1
“Өнөө үеийн Эйнштейн” Сабрина Пастерски /Sabrina Pasterski/
Сабрина Пастерски бол дэлхий ертөнцийг шуугиулж буй, 25 настай Америкийн онолын физикч эмэгтэй юм. Түүнийг Форбэс сэтгүүл “Орчин цагийн Эйнштейн” гэж тодорхойлсон байдаг. Тэрээр физикч Жорж Такей (George Takei)-с магтаал хүртэж, реппэр Крис Броун (Chris Brown)-ы дэмжлэгийг авч байсан төдийгүй, "Амазон" компанийн захирал Жеф Безос (Jeff Bezos) түүнд ажлын байр амлаж байжээ.
Сабрина бол жирийн нэг ухаалаг, үзэсгэлэнтэй бүсгүй биш харин гоц ухаантай эмэгтэй юм. Тэрээр 12-14 насандаа "Zenith Zodiac" гэх хөдөлгүүрт онгоцыг зохион бүтээж, 36,000 доллароор борлуулж байжээ.
2
Эмэгтэйчүүд, хүүхдүүдийн боловсролын төлөө тэмцэгч Малала Юсуфзай /Malala Yousafzai/
Малала бол дэлхий ертөнцийг илүү шударга, тэгш, сайхан болгоход томоохон хувь нэмэр оруулсан, Пакистанаас гаралтай, 21 настай бүсгүй юм. Тэрээр энэ залуу насандаа Пакистаны Ерөнхий сайдаас “Улсынхаа хамгийн алдартай хүн” гэх тодотгол хүртсэн юм. Малала өөрийн үүсгэн байгуулсан сангаараа дамжуулан эмэгтэйчүүдийн эрх, тэдний боловсролын төлөө тэмцдэг. Тухайлбал, тэрээр 2 ном бичсэн бөгөөд түүний үүсгэн байгуулсан сан нь дэлхийн өнцөг булан бүрийн 130,000 охидын сургуульд явахад тулгардаг саад бэрхшээлийг шийдэж өгчээ.
Тийм ч учраас Малала Нобелийн шагнал хүртсэн хамгийн залуу эмэгтэй болсон юм
3
Баатарлаг сансрын нисгэгч Эллен Очоа /Ellen Ochoa/
Эллен бол өмнө нь сансрын нисгэгч байсан Америкийн инженер бөгөөд мэдээж маш олон хүний хувьд баатар юм. Тэрбээр сансрын хөлгөөр 4 удаа нислэг хийж, сансарт ниссэн анхны Латин эмэгтэй болсон юм. Тийм ч учраас мянга мянган хүүхдийн үлгэр дууриал авдаг шүтээн нь болжээ.
Очао нийгэмд асар их хувь нэмэр оруулсан бөгөөд мэдээлэл боловсруулах оптик системийг бий болгосон юм. Энэ нь үйлдвэрийн роботыг ашиглах боломжийг дэлхий нийтэд нээж өгчээ. Тэрээр энэхүү гайхалтай оюун ухааныхаа тусламжтайгаар олон шагналыг хүртсэний нэг нь 1997 оны НАСА-гийн онцгой үйлчилгээний медаль юм.
4
Амьтны эрхий төлөө тэмцэгч Жейн Гоодалл /Jane Goodall/
Жейн Гоодалл бол амьтны эрхийн төлөө тэмцэгч, дэлхий ертөнцийг илүү сайхан болгохын төлөө зүтгэдэг нэгэн юм. Мөн тэрээр мичин аймгийн тухай тогтсон ойлголтыг шинэчилж, “хүн төрөлхтөн” гэх ойлголтыг цоо шинээр дахин тодорхойлсон. Үүгээр зогсохгүй амьтны зан авирын талаарх шинэ хандлагыг бий болгож, хүн төрөлхтөн бол энэ дэлхий дээрх цор ганц эрхэм зүйл биш гэж тодорхойлсон байдаг.
