ёстой зүйл мэтээр хүлээн авахад л болно" гэжээ. Үүнээс гадна Лемми секст дуртай эмэгтэйчүүдийг хэзээ ч биеэ үнэлэгч мэтээр хүлээж авдаггүй байсан гэнэ. 

Лемми Килмистер (Lemmy Kilmister)

5 Мао Зэдун (Mao Tse-Tung)

Мао урт удаан наслахын гол нууц нь секс гэж боддог байсан учир тэрээр байнга бэлгийн харилцаанд орж байсан гэнэ. Гэхдээ улс төрийн үймээнээс болж, түүний бэлгийн амьдрал хэсэг хугацаанд саатсан аж.

Мао Зедун “Шар удирдагч”-ийн талаар домогт ихээхэн дуртай байжээ. Учир нь уг домогт нь олон онгон охины тусламжтайгаар мөнхийн амийг олж авсан тухай өгүүлдэг гэнэ. Ингээд Мао Хятадын хамгийн залуу хийгээд үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийг түүнд авчрахыг тушаасан байна. Эмэгтэйчүүд Маотай нэг оронд  орохынхоо өмнө заавал эрүүл мэндийн үзлэгт орж байжээ. Гэвч бүсгүйчүүдийн нэг нь Маод трихомоноз хэмээх бэлгийн замын халдварт өвчнийг халдаасан аж. Энэхүү өвчнийг эмчлэх нь хялбар байсан ч эмчилгээний явцад бэлгийн харьцаанаас татгалзах хэрэгтэй гэдгийг сонссон тэрээр өвчнөө эмчлэхээс татгалзаж, насан туршдаа трихомоназ өвчин тээгч болон үлдсэн юм.

Мао Зэдун (Mao Tse-Tung)

6 Чарли Шин (Charlie Sheen)

Жүжигчин Чарли Шин 5000 эмэгтэйтэй унтсан гэдгээрээ алдартай. Гэвч эдгээр бүсгүйчүүдэд тэрээр ДОХ-ын халдвар тараасан бөгөөд өөрөө ч үүнийгээ мэдээгүй аж. Тиймээс түүний экс бүсгүйчүүд Чарлигаас нөхөн төлбөр нэхэж байгаа гэнэ.

Чарли ерөнхийдөө гаж талдаа бэлгийн чиг хандлагатай байсан учир трансжендер хүмүүсийг хүртэл "худалдан авдаг" байжээ. Ингээд тэрээр ДОХ-ын халдварыг бэлэг эрхтэнтэй "эмэгтэйгээс" авсан гэнэ. Түүний бүсгүйчүүдийн тоонд олон тооны порно жүжигчид ч багтана. Хожим Чарлитай нэг шөнө хоносон хүмүүс түүнээс нулимс дуслуулан зугтаж байжээ.

Чарли Шин  (Charlie Sheen)

7 Калигула (Caligola)

Түүхэнд хамгийн алдартай хүүхэмсэг залуу бол Ромын эзэн хаан Калигула бөгөөд тэрээр өсвөр наснаасаа эхлэн бэлгийн харьцаанд орж хамгийн анх дүүгийнхээ охин насыг нь авч байсан гэнэ. Ингээд дүү нь нөхөртэй болсон ч тэрээр дүүтэйгээ бэлгийн харьцаанд орсоор байжээ. Тэрээр дүүгээ цэргийн ахлагч нарт биеэ үнэлэгчээр хүлээлгэн өгсөн боловч дүү нь жирэмсэлж, төрж амжилгүй нас барсан байна. Калигула гэрлэлт гэж юу болохыг мэддэггүй байсан бөгөөд найз нөхдийнхөө эхнэртэй унтах нь түүний хувьд энгийн үзэгдэл байжээ. Калигула эхлээд найзуудынхаа эхнэртэй бэлгийн харьцаанд орж дараа нь тэдний сайн, муу талыг нөхрүүдэд нь ярьж өгдөг байсан гэнэ. Гэхдээ тэрээр заримдаа эрэгтэй хүнтэй ч бэлгийн харьцаанд орж байв. Үүнийгээ ч тэр хэвийн үзэгдэл гэж ойлгодог байсан аж.

Калигула (Caligola)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()