Дэлхийн түүхэн дэх хамгийн хүчтэй тагнуулын байгууллагуудын нууц

Хүн төрөлхтний ДНХ-гийн түвшинд агуулагддаг нэгэн чанар бол бусдыг тандах, нууцыг илрүүлэх юм. Тэгвэл хүн төрөлхтний яг энэ чанараас үүдэн бий болсон зүйл бол дэлхий даяарх тагнуулын байгууллагууд билээ. Өдгөө тэд маш нууцлаг, хаалттай болоод зарим талаараа аймшигтай үйл ажиллагаа явуулж байна. Тэгвэл дэлхийн хамгийн том 10 тагнуулын байгууллагын үйл ажиллагаа, үүх түүхийг танилцуулъя.

Дэлхийн түүхэн дэх хамгийн хүчтэй тагнуулын байгууллагуудын нууц

10 Израиль, "Моссад"

Израиль улсын "Моссад" тагнуулын төв газар нь Дэлхий II дайны дараа байгуулагдсан бөгөөд анхандаа ердөө л Зохицуулах хороо гэж нэрлэгддэг байжээ. Гэвч анх байгуулагдаж байх үедээ тийм ч нэр хүндтэй байгаагүй бөгөөд байгуулагдсанаас бүтэн жилийн дараа л үйл ажиллагаа явуулж чадахуйц зохион байгуулалттай болсон байна. Гэтэл удалгүй тус байгууллагын хэд хэдэн офицер  баривчлагдсанаар үйл ажиллагаа нь зогсжээ.

Харин 1952 онд Иссэр Харе тус байгууллагын удирдлагыг авч хөл дээр нь босгосон байна. Ингээд 1960 онд "Моссад" тагнуулын байгууллага Өмнөд Африкт нацист номлолыг ухуулж байсан Адольф Эйкманныг баривчилжээ.

Мөн 1972 оны Мюнхений Олимпын үеэр Израилийн хөнгөн атлетикийн тамирчдыг үй олноор нь хөнөөсөн эмгэнэлт хэрэг гарсан юм. Энэ хэргийн дараа "Моссад улс" орных нь тамирчдыг хөнөөсөн Араб алуурчдыг олж, хэрцгийгээр хөнөөсөн байна.

Израиль, "Моссад"

9 АНУ-ын Тагнуулын Төв Газар

1947 онд эхлэлийг нь тавьж, 1950-иад онд Ерөнхийлөгч Эйзенхуар байгуулсан Тагнуулын төв газар (ТТГ) нь дэлхийн тагнуулын түүхэнд хамгийн ихээр нэрд гарсан байгууллага юм.

Хүйтэн дайны үед буюу 1960-аад онд Кубад болсон “Гахайн булан”-гийн мөргөлдөөний үеэр ТТГ нь Фидель Кастрогийн коммунист дэглэмийг түлхэн унагасан Кубийн бослого гаргагчдад туслалцаа үзүүлжээ. Гэвч энэ нь эргээд аймшигтай үр дүнд хүргэсэн юм. Учир нь АНУ-ын ТТГ Кубын төрийн эргэлтэд тусалсан уг үйл явдлын дараа, ЗХУ-ынхан Кубийн эргэн тойронд цөмийн зэвсэг нуусан байсныг олж мэдсэн юм. (Хүйтэн дайны хамгийн оргил үе гэгддэг дээрх үйл ажиллагаанд ТТГ оролцсон байна.)

Үүгээр зогсохгүй ТТГ нь Вьетнамын дайнд мөн оролцжээ. Тодруулбал, тэд өөрсдийн “Бар” төслийн хүрээнд, мэдээлэл олж авах зорилгоор Өмнөд Вьетнамын армийг Хойд Вьетнамд оруулж байжээ. Мөн “Family Jewels” гэх өөр нэгэн үйл ажиллагааныхаа хүрээнд эсрэг талынхны үйл хэргийг таслан зогсоохын тулд улс оронд нууцаар хууль бус хяналт хүртэл тогтоож байсан байна.