Тэрээр нэгэн ярилцлагын үеэр “Миний ажил бол хүн төрөлхтнийг юу ч биш мэтээр тодорхойлж, тэднийг сэтгэлээр унагах бус, харин ч эсрэгээрээ хүмүүст итгэл найдвар төрүүлэх юм. Хэрвээ бид үр хойчийнхоо төлөө дэлхий ертөнцийг өөрчилж, илүү сайхан ирээдүйг цогцлоохоор зүтгэхгүй юм бол хүүхэд төрүүлээд ч хэрэггүй” гэж хэлж байжээ.
5
Хүчирхэг эмэгтэй хэмээн тодорхойлогдсон Мелинда Гейтс
Форбэс сэтгүүл Билл Гэйтсийн эхнэр Мелинда Гейтсийг хамгийн хүмүүнлэг бөгөөд хүчирхэг эмэгтэй гэж тодорхойлжээ. Үнэхээр ч Мелинда бол сайхан сэтгэлтэй, өгөөмөр, үзэсгэлэнтэй эмэгтэй юм. Түүний хүмүүнлэгийн үйлсийн санд 40 тэрбум доллар байдаг. Гэвч тэр зүгээр ч нэг хүмүүнлэгийн үйлс хийдэг, бизнес эрхэлдэг эмэгтэй биш бөгөөд эмэгтэйчүүд, охидыг зоригтойгоор өмгөөлж чаддаг.
Мелинда 2016 онд технологийн салбарт эмэгтэйчүүдийн оролцоо ихээхэн дутагдаж байгааг илэрхийлжээ. Тэрээр “Миний хувьд технологийн салбар бол өнөөгийн байдлаар ажиллахад хамгийн тохиромжтой салбар. Хэрвээ надад дахин өөр ажил хийх боломж байсан бол би биологийн шинжлэх ухаан, технологи хоёрыг хослуулах байсан. Учир нь ямар ч компанид техник технологийн бааз хэрэгтэй. Гэтэл энэ чиглэлээр маш цөөн эмэгтэйчүүд суралцан, төгсөж байна. Бид энэ бүхнийг өөрчлөх хэрэгтэй байна” гэжээ.
6
Генералуудыг ялан дийлсэн Ан Сан Су Ки /Aung San Suu Kyi/
Мянмар улсын нэрт хүний эрхийн төлөө тэмцэгч Ан Сан Су Ки бол нийгэмд маш том итгэл төрүүлсэн эмэгтэй юм.
Тэрээр өөрийн үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө 1989-өөс 2010 оны хооронд буюу 15 наснаасаа 21 нас хүртлээ гэрийн хорионд байснаар, дэлхийн хамгийн алдартай улс төрийн хоригдол болжээ. Гэвч тэрээр ямар ч хүнд хэцүү нөхцөл тулгарсан, хэзээ ч хүчирхийллийн эсрэг тэмцэхээ зогсоогоогүй юм.
Үүний үр дүнд тэрээр баривчилгааныхаа үеэр буюу 1990 онд Эрх чөлөөний төлөө Сакаровын шагналыг хүртсэн бөгөөд 1991 онд Нобелийн энхтайвны шагналыг хүртжээ. Харин тэрхүү шагналаа 2012 онд Европоор аялаж байх үеэрээ биечлэн гардаж авсан байна.
Ан Сан Су Ки маш олон хүний бодлыг өөрчилж, өөрийн улсын түүхэнд том нөлөө үзүүлсэн юм. Тэр бол өөрийн итгэл үнэмшлийн төлөө төдийгүй, бусдын төлөө зоригтойгоор тэмцэж чадах гайхалтай хүчтэй эмэгтэй юм.
