Дэлхий дээрх хамгийн нууцлаг 10 байгууламж

Нууц өрөө тасалгаа, нууц байгууллагын албан байр, байрлал гээд хэн бүхний мэдэх шаардлагагүй байгууламж олон. Ер нь засгийн газрын мэдлийнхээс аваад хувийн эзэмшлийн нууцлаг багууламж манай гариг дээр тун олон. Хэний ч мэддэггүй, мэдэх ч хэрэггүй тийм нууц газруудаас 10-ыг нь дор өгүүлнэ.

Дэлхий дээрх хамгийн нууцлаг 10 байгууламж

10 “Янгакто” зочид буудал

Энэ бол Умард Солонгосын хамгийн тансаг зочид буудлын нэг. Жуулчин Кэлвин Сан буудлыг сонирхож яваад бүхэл бүтэн нууц давхар байгааг олж мэджээ. Зочид буудлын цахилгаан шат тавдугаар давхарт зогсохгүй, таван давхарт гарахаар товч дарсан  ч зургадугаар давхарт л зогсоно. Харин тавдугаар давхар луу шатаар л гарч болох ч тэнд  хүн ч байхгүй, хаалгууд нь бүгд хаалттай. Ханан дээр нь ухуулгын элдэв зурагт хуудсууд дүүрэн энэ давхарт маш нууц зүйлсийг хадгалдаг байх гэсэн таамаг л байна.

“Янгакто” зочид буудал

9 MI6 –ийн төв байр

Их Британийн хамгийн нууцлаг газар бол Воксхолл-кросс гудамжин дахь MI6-ийн албан байр. Англичуудын хувьд мэдээж боловч, бусад хүмүүсийн тухайд энэ талаар огт мэдэхгүй. Лондонгийн төв дэх энэ барилга бол 1994 оноос нууц тагнуулын албаны албан байр болжээ. MI6 цэргийн тагнуулын албатай нягт холбоотой.

Өнгөрсөн ХХ зуунд Британи германы эзэнт гүрний аюул, тэдний тагнуулуудаас сэрэмжлэн MI6 хэмээх тагнуулын байгууллагыг байгуулсан. Энэ байгууллага хилийн чанадаас мэдээлэл цуглуулах, тагнуулуудыг илрүүлэх зорилготой.1994 оныг хүртэл Британийн засгийн газар MI6 байгууллага байдгийг огт зарлаагүй.

MI6 –ийн төв байр

8 Клуб 33

Нууцлаг байрнууд Диснейлендэд ч бас байдаг аж. Жишээлбэл, зөвхөн клубын гишүүд л орох эрхтэй Клуб 33 гэсэн байрнууд бий. Энэ дотор  нэр хүндтэй зочид цуглардаг тансаг зоогийн газар бий. Гишүүд нь  элсэлтийн татвар гэж 20 мянган фунт стерлинг төлдөг бол сарын татвар нь найман мянган фунт. Таны халаасанд  ийм мөнгө байлаа ч гэсэн шууд орчихож бас чадахгүй, дор хаяж 14 жил ээлжээ хүлээнэ.

Клуб 33

7 Даманхура хийд

Оберто Айрауди гэгч итали эр асар том хийдэд амьдрахаар мөрөөддөг байж. Тэгээд италийн Альфийн нуруунд газар доор үүнийгээ барьж эхлэн нөхдийнхөө хамт 10 жилийн хугацаанд маш том төсөл хэрэгжүүлсэн ч үүнийг засгийн газар, эрх баригчид мэдээгүй байна. Тэд барьсан сүмээ ертөнцийн найм дахь гайхамшиг гэж нэрлэжээ.

Даманхура хийд

6 Доктора Дьярын хоргодох байр

Бүр 1924 онд Вашингоны гудамжин доогуур нууц хонгил байгааг илрүүлжээ. 2,5 метр өндөртэй энэ хоргодох байгууламжийг барихад олон жил зарцуулсан ч энэ талаар хэн ч мэдээгүй байна. Үүнийг нутгийн иргэн Харрисон Дьяр барьжээ. Тэрээр энэ хонгилыг 1905-1914 онд зүгээр л сонирхлынхоо дагуу барьсан байна. Тэгээд ч тэр ийм ажил хийх нь жинхэнэ сайн дасгал сургуулилт гэж тайлбарлажээ. Тэр дараа нь шинэ байранд ороод бас л тэндээ шинэ хонгил барьж эхэлсэн гэдэг. Дьяр энэ байраа хүнхэр таазтай хийж зарим орцыг нь амьтдын толгойгоор хүртэл чимэглэжээ. Энэ үнэхээр түүний сонирхол, хобби юу, эсвэл ямар нэг нууц байсан уу гэдэг нь тодорхойгүй үлджээ.