Эдгээр хэргээс хойш 1980-аад онд Ираны эсрэг үйл ажиллагааны зарим хэсэгт оролцож байсан бөгөөд үүнээс гадна 9 сарын 11-ний АНУ дахь террорист халдлагын хүчийг сулруулахад ихээхэн үүрэг гүйцэтгэсэн байна.

АНУ-ын Тагнуулын Төв Газар

8 Их Британи, "МИ 6"

"МИ 6" бол Их Британийн ЗГ-ын олон жилийн түүхийг агуулж байгаа маш том байгууллага юм. Энэ байгууллага нь анх 1569 онд үүсгэн байгуулагдсан боловч 1912 онд өнөөгийн хэлбэрээрээ бүрэлдэн тогтжээ.

1930-1940-өөд оны үед "МИ 6" дэлхийн шилдэг тагнуулын агентлагуудын нэгт тооцогдож, нэр хүнд нь ихэд өсжээ. Тийм ч учраас АНУ Дэлхийн II дайнд орох үеэр Америкийн тагнуулуудыг сургахад МИ 6 гол үүрэг гүйцэтгэсэн юм.

Харин 1980 болон 90-ээд оноос илүү нээлттэй, тэргүүлэх ач холбогдолтой агентлаг болсон байна. "МИ 6"-гийн хүч одоо ч сулраагүй бөгөөд Ливийн иргэний дайны үеэр гэмт хэрэг үйлдэж, ард иргэдийг зовлонд унагасан олон хэрэгтнүүдийг барьж, таслан зогсоожээ.

Их Британи, "МИ 6"

7 Герман, "BND"

1956 онд буюу Хүйтэн дайны үеэр байгуулагдсан Холбооны тагнуулын байгууллага нь энэ төрлөөр үйл ажиллагаа явуулдаг дэлхийн бусад байгууллагууд дундаа томоохонд тооцогддог. Улс дотроо 300 цэгт байршдаг, 6500 гаруй ажилтнуудтай тус байгууллага нь үүсгэн байгуулагдсаныхаа дараа Орос зэрэг бусад орны тагнуулын газруудыг ихээхэн танддаг байжээ. Мөн тэд Ойрх Дорнодын бүсийг гаргууд танддаг бөгөөд тус бүсэд 1967 онд гарсан “Зургаан өдрийн дайн”-ыг ч урьдчилан мэдэж байжээ.

Үүнээс гадна 1972 оны Мюнхений олимпын үеийн терроризмыг зогсоох ажиллагаанд оролцож байсан бөгөөд үүнээс хэдэн жилийн дараа гарсан Энэтхэг дэх халдлагыг бие даан зогсоож байсан хүчирхэг агентлаг юм.

Гэвч тэд үргэлж ариун, шударга үйл ажиллагаа явуулж байгаагүй бөгөөд тухайлбал, 2005 онд тэдний Германы олон сэтгүүлчдийг тагнаж байсан нь илэрсэн байна. Мөн тэд зөвхөн гар утсаар дамжуулж 220 сая мета өгөгдлийг авч, хадгалдаг болохоо мэдэгдэж байжээ.

Герман, "BND"

6 Орос, "КГБ"

Бүх тагнуулын газрын “өвөг эцэг” гэгдэг "КГБ" нь дэлхий дээрх хамгийн нууцлаг, хаалттай тагнуулын алба гэдгээрээ алдартай. 1954 оноос 1991 он буюу ЗХУ татан буугдах хүртэл оршин байсан бөгөөд тэр үед "КГБ" нь дэлхийн хамгийн нэр хүндтэй тагнуулын газар байв. Хүйтэн дайны үеийн хамгийн нууц бүсэд байрлах, нууц байгууллага байсан тус агентлагийн хийж байсан үйл ажиллагаа нь өдийг хүртэл энэ жагсаалтад үлдэхэд хүргэжээ.

