1
Урт унжуулсан үс
Хэрвээ та урт үстэй бол унжуулж явахаас татгалзаарай. Учир нь эмэгтэйчүүд өөрөөсөө урт үстэй эрэгтэй хүнд дургүй байдаг.
2
Элсэн тасархай
Хэрвээ таны толгойн нэг тал нь үстэй нөгөө тал нь үсгүй бол түүнийгээ түргэн засаарай. Учир нь энэ засалт 10-аад жилийн өмнө моодноос гарна.
3
Өнгө өнгийн сүлжээс
Сүүлийн үеийн дуучид энэ үсний засалтыг сонгох болсон. Гэхдээ тэд сайхан харагдах гэсэндээ бус бусдын анхаарлыг татах гэсэндээ үсээ ингэж засуулах болсныг санах хэрэгтэй.
4
Сурагч засалт
Энэ засалт таныг ёстой сурагч шиг харагдуулна.
5
Дээд талаараа халзан
Мэдээж хэрэг хүн хөгшрөх тусам дээд талаараа халцардаг нь байгалийн жам. Харин зарим хүмүүс илүү овортой харагдахын тулд толгойн дээд хэсгийн үсээ хусах болсон. Гэтэл ямар эмэгтэй хүн ийм үстэй эрчүүдэд дуртай байх билээ.
6
Морины засалт
Хэрвээ та далайн эрэг дээр амьдардаггүй бол энэ засалтаас татгалзах хэрэгтэй.
7
Маллет
80-аад оны үед эрэгтэйчүүд толгойн ард талын үсээ урт ургуулж үлдсэн хэсгийг нь халимаг болгож ургуулах дуртай байсан. Энэхүү засалтыг "маллет" гэдэг бөгөөд одоо үед үүнээс илүү инээдтэй засалт байхгүй байх.
8
Трамп засалт
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп (Donald Trump) 40 наснаасаа эхлээд халцарж эхэлсэн учраас урт үс суулгуулсан юм. Тийм болохоор бүх үс нь бүтнээрээ байгаа хүмүүст энэ засалт тохирохгүй болов уу.
9
Сүлжсэн урт үс
Энэ засалт таныг яг бага сургуулийн сурагч охин шиг харагдуулна. Эмэгтэй хүн ийм үстэй залуутай гадуур хамт явахаас татгалзах нь аргагүй биш гэж үү?
10
90-ээд оны засалт
90-ээд оны сүүл үеп алдартай хамтлагийн гишүүд энэ засалтыг сонгодог байсан. Гэхдээ он цагийн эрэхээр эмэгтэйчүүд илүү богино засалт сонирходог болсон учраас үүнийг одоо тоох хүн байхгүй.
11
Доод хэсгийн тайралт
Таны үсний дээд хэсэг нь хичнээн сайхан байлаа гээд доод хэсэг нь байхгүй бол толгой тань тал юм шиг л харагдах болно.
12
Арагш нь самнах
Хэрвээ та "үхэр долоосон юм шиг" гэдэг хэлцийг сонсож байсан бол энэ засалтыг түүгээр тайлбарлахад яг таарна.
13
Арагш сүлжих
Хөл бөмбөгийн тамирчид дунд алдартай энэ засалт байнгын хөдөлгөөнтэй хүмүүсийг сүртэй харагдуулдаг ч энгийн хүмүүст зохих нь юу л бол.
14
Плак
Энэ засалтыг нэг бол цэргийнхэн эсвэл цагдаа нар сүртэй харагдахын тулд сонгодог. Харин эмэгтэй хүний анхаарлыг татахад үүнээс илүү тохиромжгүй зүйл байхгүй.
15
Толгойн дээрх арал
2015-2016 оны үед бараг бүх залуучууд ингэж үсээ засуулж байсан. Харин энэ засалт одоо бараг үзэгдэхээ больсон нь цаанаа нэг учиртай гэдгийг санаарай.
16
Дарангуйлагч
Хойд Солонгосын удирдагч өөрийгөө илүү өхөөрдөм харагдуулахын тулд энэ засалтыг сонгосон гэдэг. Гэхдээ та хэт илүүдэл жингүй бол энэ засалт үр дүнгээ өгөхгүй.
17
Анхааруулгын тэмдэг
Бусдын анхаарлыг татах гэсэн хүмүүст энэ засалт төгс тохирох ч эмэгтэйчүүд таныг ямар хачин харагдаж байгааг л анзаарах болно.