Орос улсын тухай дэлхий нийтийн эндүүрдэг 10 зүйл

Манай хойд хөрш Оросын Холбооны Улс дэлхий дээрх хамгийн нууцлаг улсуудын нэг бөгөөд энэ улсын тухай олон маргаантай ойлголтууд байдаг. Тэгвэл Орос улсын талаар дэлхий нийт ямар буруу ойлголттой байдгийг доорх 10 жишээгээр хүргэе.

Орос улсын тухай дэлхий нийтийн эндүүрдэг 10 зүйл

1 Оросын засаглал барууны улс орнуудтай адилгүй

Ихэнх барууны орнууд Орос улсын засаглалыг ойлгодоггүй. Учир нь ямар нэг зан заншил, уламжлалыг дагалгүй зөвхөн хүний эрх, эрх чөлөөг нийгмийнхээ суурь болгосон барууныхны хувьд, Оросын хүний эрх хязгаарлагдмал нийгмийн тухай төсөөлж ч чаддаггүй байна. Гэтэл оросуудын хувьд барууны орнуудын таашаадаг ардчиллыг хэзээ ч бүрэн утгаар нь хэрэгжүүлж үзээгүй. Тийм ч учраас оросуудад хувь хүний эрх чөлөө анхнаасаа байгаагүй тул, үүнд барууныхан шиг их ач холбогдол өгдөггүй байна.

Оросын засаглал барууны улс орнуудтай адилгүй

2 Оросуудыг цэвэр Европ гэж үзэх нь буруу

Орос улсын өргөн уудам нутаг дэвсгэрийн дийлэнх хэсэг нь Ази тивд хамаардаг. Харин хүн амынх нь ихэнх нь Европ тивд хамаарах хэсэгт амьдардаг. Тийм ч учраас тэднийг цэвэр Европ эсвэл Ази гэж тодорхойлж болохгүй тул Евро-Ази гэж үздэг билээ. Тиймээс нэг улс орны иргэд хэдий ч Европ тив дэх оросууд, Ази тив дэх оросууд хоорондоо ялгаатай, өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг юм.

Оросуудыг цэвэр Европ гэж үзэх нь буруу

3 Наполеон Оросуудыг хүчирхэг, догшин болгоогүй харин ч үхтэл нь айлгасан

1812 онд Наполеон Бонапарт Орос руу дайрч, эзэлж авахад тун ойрхон очсон ч, оросын хүйтэн ширүүн өвлөөс болж бүтэлгүйтсэн билээ. Харин ихэнх хүмүүс Оросууд Наполеоныг дарсан ялалтдаа бардан, догшин түрэмгий болсон гэж үздэг. Гэвч үнэн хэрэгтээ Напеолон тэднийг догшруулаагүй харин ч үхтэл нь айлгасан юм.

Үүний нэг нотолгоо нь, Наполеоны нэрийг цээрлэж, түүний оронд гаргаж ирсэн “Бонапартист” гэх нэршил нь дайн дууссанаас 100 гаруй жилийн дараа ч Оросуудыг сонссон даруйд нь дагжин чичрүүлж байлаа. Энэ нэршлийг тухайн үед Наполеоныг дахин босож ирээд, улс орныг нь түйвээхвий гэж айсандаа нэрийг нь орлуулж бий болгосон гэдэг.

Наполеон Оросуудыг хүчирхэг, догшин болгоогүй харин ч үхтэл нь айлгасан

4 Орос улсад үндэснийх нь соёл уламжлалтай зэрэгцэн Францын соёл оршин тогтнодог

Орос улсын соёл, уламжлалын доторх Славофиль болон Франкофил нарын тэмцэл нь Наполеоны үеэс өнөөг хүртэл үргэлжилжээ. Учир нь Славофилуудын хувьд өөрийн улсын Слав соёл, үндэсний хувцас, зан заншил, уламжлал зэргийг хадгалан үлдэхийг хүсдэг. Харин Франкофилууд нь Франц улсын соёл уламжлалыг шүтэн биширч, Франц хэл сурч, Франц маягаар хувцаслахыг илүүд үздэг байна. Тиймээс Орос улсын дотор энэ хоёр соёл нь зэрэгцэн оршдог аж.

Орос улсад үндэснийх нь соёл уламжлалтай зэрэгцэн Францын соёл оршин тогтнодог

5 Оросын “пошлост” гэх ойлголт

Пушкин, Лермонтов зэрэг Оросын олон алдарт зохиолчид өөрсдийн зохиолдоо “пошлост” гэх үгийг хэрэглэсэн байдаг. Энэ үг нь бусад хэлэнд шууд орчуулагддаггүй боловч утгынх хувьд тайлбарлавал “Зөвхөн гаднаасаа л сайхан харагдах хуурамч гоо үзэсгэлэн, хоосон зан чанар. Хөрөнгө чинээтэй хэрнээ ихэнх цагаа зугаацаж, бусдад сайхан харагдах гэж хичээж амьдардаг ч, үнэн хэрэгтээ нийгэмд ямар ч хувь нэмэр оруулдаггүй” хүмүүсийг хэлдэг байна.