Эхэн үедээ тус байгууллага нь тагнуулын ажлыг өндөр түвшинд гүйцэтгэж АНУ-ын төрийн нууцад хүртэл нэвтэрдэг байжээ. Тухайлбал, Хүйтэн дайны эхэн үед Зөвлөлтүүд тус байгууллагаараа дамжуулан АНУ-ын цөмийн зэвсэг үйлдвэрлэдэг Лос Алмосын үйлдвэрийг тагнадаг байсан аж. Мөн тэд тагнуулын системээ ашиглан 1970-аад онд Бангладешийн сонгуульд нөлөөлсөн бөгөөд арван жилийн дараа Афганистанд мөн нэвтэрсэн байдаг.

Гэвч 1991 онд ЗХУ татан буугдсанаар улс орных нь байдал эмх замбараагүй болж, "КГБ" тагнуулын агентлаг ч татан буугджээ.

Орос, "КГБ"

5 Пакистан, "ISI"

Афганистан-Зөвлөлт Холбоот улсын харилцааны нөлөөгөөр, 1970-аад оны сүүл 80-аад оны эхэн үед Пакистаны "ISI" тагнуулын агентлаг нь ихээхэн алдартай байв. Учир нь дээрх мөргөлдөөний үеэр "ISI" агентлаг Афганистаны талд тусламж үзүүлж, улмаар АНУ-ын Тагнуулын Төв газартай холбоо тогтоон, санхүүгийн тусламж авч байсан юм.

Харин 1990 онд ЗХУ задарч эхэлсний дараа, Афганистанд иргэний дайн гарахад, "ISI" Талибуудын талд дэмжлэг үзүүлж байжээ. Харин "ISI"-гийн бусад тагнуулын байгууллагуудаас ялгаатай тал нь, тэд жирийн иргэдийг ч өөрсдөдөө элсүүлдэг байсан аж.

Үүнээс гадна "ISI" нь өөрийн орны сонгуулийн ажилд нөлөөлж, Пакистаны банкны эздээс хууль бусаар мөнгө авдаг хэмээн буруутгагдаж байжээ.

Пакистан, "ISI"

4 Америк, Үндэсний Аюулгүй Байдлын Агентлаг (NSA)

АНУ-ын хамгийн том, хүчирхэг тагнуулыг байгууллага бол дээр дурдсан ТТГ юм. Харин Үндэсний Аюулгүй Байдлын Агентлаг (NSA) нь түүнээс арай бага, магадгүй “дүү” нь гэж хэлж болох юм. "NSA" нь Дэлхийн I дайн тагнуулын байгууллага хэчнээн чухал болохыг нотолсны дараа буюу 1917 онд албан ёсоор байгуулагджээ. Байгуулагдсаныхаа дараа АНУ-ын гадна болж буй нууц мэдээллүүдийг олж, телеграфаар дамжуулахдаа гаргууд байжээ.

Мөн 1930-аад онд Японы эзэнт гүрэн өргөжин тэлэхэд "NSA" тусалсан юм. Ялангуяа Номхон далайн бүсэд үйл ажиллагаа явуулахад нь ихээхэн хувь нэмэр оруулсан байна.

Гэвч тэдний үйл ажиллагаа үргэлж эерэг үр дүнд хүргэж байгаагүй бөгөөд 1960-аад онд Тонкиний булангаас буруу мэдээлэл дамжуулснаас үүдэн АНУ Вьетнамын дайнд татагдан орсон юм.

Мөн "NSA" нь Иргэний эрхийн төлөө тэмцэгч, улс төрийн шүүмжлэгч Жэйн Фонда, Мартин Лютер Кинг зэрэг олон хүмүүсийг мөрдөн, тагнаж байсан арвин түүхтэй юм.