7
Бизнес эмэгтэй Линда Ж.Вачнер /Linda J. Wachner/
Линда Ж.Вачнэр бол зүгээр нэг сайхан эмэгтэй биш, харин олон нийтийн оюун санааг өөрчлөгч юм. Тэрээр бизнес эрхэлж буй эмэгтэйчүүдийн талаарх нийгмийн үзэл бодлыг эрс өөрчилж чадсан юм. Ж.Вачнер анх бизнес амжилттай эрхлэхийг хүсдэг залуу охидын нэг байсан юм. Тэрбээр 11 настайдаа нурууны мурийлтаас болж мэс засалд орж, биеэ гибсдүүлэн, бүтэн нэг жилийг орондоо өнгөрөөжээ. Энэ үеэрээ тэр өөрийгөө дахин хөл дээрээ босож чадах болов уу гэж санаа зовж байсан ч эцэстээ хүчтэй байхаар шийдэж, юу ч түүнийг зогсоож чадахгүй гэж хатуу шийджээ.
Эцэст нь тэр хөл дээрээ босож чадсан бөгөөд 1992 онд Америкийн хамгийн амжилттай эмэгтэй, 1993 онд хамгийн хатуу удирдагчаар тус тус тодорч байжээ. Гэсэн хэдий ч тэр бол маргаангүй гайхалтай лидер юм.
8
Стив Габриел / Steph Gabriel /: "Хуванцраас татгалзъя”
Стив Габриел бол залуухан, үзэсгэлэнтэй бизнес эрхлэгч, идэвхтэн төдийгүй далай судлаач эрдэмтэн юм. Тийм учраас Стив 2014 онд далай, тэнгис доторх хог хаягдал буюу загасны тор, хуванцар сав зэргээр усны хувцас үйлдвэрлэдэг компани байгуулжээ. Гайхалтай санаа байгаа биз? Түүний энэхүү эко бизнесийн чиг хандлага нь олон хүмүүст хуванцрын хэрэглээ хянаж, эх дэлхийнхээ ирээдүйд санаа тавихад хүргэсэн юм.
9
Хямд бөгөөд цэвэр эрчим хүч үйлдвэрлэгч Даниел Фонг /Danielle Fong/
Даниэлл Фонг дөнгөж 12 настайдаа сургуулиа төгсөөд коллежид элсэн оржээ. Харин 22 настайдаа найзуудтайгаа хамтран "LightSail Energy" гэх компани байгуулж, гарааны бизнес эрхэлж эхэлсэн байна. Ингэснээр тэрээр агаарын эрчим хүчний хадгалалтын хэлбэрийг бий болгосон юм.
2011 онд "Forbes" сэтгүүл түүнийг "30-аас доош насны" бизнес эрхлэгчдийн буландаа онцолсон бөгөөд "Дэлхийн аврах хүмүүсийн нэг" гэж тодорхойлжээ.
10
Жирийн нэг дүрвэгчээс олимпын аварга болсон Юсра Мардини / Yusra Mardini /
Мардини ердөө 20 настай боловч түүний амьдралын түүх хүмүүст их зүйл бодогдуулдаг. Тэрээр Сири улсад төрсөн бөгөөд дайны үеэр гэр нь халдлагад өртсөн тул өөр 18 дүрвэгчийн хамт Грек рүү зугтжээ. Энэ нь түүний хувьд зориг шаардсан, эрсдэлтэй алхам байсан юм. Харамсалтай нь тэнгисээр дамжин зугтаж байх явцад тэдний сууж явсан завины мотор эвдрэн Эгийн тэнгист зогсжээ. Ишра эгчтэйгээ болон өөр 2 хүнтэй хамт 3 цагийн турш завиа түлхсээр Грекийн Лесбос аралд хүрсэн байна.
Харин одоо тэрээр Германд амьдарч байгаа бөгөөд Олимпын Дүрвэгсдийн багийн тамирчин болсон. Мөн 2016 оны Рио Де Жанерогийн олимпын наадамд оролцон өөрийгөө дэлхий нийтэд таниулсан юм.