1
Кофе уух
Өглөөг кофе ууж, сэргэгээр угтах нь хэдий сайхан ч таны бэлгийн чадавхaд сөргөөр нөлөөлдөг байна. Энэ нь цусан дахь сахарын хэмжээг өсгөж, бэлгийн ажлыг хэт түргэн өрнүүлэн, цаашлаад бэлгийн сулрал гэх аймшгийн үүдийг нээдэг аж.
2
Эм хэрэглэх
Хэт их эм тан хэрэглэх нь мөн л сексийн үйл явцыг хэт түргэсгэж, хэн хэндээ таашаал өгч чаддаггүй болгодог байна. Учир нь ихэнх эмүүд нойрсуулах, тайвшруулах үйлчилгээтэй байдаг бөгөөд эдгээр нь бэлэг эрхтний хэвийн үйл ажиллагаа, хөврөлд сөргөөр нөлөөлдөг аж. Үнэхээр л эм хэрэглэхгүй байж болохгүй өвдсөн тохиолдолд эмчээс зөвлөгөө авч, зааврын дагуу хэрэглэх нь зүйтэй.
3
Түргэн хоол
Ашигтай, биед сайнаар нөлөөлөх зүйл гэж түргэн хоолонд ганц ч үгүй. Гүзээтэй, хөдөлж чадахааргүй лазан нэгэн болгож хувиргадаг. Үүнээс гадна бэлгийн ажилд ч сөрөг нөлөө үзүүлдэг байна. Эрчүүдийн эрч хүчийг өөртөө сорж, чадавхыг бууруулах сөрөг нөлөөтэй энэхүү хоолнуудаас аль болох хол явахыг зөвлөе.
4
Тамхи татах
Тамхи нь өөртөө хорт химийн бодис, донтуулагч зэргийг агуулсан байдаг бөгөөд эдгээр нь бэлгийн сулрал үүсгэхээс гадна үргүй болгох аюулыг дагуулж байдаг. Хүний биед ямар ч үр ашиггүй бүр сөрөг нөлөө ихтэй атал эр эм гэлтгүй хэрэглэх болсон нь харамсалтай. Мөн шарласан шүд, гар, өмхий амтай эртэй бэлгийн харьцаанд орж байгаа хүнд тийм ч таатай санагдахгүй л болов уу.
5
Согтууруулах ундаа
Энэ нь бэлгийн дур хүсэл болоод сексийн явцад сөрөг нөлөө үзүүлдэг байна. Зарим эрчүүдийн дур хүслийг мохоодог бол харин заримынх нь өдөөж өгөх нь ч бий. Мэдээж согтууруулах ундаа уусан байхдаа бэлгийн харьцаанд орох нь ямар ч таашаалгүй, хэн хэндээ төвөгтэй санагдах нь гарцаагүй.