Улиран одож буй 2018 онд хийж бүтээсэн зүйлээ хамтдаа дүгнэе!

Хүн бүр шинэ жилийг баяр хөөрөөр дүүрэн угтдаг. Хэрвээ та ирэх ондоо амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэж байвал дараах зөвлөгөө танд туслах болно. 

Улиран одож буй 2018 онд хийж бүтээсэн зүйлээ хамтдаа дүгнэе!

1 Өнгөрч буй онд гаргасан амжилтуудаа жагсаа

Өөрийн хийж бүтээсэн 20 зүйлээ жагсааж бич. Тэдгээр нь таны шинээр сурсан чадвар, шинээр очсон газар гэх мэт зүйлс байж болно. 

20 гэдэг их тоо мэт санагдаж болох ч ямар ч хүн жилийн дотор 20 зүйл хийж амжуулсан байдаг юм. 

Жагсаалтаа хийж дуусгасны дараа та өөрөөрөө бахархахын зэрэгцээ хийнэ гэж төлөвлөөд орхисон зүйлсээ санах болно. 

Өнгөрч буй онд гаргасан амжилтуудаа жагсаа

2 Яг юун дээр төвлөрсөн болохоо тооцоол

Та яг юун дээр төвлөрч ажилласнаа тооцоол. Ингэхдээ "санхүү", "ажил", "эрүүл мэнд" гэх мэт ангиллууд гаргаж тэдгээртээ хэр их анхаарснаа санаарай. 

Ингэснээр та амьдралынхаа аль хэсгийг орхигдуулснаа мэдэх болно. 

Яг юун дээр төвлөрсөн болохоо тооцоол

3 Ирэх оны зорилгоо тодорхойл

Өмнөх хоёр жагсаалтаа судалж үзээд ирэх оны зориглоо тодорхойлоорой. Ингэхдээ өөрийн гүйцэлдүүлж чадах, хамгийн ойр зүйлсийг сонгох хэрэгтэй. Учир нь оны эхэнд хэтэрхий том зорилго тавьсан хүмүүс хэт ачаалалд ордог юм. 

Жишээ нь та турах зорилго тавих бол шууд өдөр бүр дасгал хийнэ гэхийн оронд эрүүл хооллож эхлэх гэх мэт. 

Хамгийн чухал нь өнгөрсөн жил төвлөрсөн зүйлсийнхээ жагсаалтыг хараад хамгийн бага төвлөрсөн зүйлээ сонгоорой. 

Ирэх оны зорилгоо тодорхойл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()