Оросын “пошлост” гэх ойлголт

6 Оросуудын соёлын үнэт зүйл нь тэдний хувьд хамгийн чухал

Ихэнх Америкчууд Оросуудыг олон төрлийн сонголтгүй, ямар ч тансаглалгүй амьдралыг ч хүлцэн тэвчиж, дасан зохицож амьдарч чаддаг гэж үздэг. Гэвч энэ нь Оросууд хүлцэнгүй дуулгавартайдаа эсвэл ямар нэг үзэл санааг нотлон харуулахыг зорьж буйдаа биш юм.

Харин олон зуун жилийн турш тэдний үндэсний ухамсар, сэтгэхүйд нь нягт суусан үзэл санаатай нь холбоотой аж. Тэрхүү үзэл санаа бол тэдний өөрсдийнх нь соёлын үнэт зүйл хамгийн чухал гэх ойлголт юм. Тэд эрт дээр үеэсээ л улс орондоо тулгарч буй ядуурал зэрэг асуудлуудыг өөрсдийн соёлоор дамжуулан шийдвэрлэдэг байжээ. Ямар ч хүнд, хэцүү нөхцөлд амархан дасан зохицож чаддаг нь тэдний уламжлалт соёлын үнэт зүйлсийн нэг юм.

Оросуудын соёлын үнэт зүйл нь тэдний хувьд хамгийн чухал

7 Орос хэлний гарал үүсэл, түүний бүтэц нь бусдаас онцлог

Орос хэл болон ихэнх Слав хэлүүд нь кирилл цагаан толгойг ашигладаг. Гэвч Орос хэл нь бусад Слав хэлүүдээс бичгийн хэлээрээ ялгаатай бөгөөд онцлог юм.

Эрт цагт буюу оросууд зөвхөн ярианы хэл ашигладаг байх үед Орост аялахаар ирсэн Католик сүмийн номлогч Кирилл, Методиус хоёр тэдэнд цагаан толгой болон бичгийн хэлийг зохиож өгч байжээ. Энэ цагаас хойш орос улс бичгийн хэлээрээ бусдаас онцгой, өвөрмөц болсон байна.

Орос хэлний гарал үүсэл, түүний бүтэц нь бусдаас онцлог

8 Орост архидалт хавтгайрсан ч үүний хажуугаар бидний мэдэхгүй зарим зүйлс байдаг

Оросуудын тухай хамгийн түгээмэл хэвшмэл ойлголтуудын нэг бол архидалт юм. Мэдээж архидалт нь Оросын нийгэмд тулгамдаж буй том асуудлуудын нэг яах аргагүй мөн.

Гэвч хүмүүсийн мэддэггүй нэг зүйл нь Оросууд хэзээ ч архийг дангаар нь уудаггүй байна. Тэд архи уух үедээ заавал хоол идэж, найзуудтайгаа хөөрөлдөх зэргээр найрсаг уур амьсгалыг бүрдүүлдэг. Мөн хундага болгоны дараа бага зэрэг шарсан төмс зэрэг хоол идэснээр тэд шарталтаас сэргийлдэг аж. Тиймээс оросууд архи уусны дараа идэх жижигхэн ч болов талх байхгүй л бол хэзээ ч уудаггүй байна.

Орост архидалт хавтгайрсан ч үүний хажуугаар бидний мэдэхгүй зарим зүйлс байдаг

9 Интернэт хакеруудын ихэнх нь Оросууд байдаг

Оросууд бол маш сайн хакерууд юм. Тийм ч учраас зарим улс орнууд тэднийг байгалиасаа шударга бус, луйварчин хүмүүс гэж үзэх нь бий. Гэвч энэ нь үнэн хэрэгтээ оросуудын генд байдаг зан чанар биш, харин зүгээр л ядуурал их байдгаас залуус нь ийм зүйл хийхэд хүрдэг байна.

Тиймээс тус улсын ядуурал болон "IT"-гийн талын өндөр мэдлэг нь ийм зүйл хийхэд хүргэдэг аж.

Интернэт хакеруудын ихэнх нь Оросууд байдаг

10 Оросууд төр засгийнхаа суртал ухуулгыг сайтар ойлгодог

Ихэнх хүмүүс оросуудыг амархан хууран мэхлэгдэж, хэн нэгний суртал ухуулгад хялбар автдаг гэж үздэг. Харин Путин түүнийг нь ашиглаж ард түмнийхээ “нүдийг таглаж”, суртал ухуулгаараа дамжуулан тэднийг өөрийн үгээр байлгадаг гэж үздэг байна.

Гэвч үнэн хэрэгтээ Оросын ард түмэн төр засгийнхаа үзэл баримтлал, суртал ухуулгыг мөн чанарынх нь түвшинд маш сайн ойлгодог болох нь тогтоогджээ. Тиймээс оросын ард түмэн амархан хууртаж, толгойгоо угаалгадаг биш, зүгээр л төр засгийнхаа бодлогыг дэмждэг учир хүлцэнгүйгээр захирагддаг байна.

Оросууд төр засгийнхаа суртал ухуулгыг сайтар ойлгодог

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()