Америк, Үндэсний Аюулгүй Байдлын Агентлаг (NSA)

3 Хятад, "MSS"

Хятад улс нь тагнуулын үйл ажиллагааны арвин түүхтэй боловч тэдний хамгийн алдартай, хамгийн хүчирхэг тагнуулын агентлаг нь 1983 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Тэрхүү "MSS" буюу Төрийн аюулгүй байдлын яам нь өдгөө дэлхийн бараг хамгийн нууцлаг тагнуулын газар болоод байгаа юм.

Энэ зууны хамгийн түгээмэл тагнуулын хэлбэр нь компьютер хакердах болоод байгаа үед "MSS" ч энэ тал дээр гарамгай ажилладаг. Өнгөрсөн жил л гэхэд тус байгууллагын хоёр хакер 12 орны төрийн нууцад хулгайгаар нэвтэрсэн хэргээр АНУ-ын Хууль зүйн яамныханд баригдсан. Мөн саяхан "MSS"-ийн ахмад ажилтан АНУ-ын нисэх хүчний болон сансрын компаниудын худалдааны нууцад нэвтэрсэн хэргээр Бельгид баривчлагдсан юм.

Гэвч хамгийн сонирхолтой нь "MSS" нь Хятад улсын эдийн засгийн хурдацтай өсөлтийн нэг шалтгаан гэж үздэг. Учир нь тус байгууллага бусад улсын оюуны өмчийг тагнуулын үйл ажиллагаагаа ашиглан хулгайлан авч, улс орондоо дуурайлган хийх боломжийг бүрдүүлдэг байна.

Хятад, "MSS"

2 Куба, "DI"

"DI" (Direccion de Inteligencia) нь 1960-аад оны эхээр Кубийн хувьсгалын дараа байгуулагдсан бөгөөд дээр дурдсан Зөвлөлтийн "КГБ"-тэй нягт холбоотой байсан бөгөөс үндсэндээ тэднээс суралцсан гэж хэлж болно. Тиймээс л тухайн үед ЗХУ Кубийн ойролцоо цөмийн зэвсэг нууцаар байрлуулж чадсан нууц нь үүнтэй холбоотой аж.

"Direccion de Inteligencia" нь Никарагуа, Чили, Венесуэл зэрэг бусад орнууд дахь зүүний хөдөлгөөнийг (коммунист үзэл баримтлалыг) дэмждэг байжээ. Харин саяхан Куба болон "DI" агентлаг нь Хойд Солонгосыг сэргээн босгох зорилгоор зэвсэг илгээж байсан нь илэрсэн байна.

Сүүлийн үед тагнуулын байгууллагын шинжээчид Кубийн тагнуулын газрыг дэлхийн шилдгүүдийн нэг гэж үзээд байгаа бөгөөд тэд Иран, Хойд Солонгос зэрэг улсуудтай нягт холбоотой ажилладаг байна.

Куба, "DI"

1 Америк, "OSS"

АНУ-ын тагнуулын байгууллага болох "OSS" нь 1942 онд буюу тус улсын ТТГ-аас ч өмнө байгуулагджээ. Тус байгууллага 1942-1945 он хүртэл буюу ердөө 3 жилийн хугацаанд олон ажлыг хийж, гүйцэтгэжээ. Тухайлбал, Дэлхийн II дайны үед Германд гол анхаарлаа хандуулж байсан бөгөөд "OSS" нь оргил үедээ 24,000 хүнийг ажиллуулж, гадаад дайснуудынхаа талаарх маш олон чухал мэдээллүүдийг олж, эх орондоо илгээж байжээ.

Хожим "OSS" дэлхий даяар 7500 гаруй агентлагтай болтлоо өргөжин тэлсэн юм. Гэвч 1945 онд буюу Хүйтэн дайн эхэлснээр илүү их ажиллах хүч шаардах болжээ. Тиймээс энэ үед "OSS"-ын үйл ажиллагааг зогсоосон ч энэ мэдээллийг нууцалсан байна. Харин хоёр жилийн дараа буюу 1947 онд тус улсын шинэ тагнуулын байгууллага болох Тагнуулын Төв Газар үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна.

Америк, "OSS"

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()