Өнөөг хэр нь учрыг нь тайлаагүй, сураггүй алга болсон хөлөг онгоцны түүхүүд

“Нисдэг голланд” гэсэн домог сонсоогүй далайчин үгүй биз ээ. Далайчид энэ хөлгийг харвал муу ёр зөгнөж байна гэцгээдэг гэнэ. Ер нь багийнхантайгаа ор сураггүй алга болсон хөлөг онгоц ганц энэ ч биш. Хамгийн сонирхолтой нь энэ хөлгүүд өнөө хүртэл гэнэтхэн энд тэнд харагдаж олныг гайхшруулдаг нь тайлагдашгүй нууц хэвээр байсаар байгаа юм.

Өнөөг хэр нь учрыг нь тайлаагүй, сураггүй алга болсон хөлөг онгоцны түүхүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 «Мария Селеста»

“Нисдэг Голланд”-ын дараа орох цуутай хий үзэгдлийн хөлөг бол “Мария Селеста” гэдэг далбаат онгоц. “Голланд”-аас ялгаатай нь энэ бол үнэхээр байсан хөлөг. Анхныхаа аяллаар л бүтэлгүйтэж, ахмад нь нас барж, хайргадан, ачаагаа хаяж байжээ. Ингээд, эзэн, нэр нь хэд хэдэн удаа солигдож ад шүглэсэн хөлөг гэгдэх болсон байна.

1872 онд уг хөлөг Америкаас, Европыг чиглэн замд гарснаасаа хойш сарын дараа гэхэд ямар ч зорилгогүйгээр Гибралтарын хоолойд явж харагдсан байна. Хөлөг огт гэмтээгүй, ачаа нь бүрэн бүтэн атлаа багийнхан зорчигчид нь ор сураггүй алга болсон байжээ. Өнөө болтол энэ нь тайлагдашгүй нууц хэвээр үлдсэн байна.

«Мария Селеста»

2 «Кэрол А. Диринг»

Өөр нэг тайлагддаггүй нууц бол таван шурагт “Кэрол А. Диринг” хөлөг. "Ж. Диринг" компанийн 1919 онд барьсан энэ хөлгийн эзэн хүүгийнхээ нэрээр нэрлэжээ. Ачааны энэ аварга хөлөг хоёр жил тун амжилттай аялж байсан ч 1921 онд Умард Каролины эрэгт багийнхангүйгээр яваа нь олдсон байна. Энэ тухай олон сонин хэвлэлд бичиж, хэд хэдэн удаа мөрдөн шалгасан ч ямар ч үр дүнгүй өнгөрсөн байна. Нэг хэсэг нь багийнхныг далайн дээрэмчид олзолж авсан байх гэдэг бол зарим нь Бермудын гурвалжинтай холбож тайлбарласаар тайлагдашгүй нууц хэвээр үлджээ.

«Кэрол А. Диринг»

3 «Копенгаген»

Дани улсад 1921 онд барьсан таван шурагт далбаат энэ хөлөг орчин цагийн хамгийн том тэнгисийн цэргийн хөлгийн нэг байжээ. Сайн чанарын гангаар үйлдвэрлэж, далбаа өргөх цахилгаан төхөөрөг, чиглэл заагч шинэ төхөөрөмжтэй үнэхээр шинэ цагийн хөлөг байв. Гэтэл 1921 оны арван хоёрдугаар сарын 21-нд хөлөгтэй холбоо тасарчээ. Тэнгисийн академийн сонсогчид сураггүй болсон хөлгийн багийн 61 гишүүн болон хөлгийг олох гэж хэд хэдэн хайгуулын баг гарсан ч сураг ч гаргаж чадаагүй байна. Эцэст нь далайд тодорхойгүй гамшгийн улмаас хөлөг сүйрсэн гэсэн дүгнэлтэд хүрчээ.

«Копенгаген»

4 «Женни» далбаат хөлөг

Цоо шинэ “Женни” далбаат хөлөг 1822 онд Английн Уайт арлаас хөдлөөд сураггүй алга болж жилийн дараа Өмнөд Америкт байрлах Дрейкийн хоолойд харагдсан байна. Хөлгийг тус хоолойд болсон далайн шуурганд өртөн сүйрсэн гэж бодож байтал 17 жилийн дараа 1840 онд Антарктидын эрэг орчимд халим агнаж явсан хөлгийнхөн “Женни” хөлгийг олсон байна. Багийн гишүүд болон долоон зорчигчийн бие хэт хүйтэнд хөлдөж, тэр чигтээ маш сайн хадгалагдаж үлдсэн байсан гэдэг. Багийн өдрийн тэмдэглэлд “1823 оны тавдугаар сарын 4. Хоол хүнсгүй 71 хонолоо. Надаас өөр амьд хүн үлдсэнгүй” гэсэн бичээс байжээ. Ахмад нь гартаа үзэг барин хөлдсөнийг үзэхэд тэр үүнийг бичсэн бололтой.

