1
Хөлдөөх
Бохь наалдсан хувцсыг хөлдөөгчинд хийгээд хоёр цаг орчим байлгах хэрэгтэй. Хөлдүү бохь хувцаснаас маш амархан салдаг.
2
Майоннез
Ямар ч тос наалдсан бохийг салгаж чадна. Харин та эд зүйлийн гадарга дээр тосны толбо үлдээлгүйгээр цэвэрхэн салгая гэвэл майоннез ашиглаарай.
3
Нимбэгний шүүс
Хувцсан дээр наалдсан бохийг салгахын тулд бага зэрэг нимбэгний шүүс шингээгээд хэсэг хугацааны дараа бохийг хутгаар хусах хэрэгтэй.
4
Уксус
Хувцас болон хивсэн дээр наалдсан бохийг салгахад уксус бас сайн үр дүнтэй. Бохь наалдсан хэсэгт уксуснаас бага зэргийг дусаагаад зөөлөн үрэхэд сална.
5
Үсний лак
Наалдсан бохин дээр үсний лак шүршээд орхиход хэсэг хугацааны дараа хатаад салгахад хялбар болдог.
6
Шүдний оо
Шүдний оо нь бохьны наалдамхай чанарыг үгүй хийдэг. Бага зэрэг оо наалдсан хэсэг дээр түрхээд хэсэг хугацааны дараа хусаж арилгана.
7
Мөс
Эд зүйлийн гадарга дээрх бохь наалдсан хэсэг дээр хэсэг мөс байрлуулахад бохь хөлдөн хатуурч салгахад хялбар болно.
8
Үсний сэнс
Наалдсан бохийг үсний сэнсний халуунаар нь үлээлгэж зөөлрүүлэх хэрэгтэй. Дараа нь бохийг алчуураар юм уу цаасаар арчихад маш хялбархан арилна.