Хайр дурлалын тухай эрдэмтдийн шинэ нээлтүүд

Эрдэмтэд хайр сэтгэлийн асуудалд ихээхэн анхаарал хандуулж, судалгаа хийдэг бөгөөд үүнийхээ үр дүнд хачирхалтай хариулт болон шийдлүүдийг гаргаж ирдэг байна. Ийнхүү өнгөрсөнд дадал болсон ойлголтууд үгүй болж, хөдөлшгүй үнэн шинээр бий болсоор л... Ингээд эрдэмтдийн сүүлийн үеийн судалгааны үр дүнд гарсан хайр  дурлал, хосын харилцааны талаар сонирхолтой баримтуудыг хүргэе.

Хайр дурлалын тухай эрдэмтдийн шинэ нээлтүүд

1. Бүх зүйл анхны үнсэлтээс л эхэлдэг

Оксфордын Их Сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад анхны үнсэлтээс тухайн хүнийг сайн хамтрагч байж чадах уу гэдгийг тодорхойлдог гэжээ. Тиймдээ ч эмэгтэйчүүдийн хувьд үнсэлт нь урт удаан харилцааны илэрхийлэл болдог. Туршилтаас харахад үнсэлт нь зөвхөн сэрэл хөдөлгөх зүйл биш бөгөөд хайр дурлалд хамгийн чухал үүргийг гүйцэтгэдэг гэнэ.

2. Хосууд 25 жил хамт амьдарсныхаа дараа хоорондоо гадаад төрхөөрөө төстэй болдог

Хосууд хамтдаа 25 жилийг өнгөрүүлснээр гадаад төрхөөрөө адилхан болдог аж. Америкийн Мичиганы Их Сургуулийн судалгааны багийнхан хосуудын гадаад төрхөд судалгаа хийсэн бөгөөд 25 жил хамт амьдарсан хосуудын гадаад төрх хоорондоо нэлээд адилхан болсон байсныг тогтоосон юм. Ийнхүү хоорондоо адил болж байгаа нь гэр бүлийн аз жаргалтай холбоотой гэнэ. Сэтгэл хөдлөлөөр илэрч буй булчингийн үйл ажиллагаа нь нүүрний булчингийн өөрчлөлт явагдахад нөлөөлдөг гэж тэд үзжээ.

3. Хүн хамгийн анх хэдэн настайдаа бэлгийн харилцаанд орсон нь түүний ирээдүйн хайр дурлалын харилцаанд том нөлөө үзүүлдэг

Остин дахь Техасын Их Сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад анхны бэлгийн харьцаанд 19 наснаас хойш орсон хүмүүсийн ирээдүйн хайр дурлалын харилцаа илүү бат бөх байдаг гэнэ. Үүнээс гадна тэд бүхий л амьдралынхаа туршид цөөн тооны бэлгийн хамтрагчтай байх магадлал өндөр аж.

Нас биед хүрсэн хойноо бэлгийн харилцаанд орсон хүмүүс хайртай хүнтэйгээ илүү бат бэх урт удаан, тогтвортой харилцаа бий болгодог байна. Судалгаанаас харахад энэ төрлийн хүмүүс зөрчлийг хялбархан давж, эсрэг хүйстэндээ хайр, халамжаа илүү их илэрхийлдэг болох нь батлагджээ.

4. Романтик кино хамтдаа үзвэл сүйрч буй гэрлэлтийг сэргээхэд тустай

Сүүлийн 3 жилийн судалгаанаас харахад хамтдаа хайрын тухай кино үзэж, дараа нь ярилцдаг хосуудын гэрлэлт илүү бат бөх байдаг гэнэ. Хайр сэтгэл, уянгын драмын кино үзсэний дараа хосууд зөв болон буруу хийж байгаа зүйлээ ойлгож, улмаар бие биетэйгээ маргалдах нь багасдаг юм.

5. Хайртай хүнийхээ зургийг байнга харах нь аливаа өвчинг намдаадаг

Судалгаанаас харахад хайртай хүнийхээ зургийг харах нь өвчин намдаахад тустай гэнэ. Мөн хайртай хүнийхээ гараас барих, хайртай хүндээ хүрэх нь мөн ийм ид шидийн нөлөөтэй юм. Эрдэмтдийн явуулсан нэгэн туршилтад 6 сараас удаан үерхэж байгаа бүсгүйчүүд оролцсон бөгөөд тэдэнд хайртай хүнийх нь болон жирийн нэгэн танихгүй хүний зургийг харуулан хэр зэрэг өвчин мэдэрч байгаа тухай асуусан байна.

Судалгааны үр дүнд эмэгтэйчүүд хайртай хүнийхээ зургийг харах нь танихгүй хүний зураг харснаас илүү өвчин бага мэдэрсэн гэнэ. 

6. Сүүлийн үед хүмүүс гэрлэхээсээ эмээх болсон шалтгаан нь...

Америкийн зохиолч Илай Финкель (Eli J. Finkel) Иллинойс мужийн их сургуулийнхантай хамтарч гэр бүл яагаад салдаг талаар судалгааг хийжээ. Судалгааны үр дүнд гэрлэсэн хосууд бие биенээсээ сэтгэл зүйн дэмжлэгийг хүсдэг болох нь тогтоогдсон байна.

Харилцаагаа бат бөх болгохыг хүсэж байвал бие биедээ цаг заваа зарцуулах хэрэгтэй. Хэрвээ энэ бүх зүйлийг гаргах боломжгүй бол гэр бүлийн харилцаанаас ихийг хүлээх хэрэггүй.

7. Ухаалаг эрчүүд эхнэрээ араар нь тавих бага байдаг

Америкийн Сент-Луисын их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад "IQ"-ийн өндөр түвшинтэй эрчүүд эхнэрээ араар нь тавих нь харьцангуй бага байдаг гэнэ. Судалгаанд залуу үеийнхэн болон нас тогтсон эрчүүд оролцсон бөгөөд "IQ" өндөртэй ухаалаг эрчүүд эхнэртэй, ганц бэлгийн хамтрагчтай байхыг илүүд үзэж байжээ.

Харин эмэгтэйчүүдэд энэ байдал ажиглагдаагүй гэнэ. Оюуны чадамжийн түвшин араар тавих магадлалд огтхон ч нөлөөлдөггүй болох нь батлагджээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()