Доктора Дьярын хоргодох байр

5 Лунъю агуй

Лунъю нь их гүнзгий гол байж, тэгээд ч хүмүүс түүнийг ёроолгүй гол гэдэг байжээ. Нутгийн нэг хүн үүнийг шалгаж үзэхээр шийдэж голын усыг боож шавхтал их усан дор он удаан жилээр нуугдаж байсан маш нууц ертөнц гарч ирсэн байна. Тэнд харсаар байтал хүн л барьсан байж таарах маш олон агуй байжээ. Эдгээрийг хэрхэн, хэзээ барьсан талаар түүхийн эх  сурвалжуудад юу ч байхгүй. Нийтдээ 30 мянган хавтгай дөрвөлжин метр талбай бүхий энэ агуйг Цинь гүрний үед буюу манай эриний өмнөх 212 оны үед барьсан байх гэсэн таамаг л байна.

Лунъю агуй

4 Ватиканы номын сан

Ватиканд нууц номын сан бий. Олон жилийн туршид хэдхэн хүн л орох эрхтэй байсан энэ номын сан өнөөдөр мянга мянган судлаачдын орж баримт бичгүүдтэй нь танилцдаг газар болоод байна. Гэхдээ номын сангийн зарим хэсэгт зөвхөн Ромын пап л орохоос өөр хүн нэвтэрдэггүй нууц газар бас байгаа. Тэнд нь түүхийн мундагцуул болох Авраам Линкольн, Шотландын хатан хаан Марии Стюарт, Адольф Гитлер болон бусад хүмүүсээс ирсэн захидлууд байдаг гэнэ. Тэнд байгаа зарим захидлууд бүр Католик сүмийн маш нууцад хамаардаг учир хэн ч үзэх,  мэдэх ёсгүй. Тэнд бас  чөтгөр шулам, ид шид байдгийг батлах баримтууд байдаг гэж зарим нь  хэлдэг байна.

Ватиканы номын сан

3 Ок Риж (Oak Ridge) - АНУ

1942 онд инженерүүдэд нэг чухал даалгавар өгсөн нь 75 мянган оршин суугчтай хот байгуулах явдал байсан ч төслийг маш нууцалжээ. Хотыг Ок-Риж хэмээн нэрлэсэн байна. Эхлээд харахад энэ ерийн л нэг хот боловч эргэн тойронд нь бүхэл бүтэн арми байж хотыг хамгаалдаг байна. Энд Манхэттений төслийн хүрээнд ураны хүдэр боловсруулдаг нууц байгууламжууд байдаг гэнэ. Ийм ч болохоор Ок-Рижийг цөмийн хот гэдэг байна.

Ок Риж (Oak Ridge) - АНУ

2 “Skirrid Mountain Inn” зочид буудал

“Skirrid Mountain Inn” зочид буудал бол дундад зууны Уэльст шүүх, цаазаар авдаг зориулалтаар ашиглаж байсан байшин. Байшингийн доод хонгилд амь алдсан хоригдлуудын хий үзэгдэл тааралддаг гэсэн цуу яриа ч байдаг. Хий үзэгдэл судалж сонирхдог хүмүүс эндхийн хашаан дотор цэргүүдийн яриа, эмэгтэй хүний даашинзны чимээ гардаг гэдэг бол зарим нь хий үзэгдэл харсан гэлцдэг. Зочид буудалд буусан зочдын зарим нь ч толгой эргэж, бөөлжис цутгасан гэдэг бол зарим нь бүр юу ч харагдахгүй атлаа хүн амьсгалах чимээ дуулдсан гэдэг. Энэ бол Уэльсийн хамгийн нууцлаг зоочид буудал.

“Skirrid Mountain Inn” зочид буудал

1 Товчоо 39

Бас л Умард Солонгосын нийслэл Пеньянд Солонгосын хөдөлмөрийн  намын барилгад Умард Солонгосын улс төрийн байгууламжийг дэмжих зориулалттай тэрбум тэрбум доллар хадгалсан тусгай байр бүхий бүлэг байдгийг Товчоо 39 гэж нэрлэдэг байна. Энэ бүлэг хар тамхи наймаалах, хакер халдлага зэрэг буруу замаар хуримтлуулсан хууль бус хөрөнгийг Ким Чен Уны албан тушаалтнуудыг худалдан авах, цөмийн хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг ажлыг санхүүжүүлдэг байна. Энэ хууль бус товчооны ажлын салшгүй нэг хэсэг нь даатгалын хүрээн дэх залилан. Умард Солонгосоос зугтан гарсан дипломатуудын хэлснээр бол зөвхөн энэ товчоо жил бүр хэдэн арван тэрбум доллар олдог байна.

Товчоо 39

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()