1
"Хэдхэн метрийн зайд болсон дэлбэрэлт баатарт ямар ч нөлөө үзүүлэхгүй"
Зөвхөн дэлбэрэлтээс бус дэлбэрэлтийн үүсгэх долгионоос ч гэмтэл авах боломжтой. Хүчтэй дэлбэрэлтийн долгион байшин барилгуудыг нурааж, хүний дотор эрхтнүүдийг гэмтээж чадна.
2
"Унтраагүй тамхины ишээр бензинийг шатааж болно"
Онол ёсоор бол асаалттай тамхиар асгасан бензинд гал авалцуулж болно. Бензинийг асаахад шаардлагатай температур 260–280 °C байдаг бол асаалттай тамхины гал 260–300 °C байдаг. Гэхдээ хүн амандаа зуугаад татаж байх үед л тамхи ийм температурт хүрдэг. Тиймээс газарт хаясан иш бензинийг авалцуулж чадахгүй гэсэн үг.
3
"Усан дотор байгаа хүн суманд амархан оногдоно"
Ус бол агаараас 800 дахин их нягттай. Усан дотор хөдөлж байгаа ямар ч биет ихээхэн эсэргүүцэлтэй тулгарч хөдөлгөөн нь удааширдаг. Мөн ус нь гэрлийн тусгалыг хугалдаг тул байг оноход улам л хэцүү байна.
4
"Шингэн азотыг хүн дээр асгавал тэр хүн мөс шиг үйрч унана"
Шингэн азотод хүрсэн арьс дулаанаа ихээр алддаг. Гэхдээ хүн дээр тус бодисыг хичнээн ихийг асгасан ч тэр хүн мөс болж хөлдөхгүй.
5
"Өндрөөс үсрэхдээ өвсөн бухал дээр эсвэл хогийн бункер дотор буувал ямар ч гэмтэл авахгүй"
Хангалттай өндрөөс үсэрсэн тохиолдолд буухыг хүссэн газраа онож буух, онож буусан ч гэмтэл авахгүй байх магадлал маш бага. Тахир дутуу болоход 12-13 метрийн өндрөөс буюу 3-4 давхраас үсрэхэд л хангалттай аж.
6
"Хантаазтай өмссөн байхад буудуулахаас айх юмгүй"
Жирийн хөнгөн хантааз автомат буунаас хамгаалж чадахгүй. Харин гар бууны сумыг зогсоож чадах ч өмсөгчид ямар нэгэн гэмтэл учруулахгүй гэсэн баталгаа байхгүй ажээ. Сумны цохилтын хүчнээс болж дор хаяж булдруу үүсэх, эсвэл бүр хавирга ч хугарч болно.
7
"Хүнийг сумнаас хамгаалах бамбай болгон ашиглаж болно"
Зарим гар бууны сум хоёр хүний биеийг өлхөн нэвтрэхээр хүчтэй байдаг. Тэр ч байтугай револьвер гар бууны сум гурван давхар ширмэн төмөр хавтанг нэвтэлж чаддаг.
8
"Биеэ зүсэлгүйгээр цонх, шил рүү мөргөж хагалах боломжтой"
Цонхны шилийг хагалахад хэцүү. Кино зураг авахад сахараар хийсэн хэврэг, хөнгөхөн шилийг ашигладаг. Бодит амьдрал дээр хүн биеэрээ мөргөөд цонх хагалж чадахгүй, чадсан ч шилэнд зүсэгдэж хүнд гэмтэл авах магадлал асар их.
9
"Дагзандаа цохиулаад унасан хүн дараа нь зүв зүгээр босоод ирнэ"
Толгойн тус газартаа цохиулсан хүн хэрэв ухаан алдвал тархины ямар нэгэн гэмтэл зайлшгүй авсан л гэсэн үг. Дор хаяж л тархи хөдөлнө.
10
"Дээр нь унаад ширээ, сандал, тавилгыг эвдэлж болдог"
Гэрийнхээ тавилгыг санамсаргүй цохиход яаж өвддөгтэй харьцуулаад бодоод үзээрэй.
УНШИГЧ ТАНД ЭНЭХҮҮ МЭДЭЭ ТААЛАГДСАН БОЛ ДАРААХ ХОЛБООС ДЭЭР ДАРЖ ТӨСТЭЙ МЭДЭЭЛЛИЙГ УНШААРАЙ:
~Холливудын киноноос болж та бидний итгэдэг болсон буруу ойлголтууд (II хэсэг)~