2018 онд тохиолдсон байгалийн гамшгууд

Зовлон хэлж биш хийсч ирдэг гэдэг. Өнгөрөгч 2018 онд дэлхий дахинд байгалийн гамшгийн улмаас 306 тэрбум ам.долларын хохирол учирсан гэсэн тооцоог Швейцарийн давхар даатгалын компани гаргасан байна. Энэ нь өнгөрсөн оныхтой харьцуулахад 63 хувиар өссөн бөгөөд сүүлийн 10 жилийн дунджаас хамаагүй их хохирол учирсан үзүүлэлт аж. Энэ үүднээс бид Австралийн "Guardian" сонины гаргасан 2018 онд тохиолдсон байгалийн гамшгийн талаар хүргэж байна. 

2018 онд тохиолдсон байгалийн гамшгууд

1 Австралийн ган

Сүүлийн 10 жилийн хугацаанд Австралийн дундаж хэм целсийн 3 хэмээр нэмэгдсэн бөгөөд үүнээс болоод тус тивийн тэн хагас нь ганд нэрвэгдээд байгаа юм. 

Австралийн ган

Австрали дахь хурганууд өлбөрч үхэхгүйн тулд хуурай сүү долоож байгаа нь.

Австралийн Күүнарбан тосгоны малыг аврахын тулд засгийн газраас гүний худагтай услагааны систем суурилуулжээ

2 Калифорнийн түймэр, АНУ

Өнгөрсөн онд АНУ-ын Калифорни мужид ойн түймэр гарч урьд хожид байгаагүй хэмжээний хохирол учруулсан билээ. 

Калифорнийн түймэр, АНУ

Лос Анжелас хотын түймрийн дараах төрх

Нийт 800 мянга гаруй га газар түймэрт өртөж 3.5 тэрбум ам.долларын хохирол учруулсан энэ түймэр АНУ төдийгүй дэлхийн түүхэнд ховор тохиолдсон аймшигт түймрүүдийн нэг юм. 

Калифорнийн Клифорд ой шатаж байгаа нь

3

Калифорнийн түймрийн үеэр 50 мянга гаруй иргэд орон гэргүй болсон бөгөөд урьд өмнө нь АНУ-ын түүхэнд ийм олон иргэн орон гэргүй болж байгаагүй аж. 

4 Хонг Конгийг дайрсан хар салхи

Хонг Конгийг өнгөрөгч зун Мангхут нэртэй хар салхи дайрч өнгөрсөн билээ. Энэхүү хар салхинаас болоод 6000 гаруй хүн орох оронгүй болж нийт 300 сая ам.долларын хохирол учирсан юм. 

Хонг Конгийг дайрсан хар салхи

"Мангхут" хар салхинд хар салхинд хагарсан цонхыг янзалж буй ажилтан

"Мангхут" хар салхины үеэр бяцхан охиныг аварч буй Хонг Конгийн цагдаа нар

5 Сувавесигийн газар хөдлөлт

Индонезийн Сувавесигийн арлууд дээр 7.8 баллын газар хөдлөлт болсны дараа 66 мянга гаруй хүмүүс орон гэргүй болсон юм. Үүнээс гадна 5000 гаруй хүн сураггүй болсон бөгөөд тэднийг хайх ажиллагаа одоог хүртэл үргэлжилсээр байна. 

Сувавесигийн газар хөдлөлт

Сувавеси арлын иргэд газар хөдлөлтийн дараа залбирч байгаа нь

6

Сувавесигийн иргэд тусламжийн хүнс авч байгаа нь

7 Тувалигийн хар салхи

Арлын Тувалу улсад хар салхинаас үүдсэн их үер гарсанаас олон тооны хөлөг онгоц далайгаас шидэгдэж хуурай газар дээр үлджээ. Жил бүр тус улсын далайн түвшин 5 мм-ээр нэмэгдэж байгаа бөгөөд үүнээс болоод их хэмжээний үед ойр ойр гарах болжээ. 

Тувалигийн хар салхи

Далайн эрэг дээр хаягдсан хөлөг онгоцноос үсэрч буй хүүхдүүд

8

Малайзын Минахаса мужид 7.5 баллын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 2252 хүн амиа алдаж 10 мянга гаруй хүн шархадсан юм. Үүнийг Малайзын түүхэнд гарч байгаагүй байгалийн гамшиг хэмээн тус улсын засгийн газар тодорхойлсон байна. 

Орхигдсон сургууль

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()