1
Сахар
Зах зээлд аль хэдийн сахар орлуулагч байгалийн гаралтай биед хоргүй фруктоз, хиймэл сахарин эрэлттэй болж эхлээд байгаа. Эдгээр орлуулагчийг жил ирэх тусам улам сайжруулж жинхэнэ сахараас огт ялгагдахааргүй болгох нь тодорхой болсон зүйл аж.
2
Шоколад
Амттанд дурлагсдад хүргэх бас нэгэн муу мэдээ байгаа нь сахар хэрэглэгдэхээ больсны дараа шоколад лангуунаас бас буух төлөвтэй байгаа аж. Учир нь шоколадны эрэлт улам ихсэхийн хэрээр нөөц багасаж какао үйлдвэрлэгчид үйлдвэрлэлээ хоцролгүй явуулахад хүндрэлтэй болж байгаатай холбоотой.
Какаоны үрийг орлуулж болох гол бүтээгдэхүүн нь одоогоор өтгөрүүлэгчийн зориулалтаар ашигладаг кароб мод юм байна
3
Мах
Уламжлалт мал аж ахуй хүн төрөлхтний хөгжлийн явцад үгүй болох өндөр магадлал байгаа аж. Ирээдүйд махны хэрэгцээг лабораторийн аргаар бүрэн хангадаг болно гэж олон хүмүүс үздэг бөгөөд 2013 онд лабораторийн аргаар хийсэн анхны мах бүхий бургер үйлдвэрлэгдсэн байна.
4
Нүдний шил
Контакт линз нүдний шилийг бүрэн орлож чаддаггүй юм аа гэхэд нүдний лазер мэс засал орлож чадах аж. Өдөр ирэх тусам лазер мэс засал улам аюулгүй, өвчингүй, үр дүн сайтай болж байна.
5
Цаас
Ойрын ирээдүйд цаасны үйлдвэрлэлийн хэмжээ маш багасах бөгөөд цаашдаа бүр мөсөн алга болно гэсэн тооцоо байна. Үүнтэй зэрэгцэн ном сэтгүүлүүд интернетэд олдоцтой болж, бичиг баримтууд бүрэн цахимжих ажээ.
6
Бэлэн мөнгө, чек
Онлайн гүйлгээ, банкны үйлчилгээ байнга шинэчлэгдэн сайжирснаар уламжлалт мөнгө, санхүүгийн систем зайгаа тавьж өгөх ажээ. Өнөөдөр ч гэсэн олон хүмүүс бэлэн мөнгөнөөс бүрэн татгалзаж бүх гүйлгээгээ картаар болон цахимаар хийж байна.
7
Нууц үг
Хувийн мэдээллийг хамгаалах нууц үг өнөөгийн дэлхийд хичнээн нууцлал сайтай байсан ч хакердуулахад хялбар болжээ. Яваандаа одоогийн "iPhone X" шиг царай, дуу хоолой таних арга нууц үгийг бүрэн орлох аж.
8
Флаш диск, DVD
Цахим клоуд санах ой биет төхөөрөмжүүдийг хэдийнэ орлож эхлээд байна. Ингэснээр одоо өргөнөөр ашиглагддаг USB флаш диск, DVD зэрэг бүрэн устах аж.
9
Гэрэл зургийн болон видео бичлэгийн аппарат
Өнөөгийн ухаалаг утаснууд ямар ч мэргэжлийн камернаас дутахааргүй зураг авч боловсруулдаг болсон. Тэр ч байтугай технологийн томоохон компаниуд камерны линзийг утсанд суулгаж өгөх аргыг боловсруулж байна.
10
Алт
Дэлхий алтны нөөц хурдацтайгаар шавхагдаж байгаа бөгөөд 2050 он гэхэд алтны үнэ одоогийнхоос хэд дахин нэмэгдэх төлөвтэй байгаа аж. Жишээлбэл Австралид одоо үйл ажиллагааагаа явуулж байгаа 71 орд тавиад жилийн дараа 7 болж цөөрөх тооцоо гарсан байна.