Үхрийн махыг хэрхэн шүүслэг, зөөлөн болгож чанах вэ?

2019-01-12, 14:02
14,871

Амралтын өдрүүдээр гэр бүлийнхэндээ тослог багатай, тэжээллэг, хүртээлтэй ямар хоол хийж өгөх вэ гэж бодож сууна уу? Тэгвэл танд маш зөөлхөн бөгөөд шүүслэг сайхан амттай чанасан үхрийн мах хэрхэн хийх аргыг хүргэж байна. Үхрийн махыг соус болон бусад ногоо, хачиртай хамт бэлдсэнээр гайхалтай оройн зоог бэлэн болох болно.

Үхрийн махыг хэрхэн шүүслэг, зөөлөн болгож чанах вэ?

1 Алхам 1

Ямар махаар хийснээс хоолны амт чанар ихээхэн шалтгаалах болно. Залуу үхрийн мах илүү зөөлөн бөгөөд хурдан болдог. Мөн аль хэсгийн мах байх нь их нөлөөтэй. Үхрийн хаа гуя, нурууны тураг мах хамгийн хурдан буюу 2 цагийн дотор бүрэн болдог. Мөн ширүүн гал дээр чанаж болохгүй, удаан чанах тусмаа сайн.

Алхам 1

2 Алхам 2

Чанахын өмнө махыг крантны усаар эсвэл түмпэнтэй усанд угаах хэрэгтэй. Нян бактер үлдэхээс сэргийлэхийн тулд угаасныхаа дараа угаалтуураа бас зайлж угаах хэрэгтэйг санаарай. 

Алхам 2

3 Алхам 3

Хэрчим нь дунджаар 1 кг байхаар махаа жижиглэн чанаарай. Өөрөөр хэлбэл 2.5-3 кг жинтэй цул махыг хоёр тэнцүү хувааж хийх хэрэгтэй. 

Алхам 3

4 Алхам 4

Томхон шиг саванд мах бүрэн далдарч байхаар хэмжээний их ус хийж чанана. Эхлээд буцалсных нь дараа амтлагч, халуун ногоог хийнэ. Хөөсийг нь шанагаар шүүж авах хэрэгтэй. Чанаж дуусахаасаа 10-15 минутын өмнө давсаа нэмнэ.

Алхам 4

5 Алхам 5

Махыг илүү шүүслэг, зөөлөн болгохын тулд гал дээрээс авалгүйгээр шөлөнд нь хагас цаг хэртэй байлгах нь зүйтэй. Хангалттай зөөлөрсөн эсэхийг мэдэх амархан, сэрээгээр хатгаж үзэхэд л болно. Сайхан хооллоорой.

Алхам 5

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()