«Женни» далбаат хөлөг

5 «Jian Seng»

Хий үзэгдэлтэй усан онгоц зөвхөн эрт цагт л байгаагүй ээ. 2006 онд Австралийн эргийн хамгаалалтынхан салхинд туугдан хөвж яваа нэг хөлөг олж харсан нь 80 метр урттай ачааны хөөг байлаа. Хөлөг дээр багийнхан ч, ачаа тээш ч тэр бүү хэл ямар ч бичиг баримт байсангүй. Хөлгийн эзэн, өдрийн тэмдэглэл, хаана барьсан, хэдийнээс ингэж хөвж яваа зэрэг бүхий л зүйл тайлагдашгүй нууц хэвээр. Гэсэн атал бас хулгайн тээвэр ч юм уу, дээрэмчдийн хөлөг гэх үндэслэл бас байхгүй байлаа. Хөлгийн нэрийг будгаар халхалсан байсан ч шинжээчид “Jian Seng” гэж олж мэджээ. Багийнхан, баримт бичиг, ачааг далайн дээрэмчид хулгайлсан байх гэсэн таамаг л үлдсэн байна.

«Jian Seng»

6 «Оранг Медан»

Голландын худалдааны “Оранг Медан” хөлөг 1947 онд мөн л хий үзэгдэлтэй хөлгийн дансанд орсон юм. Өмнөд Азийн Малаккийн хоолойд явсан хоёр хөлөг “Орангаас" тусламж хүссэн дохио хүлэн авчээ. Холбоочны яриа нь нэг юмнаас үхтлээ айсан байдалтай, мөн "Багийнхан бүг амь алдсан, би ганцаараа амьд байна" гээд холбоо тасарсан байна. Хэдэн хоногийн дараа “Оранг Медан” Энэтхэгийн эрэгт  хөвж яваа харагджээ. Багийнхан ямар нэг зүйлээс хамгаалан тэмцэлдэж байгаа байдалтай үхсэн ч биед нь ямар нэг шарх сорвио, гэмтэл байхгүй байв. Далайчид юунаас болж амиа алдсан нь мөн л өнөө болтол нууц хэвээр үлдсэн байна. Харин онгоц хүчил тээж явсан ч зохих ёсоор савлаж, хадгалаагүйгээс түүндээ хордож үхсэн гэсэн таамаг байдаг.

«Оранг Медан»

7 «Байчимо»

Худалдааны “Байчимо” хөлгийг 1911 онд Германы захиалгаар Шведэд үйлдвэрлэжээ. Дэлхийн I дайны дараагаар онгоц Их Британийн мэдэлд очиж, 14 жилийн турш ангийн үс тээвэрлэжээ. Хожим 1931 онд Аляскийн эргээс холгүй хөвж яваад мөсөнд гацсан гэдэг. 

Багийнхан нь хөлгөө орхин Аляскад бууж тэндээ амьдарчээ. Сарын дараа аврагчид тэднийг олоход багийнхан, ачаагаа аваад хөлгийг орхихоос өөр аргагүй болжээ. Хөлөг хэт их элгэдэж муудсанаас болоод дахин ашиглах аргагүй болсон гэж тэд үзсэн байна. “Байчимо”-гийн түүх ингээд дууссангүй Арктик, Канадын эрэг орчимд хөвж яваа нь хэд хэдэн удаа харагдсан байдаг. Хөлгийн их бие муудсанаас хэзээ мөдгүй живэх лавтай болохоор хэн ч энэ хөлөг дээр гардаггүй байна. “Байчимо” хамгийн сүүлд 1969 онд тал эхсэг нь мөсөнд хучигдчихсан хөвж явах нь харагдсан байна. Аляскийн захиргаа хөлгийг эрж олохоор хэд хэдэн удаа оролдсон ч чадаагүй өнөө хүрчээ.

«Байчимо»

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()